• MN
  • EN
  • CN
  • RU
  • Алс Дорнод, Байгалийн бүсийг хөгжүүлэх сан ХК-ийн бизнес санал
    03/15/2018

    Монгол дахь ОХУ-ын Худалдааны төлөөлөгчийн газар нь Танд гүнзгий хүндэтгэлтэйгээр хандаж, "Алс Дорнод, Байгалийн бүс нутгийг хөгжүүлэх сан" ХК-ийн үйл ажиллагааны талаар мэдээлж байгааг хүлээн авна уу.

    Сан нь ОХУ-ын Засгийн газрын шийдвэрээр Алс Дорнод, Байгаль нуурын бүс нутгийн нийгэм - эдийн засгийн хөгжлийг түргэтгэхэд чиглэсэн хөрөнгө оруулалтын төслүүдийг санхүүжүүлэхээр байгуулагдсан юм. Сан нь хөнгөлөлттэй нөхцлөөр (рублиэр жилийн 5%) болон урт хугацааны зээл олгож, төрөл бүрийн салбарын тэргүүлэх хөрөнгө оруулалтын төслүүдийг санхүүжүүлэх замаар хөрөнгө оруулалтыг татдаг ажээ (дэд бүтэц, ашигт малтмалын олборлолт ба боловсруулалт, жижиг, дунд бизнесийг дэмжих, хөдөө аж ахуй гэх мэт). 2017 оны 6-р сарын байдлаар Сангийн эргэлдэх нийт хөрөнгийн хэмжээ нь 37 тэрбум рубль байна.

    Сан нь олон улсад үйл ажиллагаа явуулахдаа олон талт, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, мөн түүнчлэн Алс дорнод болон ОХУ-ын Байгаль нуурын бүсэд хөрөнгө оруулагчдыг татан оролцуулах талаар онцгой анхаарч ирсэн билээ.

    ОХУ, ялангуяа Алс Дорнодтой хамтран ажиллах сонирхолтой Монголын компаниуд, байгууллагуудыг тодруулахад туслалцаа үзүүлэхийг бид хүсч байна.

    Сангийн танилцуулгыг ЭНД ДАРЖ үзнэ үү.

    Хүндэтгэсэн,

    М.В.Васильев 
    Монгол дахь ОХУ-ын Худалдааны төлөөлөгч
    Тел.+976 93 11 99 44

    Latest 150
    Latest 150