• MN
  • EN
  • CN
  • RU
  • Солонгосын Танхимтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
    03/19/2018

    Монгол болон Солонгос хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг хөгжүүлэх, жижиг, дунд бизнесийг дэмжих зорилгоор МҮХАҮТ болон Монгол дахь Солонгосын Худалдаа Аж Үйлдвэрийн танхим (KCCIM)-ууд  хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулав. Санамж бичигт МҮХАҮТ-ын талаас дарга хатагтай М.Оюунчимэг  Монгол дахь Солонгосын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын талаас ноён Канг Мин Хо нар гарын үсэг зурлаа.

    Санамж бичгийн хүрээнд жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих, тэдгээрийн үйл ажиллагааг тэлэхэд туслалцаа үзүүлэх зэрэг ажлууд хийгдэх юм. Түүнчлэн хоёр орны нийгэм, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын боломжууд, олон улсын үзэсгэлэн яармаг,  хурал уулзалтын мэдээллүүдийг солилцох ажээ.  Мөн хоёр талын  худалдаа, бизнесийн салбарын зах зээлийн судалгаа, үр дүнг солилцохоор тохиролцлоо.

    Latest 150
    Latest 150