• MN
  • EN
  • CN
  • RU
  • "Инновацийн шийдэл-Бидний амьдралд" уралдаант шалгаруулалтыг зарлалаа
    11/14/2016

    Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий, газраас Дэлхийн Оюуны өмчийн байгууллага, БНСУ-ын Оюуны өмчийн газрын дэмжлэгтэйгээр “Инновацийн шийдэл-бидний амьдралд” уралдаант шалгаруулалтыг 3 дахь жилдээ зохион явуулах гэж байна.

    Бидний өдөр тутмын амьдралд тохиолдох бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэх инноваци бүхий техникийн оновчтой шийдлийг олох, энэ үйл ажиллагаандаа патентийн мэдээллийг ашиглахыг дэмжиж, урамшуулах зорилго бүхий тус уралдаанд Монгол Улсын иргэн, байнгын оршин суугч судлаач, зохион бүтээгч, их дээд сургуулийн багш, оюутан, сурагч оролцох эрхтэй юм. Оролцогчид нь дангаараа эсхүл багаараа оролцох боломжтой.

    Уралдаант шалгаруулалтыг дээрх байгууллагуудын хамтран боловсруулсан журмын дагуу хоёр үе шаттай зохион явуулна.

    Шагнал:

    I. Эхний шалгаруулалтад тэнцсэн 10 хүртэл оролцогчдод ДОӨБ-ын “Батламж” гэрчилгээ олгоно.
    II. Эцсийн шалгаруулалтын эхний 3 байрыг эзэлсэн оролцогчдод:

    1. Дэлхийн Оюуны өмчийн Байгууллагын медаль

    2. Мөнгөн шагнал:
      I дүгээр байр –2.5 сая
      II дугаар байр – 1,5 сая
      III дугаар байр – 1 сая

    3. Дэлхийн Оюуны өмчийн Байгууллагын дараах зайны сургалтад үнэ төлбөргүй хамрагдах эрх:
      • DL 301 Patents
      • DL 318 Patent Information Search
      • DL 320 Basics of Patent Drafting

    Оролцохыг хүсэгчдийг 11 дүгээр сарын 27–ны 17.00 цаг хүртэл ОӨУБЕГ-ын Аж үйлдвэрийн өмчийн эрхийн газрын (Мэдээллийн технологийн үндэсний паркийн байрны 4 давхар) 404 тоотод, Уралдааны удирдамж болон холбогдох мэдээллүүдийг 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр МҮХАҮТ-ын 507 тоотод зохион байгуулагдах чиглүүлэх сургалтаар хүргэх болно.

    Сургалтанд хамрагдагсадыг МҮХАҮТанхимын 302, 305 тоотод тус тус бүртгэнэ. Та бүртгэлийн хуудсаа oyunjargal@mongolchamber.mn, sme@mongolchamber.mn хаягаар явуулна уу. (Бүртгэлийн маягтыг хавсаргав)

    Дэлгэрэнгүй мэдээллийг ОӨУБЕГ-ын www.burtgel.gov.mn, www.ipom.mn, МҮХАҮТ-ын www.mongolchamber.mn цахим хуудаснаас болон 99073771, 99010174 дугаарын утсаар авах боломжтой.

    МОНГОЛ УЛСЫН ОЮУНЫ ӨМЧ, УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР
    МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМ

    ХАВСРАЛТ ТАТАХ:

    Latest 150
    Latest 150