• MN
  • EN
  • CN
  • RU
  • Бизнес Лигийн түүхээс...
    03/20/2018

    Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим үүсгэн байгуулагдсаны 55 жилийн ойн арга хэмжээг угтан нийт гишүүн байгууллагуудынхаа дунд “BUSINESS LEAGUE” сагсан бөмбөгийн шилжин явах цомын төлөөх тэмцээнийг санаачлан зохион байгуулснаас хойш 3 улирал амжилттай зохион байгуулагдаад байна.

    Анх 2015 онд МҮХАҮТ-аас гишүүн байгууллагуудынхаа дунд сагсан бөмбөгийн уламжлалт тэмцээнийг зохион байгуулахаар шийдэж "Бизнес Лиг 2015" тэмцээнийг санаачилсан билээ. Нийт 20 эрэгтэй багийн дунд ширүүн өрсөлдөөн Этүгэн Дээд Сургуулийн спорт зааланд болж, Мобиком корпорацийн сагсан бөмбөгийн шигшээ баг анхны Аваргаар тодорч байсан түүхтэй. Харин Шилдэг тоглогчоор Мобиком корпорацийн тамирчин Т.Бат-Эрдэнэ шалгарч байв.

    2 дахь улирал илүү өргөн хэмжээг хамарч, бараг сарын турш “Мөнхийн Үсэг Групп” ХХК-ний Мөнх спорт цогцолборт баг, тамирчид өрсөлдсөн юм. Скайтел Групп - Ирээдүйг өнгөлнө уриан дор тэмцээний ивээн тэтгэгчээр ажилласан нь бас нэг онцлог байлаа. Нийт 6 амралтын өдөр үргэлжилсэн 2 дахь улиралд гурван банкны баг медальт байранд шалгарч, Голомт Банк түрүүлж байв. Шилдэг тоглогчоор багаа Аваргад хөтөлсөн Голомт банкны тамирчин Ц.Тэгшжаргал тодорсон билээ.

    Мөн өнгөрсөн хоёр улиралд хоёуланд нь 4-р байранд орсон Транс Вест Монголиа ХХК-ний тогтмол сайн амжилтыг дурдахгүй байж болохгүй юм.

    Бизнес Лигийн 3 дахь улиралд өмнөх улирлуудад хоёуланд нь мөнгөн медаль хүртсэн Хас Банкны шигшээ баг амжилтаа ахиулж Аварга болсон бол тэмцээнд анх удаа оролцсон Чингис Хаан Олон Улсын Нисэх Буудал дэд байранд шалгарч 2016 оны Аварга Голомт Банкны баг хүрлийн төлөөх тоглолтод Мобиком корпорацийн багийг хожиж, хүрэл медалийн эзэд болсон бөгөөд Шилдэг тоглогчоор Хас Банкны холбон тоглогч Ж.Оргилболд тодорсон юм.

    2015 онд:
    1-р байр - Мобиком Корпораци
    2-р байр - Хас Банк
    3-р байр - Голомт Банк
    Шилдэг тоглогч - Т.Бат-Эрдэнэ /Мобиком/

    2016 онд:
    1-р байр - Голомт Банк
    2-р байр - Хас Банк
    3-р байр - Төрийн Банк
    Шилдэг тоглогч – Ц.Тэгшжаргал /Голомт Банк/

    2017 онд:
    1-р байр - Хас Банк
    2-р байр - Чингис Хаан ОУНБ
    3-р байр - Голомт Банк
    Шилдэг тоглогч – Ж.Оргилболд

    Тун удахгүй 2018 оны 3 сарын 31 – 4 сарын 15-ны Бямба, Ням гарагуудад “Мөнхийн Үсэг Групп” ХХК-ний Мөнх спорт цогцолборт Бизнес Лигийн 4 дэх улирал эхлэх гэж байна.

    Тэмцээний техникийн зөвлөгөөн 3-р сарын 29-нд 15.00 цагаас МҮХАҮТ-ын байранд болох бөгөөд гишүүн байгууллагууд тэрнээс өмнө амжиж бүртгүүлээрэй. Бид эхний 20 багийг бүртгэж авах болно.

    Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

    Latest 150
    Latest 150