• MN
  • EN
  • CN
  • RU
  • Танхимын шинэ гишүүд гэрчилгээгээ гардан авлаа
    03/19/2018

    МҮХАҮТ шинэ гишүүдээр хүрээгээ тэлэн 50 гаруй аж ахуйн нэгжид гишүүний гэрчилгээг нь гардуулан өглөө. Тус арга хэмжээнд МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлийн дарга бөгөөд ерөнхийлөгч Б.Лхагважав, Танхимын дарга М.Оюунчимэг, Орлогч дарга М.Сарандаваа  нар оролцож, Танхимын үйл ажиллагааны бодлого чиглэлийн талаар танилцуулан, бизнесийн ажилд нь амжилт хүслээ. Энэ үеэр Танхимын дэргэдэх Арбитрын үйл ажиллагаа болон сошиал медиаг хэрхэн өөрийн бизнестэй холбох талаар зөвлөгөө мэдээлэл өгөв.  Шинэ гишүүдийн төлөөлөл болгон “Нью констракшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал н.Доржпалам хэлэхдээ  ”Манайх Танхимын “Классик” ангилалын гишүүнээр элсээд батламжаа авч байна. Манай компани 1999 онд байгуулагдаж, барилгын салбарт маш олон бүтээн байгуулалтыг өрнүүлсэн. Цаг наргүй ажил хөдөлмөр эрхэлдэг болохоор  Танхимаас зохион байгуулагдаж байгаа арга хэмжээ, хурал уулзалтад тэр бүр оролцож амждаггүй байлаа. Харин энэ оноос бизнесийн байгууллагын хувьд Танхимын гишүүнд элсэж үйл ажиллагаанд оролцох нь чухал болохыг анзаарч гишүүнээр элсэж байна. Энэ өдөр хамтдаа Танхимын гишүүнээр элсэж буй аж ахуйн нэгжүүддээ амжилт хүсч, өргөн дэлгэр хамтын ажиллагааг ерөөе” хэмээлээ.

    Гишүүний батламж гардаж буй зургуудыг ЭНДЭЭС ТАТАЖ үзнэ үү

    Latest 150
    Latest 150