• MN
  • EN
  • CN
  • RU
  • Чанарыг эрхэмлэгч бизнесийнхэн чууллаа
    11/15/2016

    Уриа: “Үйл ажиллагааны засаглалыг хөгжүүлье”

    Дэлхийн чанарын өдрийг тохиолдуулан Монгол Улсад “Үндэсний чанарын 7 хоног”–ийг тэмдэглэдэг уламжлал тогтсоны дагуу Стандарт Хэмжил Зүйн Газар, Европын холбооны “Монгол улсын стандартчиллын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх” төсөл хамтран Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран “ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ЧУУЛГАН” нэгдсэн арга хэмжээг 2 дах жилдээ амжилттай зохион байгуулж байгууллаа. Дэлхийн чанарын өдрийг жил бүрийн 11 дүгээр сард тэмдэглэдэг. Энэ өдрийг НҮБ-ын дэмжлэгээр Европын чанарын байгууллага, Японы Инженер эрдэмтдийн холбоо, Америкийн Чанарын хяналтын нийгэмлэг, Латин Америкийн орнуудын чанарын байгууллага хамтран санаачилж 1989 оноос эхлэн дэлхий нийтээр тэмдэглэдэг уламжлалтай болсон.

    Бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг нэмэгдүүлэхэд бүх нийтийн анхаарлыг хандуулахад Дэлхийн чанарын өдрийн зорилго оршдог. Жил бүрийн дэлхийн чанарын өдрийн уриа нь тухайн жил дэлхийн хэмжээндтулгамдаж байгаа асуудалд хандан уриа гаргадаг. Энэ жилийн Дэлхийн чанарын өдөр уриаг “Making operational governance count” гэснийг “Үйл ажиллагааны засаглалыг хөгжүүлье” гэсэн уриаг онцоллоо. Тус арга хэмжээг нээж СХЗГ-ын дарга Г.гантөмөр хэлсэн үгэндээ, чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001 стандартыг олон улсад нэг сая гаруй байгууллага нэвтрүүлсэн бөгөөд үүний 96 нв Монгол компаниуд байгаа нь бахархалтай төдийгүй өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, экспортонд бүтээгдэхүүн гаргахал томоохон түлхэц болноо гэдгийг хэллээ. Мөн тус чуулга уулзалтанд оролцогчдод баяр хүргэсэн Шадар сайд У.Хүрэлсүхийн мэндчилгээг түүний зөвлөх уншиж танилцууллаа. Тэрээр мэндчилгээндээ, Монгол улсын стандартчлалын тогтолцоог боловсронгуй болгох нь төсөл амжилттай хэрэгжиж 2 дахь жилдээ энэхүү чуулга уулзалтыг зохион байгуулж байгаад зохион байгуулагч болон оролцогч аж ахуйн нэгжүүдэд талархахын зэрэгцээ энэ салбарын хамт олонд ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөлөө. Цаашлаад импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг тохирлын үнэлгээний бодлогоор дэмжих, төр хувийн хэвшлийн түншлэлийг мэргэжлийн шинэ түвшинд гаргах, үйлдвэрлэгчид бүтээгдэхүүний чанар аюулгүй байдалдаа анхааран ажиллах цаг ирснийг тэдэнд дуулгалаа.

    Мөн чуулгад оролцогчдод хандан МҮХАҮТ-ын дарга М.Оюунчимэг, Монгол улсад Стандарт тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх Европын Холбооны төслийн багийн ахлагч Хенк Де Пау нар баяр хүргэн үг хэллээ. Чуулган үзэсгэлэн, форум, хэлэлцүүлэг гэсэн үндсэн чиглэлээр явагдсан ба Засаглалын стандартууд, Үндэсний чанарын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд талуудын оролцоог дэмжих нь, Засаглал ба чанар, Чанар, стандартын үйл ажиллагааны оролцоо, мэдлэгийн талаар хувийн хэвшилд хийсэн судалгааны үр дүн гэх мэт салбарын өмнө тулгамдаад байгаа бүхий л сэдвээр сонирхолтой илтгэлүүдийг холбогдох байгууллагын мэргэжилтэнүүд амжилттай тавьж саналаа солилцлоо. Мөн Чанар ба үйл ажиллагааны засаглал, Чанар ба өрсөлдөх чадвар сэдвээр аж ахуйн нэгж, төрийн байгууллагуудын төлөөлөл оролцсон хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

    Илтгэл 1: Засаглалын стандартууд
    Стефан Кребс, ЕХ-ны төслийн зөвлөх

    Илтгэл 2: Үндэсний чанарын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд талуудын оролцоог дэмжих нь
    Г.Өнөржаргал /СХЗГ-ын СТҮБГ-ын дарга/

    Илтгэл 3: Ноос, ноолуурын салбарын хөгжилд чанарын дэд бүтцийн үүрэг, экспортыг дэмжих боломжууд
    Р.Бадмаанямбуу Ph.D, /ШУТИС ҮТС-ийн багш, Хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэнгийн ноос, ноолуурын сорилтын төвийн захирал/

    Илтгэл 4: Засаглал ба чанар
    Ч. Мөнхтуяа – Монголын менежментийн зөвлөхүүдийн холбооны ISO 14001 стандартын сургагч

    Илтгэл 5: Чанар, стандартын үйл ажиллагааны оролцоо, мэдлэгийн талаар хувийн хэвшилд хийсэн судалгааны үр дүн
    Ц. Эрдэнэбаатар – Монголын ажил олгогч эздийн холбооны гүйцэтгэх захирлын орлогч

    Илтгэл 6: ЕХ-ны төслөөс мах боловсруулах үйлдвэрүүдэд хийсэн туршилтын ажлын үр дүн, зөвлөмж
    Д. Мөнх – Хиам, мах үйлдвэрлэгчдийн холбооны менежер

    Модератор: Ганзориг Ийгл ТВ

    Чанар ба өрсөлдөх чадвар хэлэлцүүлгийн панелистууд:

    • Г. Өнөржаргал /СХЗГ-ын Стандартчилал, тохирлын үнэлгээний бодлогын газрын дарга/
    • В.Ганзориг /СХЗГ-ын Бүтээгдэхүүн, тогтолцооны баталгаажуулалтын газрын дарга/
    • Р.Бадмаанямбуу Ph.D /ШУТИС/
    • Стефан кребс /Европын холбооны төслийн зөвлөх/
    • Д. Мядагбал /Говь ХК-ний Чанар, стандарт, баталгаажуулалтын хэлтсийн дарга/
    • Н. Сайнжаргал /Живэртийн оргил ХХК-ийн захирал/

    “Чанар ба үйл ажиллагааны засаглал хэлэлцүүлгийн панелистууд

    • Клин Энержи ХХК-ын захирал Ц.Сүхбаатар
    • Баянзүрх консалтинг хуулийн нөхөрлөл Ч.Баяртуул
    • Тэсо Корпораци-ХХK гүйцэтгэх захирал Л.Буянтогтох
    • Менежментийн тогтолцооны зөвлөх,Тэргүүлэх аудитор Б.Гэрэл

    Үндэсний чанарын үзэсгэлэн

    Уг чуулганы үеэр итгэмжлэл, баталгаажуулалт, тохирлын үнэлгээний болон зөвлөх компаниудын бүтээгдэхүүн үйлчилгээний үзэсгэлэнг зохион байгуулсан. Нийт 18 компани оролцсон.

    1. Говь ХК
    2. Натурал эссэншлс ХХК
    3. Живэртэйн оргил ХХК
    4. Алтан говь ХХК
    5. Хатан сүйх ХХК
    6. Ажигана ХХК
    7. Клин энержи ХХК
    8. Номин Холдинг ХХК, Эко стандарт лаборатори
    9. МХЕГ-ын дэргэдэх Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори
    10. Иргэний нисэхийн ерөнхий газар, Оношилгоо хэмжил зүйн лаборатори
    11. Обзерв Консалтинг ХХК
    12. Юнайтед менежмент консалтинг ХХК
    13. Эс Эф Си Эс ХХК
    14. Британийн стандартын байгууллага BSI Mongolia
    15. Грийн Химистри ХХК
    16. Барилгын хөгжлийн төв
    17. Харилцаа, Холбооны зохицуулах хороо
    18. Стандарт, хэмжил зүйн газар

    2016 оны 11 сарын 15 өдөр
    МҮХАҮТ

    Latest 150
    Latest 150