• MN
  • EN
  • CN
  • RU
  • “Тайвань Монголын худалдаа, эдийн засаг, санхүүжилтийн зээл”-ийн тухай мэдээ
    03/02/2018

    Тайванийн Засгийн газраас Тайвань Монголын худалдаа эдийн засаг, бизнесийн харилцааг эрчимжүүлэхийн тулд Тайванийн Эскпорт, импортын банкнаас МУ-ын арилжааны 5 банкаар дамжуулан, нийт 20 сая ам.долларын үнийн дүнтэй санхүүжилтийн зээлийг олгож байгаа билээ. 

    МУ-ын аж ахуйн нэгж, компаниуд Тайванийн экспортлогчдоос /Үйлдвэрлэгч Тайваньд захиалга хүлээн авсан хэдий ч Тайванийн хилээс гадуур хийгдэж буй бараа бүтээгдэхүүний экспортыг ч уг зээлийн санхүүжилтэнд хамруулах боломжтой/ бараа бүтээгдэхүүн худалдан авсан тохиолдолд дээр дурьдсан арилжааны 5 банкаар дамжуулан уг санхүүжилтийн зээлэнд хамрагдаж болох юм. Тайванийн Эксим банкны санхүүжилтийн зээлэнд МУ-ын Голомт банк, Худалдаа хөгжлийн банк, Хаан банк, Төрийн банк, Хас банк зэрэг банкуудаар дамжуулан, Тайваньтай хийх худалдан авалтаа 100℅ хүртэлхи үнийн дүнгээр санхүүжүүлэх зээлийн хүсэлтийг гаргах боломжтой.

    Тайванийн Экспорт импортын банкнаас олгож буй санхүүжилтийн зээлийн тухай мэдээллийг олон нийтэд сурталчилан таниулах, Тайвань Монголын худалдаа эдийн засаг, бизнесийн харилцааг эрчимжүүлэхийн тулд тус төлөөлөгчийн газар нь “Худалдаа, эдийн засаг болон санхүүжилтийн зээл”-ийн тухай Монгол хэл дээрхи мэдээллийг өөрийн цахим хуудасны https://www.roc-taiwan.org/mn_en/post/3325.html хэсэгт байршуулсан болно.

    Энэхүү цахим хуудаснаас МУ-ын аж ахуйн нэгж, байгууллагууд нь Тайванийн Экспорт импортын банкны санхүүжилтийн зээлийн холбогдох дүрэм журам, зээлэнд хамрагдах хүсэлт гаргах арга хэлбэр болон санхүүжилтийн зээлийн шугам бүхий МУ-ын арилжааны 5 банкны зээлийн асуудал хариуцсан холбогдох ажилтны холбоо барих мэдээллийг авах боломжтой юм. 

    Тайпэйн Худалдаа, Эдийн Засгийн Улаанбаатар дахь Төлөөлөгчийн Газар

    Latest 150
    Latest 150