• MN
  • EN
  • CN
  • RU
  • Хөх хотод болох үзэсгэлэнд хөнгөлөлттэй нөхцөлөөр оролцоно
    01/10/2018

    Урд хөршид ажлын айлчлал хийж байгаа МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Оюунтэгш ӨМӨЗО-ны Худалдааг дэмжих хорооны дарга  Лью Тин Шан нар Хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

    Санамж бичгийн хүрээнд ӨМӨЗО-ны Худалдааг дэмжих хорооноос Бүс нутагт зохион байгуулдаг үзэсгэлэнгүүд болон Өвөрмонголын Хөх хотод зохион байгуулдаг үзэсгэлэнд МҮХАҮТ хөнгөлөлттэй нөхцөлөөр оролцох, хамтран бизнес форум зохион байгуулах, Ата карней, арбитрын чиглэлээр хамтарч ажиллахаас гадна, хурал уулзалтуудыг тогтмол зохион байгуулах юм.

    Мөн ирэх 6 дугаар сард Хянган аймгийн Рашаан хотод Орос, Монгол, Хятадын гурван талт уулзалт үзэсгэлэнг зохион байгуулахаар тохиролцлоо.

    Санамж бичиг байгуулах үйл ажиллагаанд Худалдааг дэмжих хорооны холбогдох албан тушаалтнууд байлцав.

    Latest 150
    Latest 150