• MN
  • EN
  • CN
  • RU
  • "Бид хамтдаа" өглөөний цай уулзалтыг хийлээ
    11/15/2017

    Өмнөговь аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа бизнес эрхлэгчдийн төлөөллийг аймгийн удирдлагууд "Бид хамтдаа" уулзалтад урьж бизнесийн орчинд тулгамдаж буй асуудал, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар ярилцлаа.

    "Бид хамтдаа" аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт баялаг бүтээгчдийг хөнгөлөлттэй зээл хөтөлбөрт хамруулах бодлого баримталж, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд гадаад дотоод хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөрийг дэмжиж хамтран ажиллах, уул уурхайн компани болон томоохон төсөл хэрэгжүүлж буй аж ахуйн нэгжүүдэд ханган нийлүүлэх бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний 50-аас дээш хувийг орон нутгийн иргэд, хоршоо, нөхөрлөл компаниудаар гүйцэтгүүлэх заалтуудыг тусгасан ба бодит ажил болгоход аймаг орон нутгийн удирдлагууд бизнес эрхлэгчидтэйгээ уялдаа холбоотой ажиллана гэдгээ илэрхийллээ. Мөн 14 төрөл, 30 гаруй бараа ажил үйлчилгээг зөвхөн манай аймгийн компаниуд Оюу толгой ХХК-д нийлүүлж, хамтран ажиллана гэжээ.

    Latest 150
    Latest 150