• MN
  • EN
  • CN
  • RU
  • Гарааны бизнесийг дэмжин ажиллана
    06/02/2017

    Танхимын ерөнхий менежер П. Гансүх, Төв аймгийн засаг дарга Батжаргал, салбар танхимын дарга Жамбалсүрэн нартай орон нутгийн бизнесийн орчин нөхцөл, бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй асуудлын талаар санал солилцох уулзалтыг хийн, Төв аймгийн бизнес эрхлэгчдийг гадаад дотоодын үзэсгэлэн худалдаанд оролцуулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байранд зуучлах, гарааны бизнесийг дэмжих, тэдгээрийн бараа бүтээгдэхүүнийг нь экспортод гаргахад зуучилж арга зүйн дэмжлэг, зөвлөгөө үзүүлэх чиглэлээр хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

    Уулзалтанд Танхимын харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Ч. Баттулга, мэргэжилтэн С. Оюунзул нар оролцож хариуцсан ажлынхаа хүрээнд мэдээлэл хүргэлээ. Мөн уулзалтын үеэр тус аймгийн 27 сумын жижиг дунд бизнес эрхлэгчид бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг зохион байгууллаа.

    Latest 150
    Latest 150