• MN
  • EN
  • CN
  • RU
  • Органик хүнсний тухай хуулийг дагалдах журмууд батлагдлаа
    03/21/2018

    Улсын их хурлаас 2016 онд органик хүнсний тухай хууль батлагдсанаар органик хүнс, бордоо, тэжээлийн үйлдвэрлэл, худалдаа нэг зохицуулалтад орсон. Энэ хуулийг дагалдаж гарсан доорх журмуудын төслийн хэлэлцүүлгийг МҮХАҮТ нь төр засгийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж, үйлдвэрлэл эрхлэгчдээс саналыг авч тусгасан юм. Ингэснээр 2018 оны 1 сард Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн үйлдвэрийн Сайдын А-09 тушаалаар доорх журам, аргачлал, жагсаалтыг батлагдсан. Эдгээр журмуудад органик хүнсийг үйлдвэрлэхэд баримтлах зарчим, хэрэглэх бодисын жагсаалт, органик болохыг илэрхийлсэн үндэсний тэмдэг, органик хүнсийг хэрхэн баталгаажуулах зэрэг үйл ажиллагааг хамруулсан.

    Органик хүнсний тухай хуулийг /ЭНД ДАРЖ/ дагалдан гарсан журам, аргачлал, жагсаалтыг үзнэ үү.

    1. “Хөдөө аж ахуйн органик үйлдвэрлэл эрхлэх болон органик хүнс үйлдвэрлэхэд баримтлах журам”
    2. “Хөдөө аж ахуйн органик үйлдвэрлэл эрхлэх болон органик хүнс үйлдвэрлэхэд хэрэглэх бодисын жагсаалт
    3. “Органик болохыг илэрхийлсэн тэмдэг, тэмдэглэгээний загвар, хэрэглэх журам”
    4. “Органик хүнсийг харилцан итгэлцэлд тулгуурлан хамтран баталгаажуулахад тавих шаардлага, бүртгүүлэх болон баталгаажуулалт хийх журам”
    5. “Органик хүнсний орцын найрлага тооцох аргачлал”

    Latest 150
    Latest 150