• MN
  • EN
  • CN
  • RU
  • Хөрш орны Танхимууд ирэх онд идэвхитэй хамтран ажиллахаар боллоо
    11/10/2016

    МҮХАҮТ-ын дарга М.Оюунчимэг 11-р сарын 03-ний өдөр ОХУ-ын Худалдааны танхимын ерөнхийлөгч Катырин С.Н болон гадаад харилцаа хариуцсан орлогч дарга Падалко В.И. нартай уулзлаа. Уулзалтаар хоёр улсын танхимуудын болон Орос-Монголын бизнесийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх талаар харилцан санал солилцлоо.

    М.Оюунчимэг дарга “Танхимыг монголын бизнесийн дуу хоолой” болж, улсынхаа эдийн засгийн бодлого тодорхойлоход төв болон орон нутгийн 21 салбараа дамжуулан төр-хувийн хэвшлийн олон талт, үр дүнтэй ажил зохион байгуулсан тухай мэдээлэл өглөө. Мөн түүнчлэн 2017 онд хоёр улсын бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хамтарсан бизнес уулзалт, форум зохион байгуулах, Монголд ажлын айлчлал хийх урилга өгч, хамтарч ажиллахаар тохиролцсон.

    Оросын ХАҮТ нь МҮХАҮТ-ын боловсон хүчний чадавхыг дээшлүүлэх, туршлага солилцох, сургах чиглэлээр дэмжлэг үзүүлэх боломжтой бөгөөд бус нутгийн хэмжээнд олон удаагийн бизнес уулзалт, үзэсгэлэнг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн.

    Latest 150
    Latest 150