• MN
  • EN
  • CN
  • RU
  • БИЗНЕС ЭРХЛЭГЧИД САВ БАГЛАА БООДЛЫН ҮЗЭСГЭЛЭН ҮЗЛЭЭ
    03/15/2018

    МҮХАҮТ-аас 2018 оны 3 дугаар сарын 9-13-ны өдрүүдэд Гуандун мужийн сав баглаа боодлын тоног төхөөрөмж, хаяг шошго, хэвлэл, түүхий эдийн үзэсгэлэнтэй танилцах бизнес аяллыг зохион байгууллаа.

    2018 оны хувьд Sino-Pack үзэсгэлэнгийн 25 жилийн ой тохиож байгаагаараа онцлогтой юм. Sino-Pack  үзэсгэлэн нь 24 жилийн турш туршлага хуримтлуулсан, олон улсад нэр хүндтэй, хүлээн зөвшөөрөгдсөн хамгийн том үзэсгэлэн юм.  

    Энэ удаагийн үзэсгэлэнгийн аяллын багт Газар шим ХХК, Есөн од ХХК, Наран хүнс ХХК, Наран косметик ХХК, Монос хүнс ХХК, Кофе маня ХХК, MSD ХХК зэрэг үндэсний үйлдвэрлэгч, импортлогч аж ахуйн нэгжүүдийн 15 бизнес эрхлэгч амжилттай оролцов.

    Аяллаар Sino-Pack олон улсын үзэсгэлэнгийн хүрээнд сав баглаа боодлын үйлдвэрлэл, савалгааны бүтээгдэхүүн, түүхий эдийн үзэсгэлэнг үзсэн төдийгүй олон улсын хэвлэлийн үзэсгэлэн, хаяг шошго үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, үйлдвэрлэгчдийн үзэсгэлэнг сонирхож, бизнестээ тусгах шинэлэг санаа, гарц, хамтын ажиллагааны боломжуудаас судалсанаараа ач холбогдолтой боллоо. 

    Latest 150
    Latest 150