• MN
  • EN
  • CN
  • RU
  • ЖЕНДЕРИЙН ТЭГШ БАЙДЛЫН ТӨЛӨӨ ХОНХ ЦОХИЛОО
    03/12/2018

    Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Монголын хөрөнгийн биржийн байранд “Жендерийн тэгш байдлын төлөө хонх цохих” арга хэмжээ боллоо.

    “Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК нь Олон Улсын Санхүүгийн Корпораци /ОУСК/, , Компанийн Засаглалын Хөгжлийн Төв /КЗХТ/, Women Corporate Directors Монголын салбар, Нэгдсэн Үндэстний Байгууллага, Дэлхийн Банк,  МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн зөвлөлтэй хамтран  энэхүү ёслолын арга хэмжээг зохион байгуулж, 5675 удаагийн арилжааг нээлээ.

    Дөрөв дэх жилдээ зохиогдож буй тус арга хэмжээ нь хувийн хэвшлийн зүгээс дэлхийн эдийн засагт эмэгтэйчүүдийн оролцоог дэмжин, тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах талаар олон нийтэд таниулах зорилготой юм.

    “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүд гэр бүл, үр хүүхдээ авч явахынхаа хажуугаар эрчүүдтэй эн зэрэгцэн баялаг бүтээж, ажлын байр нэмэгдүүлж, татвар төлж улсын төсөвт бодитой хувь нэмэр оруулж байна. Гэсэн ч Хөрөнгийн биржид бүртгэлтэй нийт компаниудын ТУЗ-ийн гишүүдийн гуравны хоёрыг эрэгтэйчүүд эзэлж байна. Эмэгтэй бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжих, нийгэм дэх байр сууриа нэмэгдүүлэхэд төр засгийн  бодлого төдийлөн хангалтгүй байна” хэмээн МҮХАҮТ-ын дарга М.Оюунчимэг уг нээлтийн арга хэмжээний үеэр ярилаа.

    Энэ жилийн хонх цохих арга хэмжээнд дэлхийн 59 хөрөнгийн бирж оролцож байна. Ингэснээрээ жендэрийн тэгш байдлыг дэмжсэн ажлын байрны бодлого хэрэгжүүлж, эмэгтэйчүүдэд чиглэсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, ТУЗ болон дээд шатны удирдлагын түвшинд алба хашиж буй эмэгтэйчүүдийн тоог нэмэгдүүлэх зэргээр компанийнхаа бүтцэд хүйсийн тэгш байдлыг нэн тэргүүнд хангаж ажиллахыг бизнес эрхлэгчдэд уриалж буй хэрэг юм.

    Latest 150
    Latest 150