• MN
  • EN
  • CN
  • RU
  • Үйлчилгээ

    Сургалт

    БҮРТГҮҮЛЭХ


    ГАДААД ХУДАЛДААНЫ МЕНЕЖЕР” БЭЛТГЭХ СУРГАЛТ

    МҮХАҮТ-ын дэргэдэх Гадаад Худалдааны Академи нь Таныг 26 дахь жилийн сургалтандаа урьж байна.

    СУРГАЛТЫН ХЭЛБЭР:

    • Бямба гарагийн анги

    • Пүрэв гарагийн анги

    • Эчнээ анги

    СУРГАЛТЫН ХУГАЦАА: 2019 оны IX сар - 2020 оны VII сар

    СУРГАЛТЫН АГУУЛГА: Хөтөлбөрийг олон улсын нийтлэг түвшинг харгалзан боловсруулсан бөгөөд сургалтын хугацаанд

    1. Мэргэжлийн удиртгал

    2. Олон улсын маркетинг

    3. Бизнесийн удирдлага

    4. Олон улсын худалдааны эрх зүйн зохицуулалт

    5. Барааны болон үйлчилгээний худалдаа

    6. Зуучийн худалдаа

    7. Улс хоорондын ачаа тээвэр

    8. Гадаад худалдааны төлбөр тооцоо

    9. Хөрөнгө оруулалт

    10. Худалдааны маргаан шийдвэрлэх

    11. Олон улсын худалдаа ба гааль

    12. Монгол улсын татварын тогтолцоо

    13. Бизнесийн англи хэл

    гэсэн агуулгын хүрээнд 410 цагийн 13 Модуль хичээлийг ОНОЛ, ДАДЛАГА хослуулан заана.

    СУРГАЛТЫН ОНЦЛОГ:

    • Мэргэжлийн хичээлүүд Англи хэлээр орно.

    • Ажлын болон ажлын бус өдрөөр сурах боломжтой.

    • Хичээлийн материалыг онлайн хэлбэрээр хүргэнэ.

    • МҮХАҮТ-аас зохион байгуулах арга хэмжээ, сургалтад үнэ төлбөргүй болон хөнгөлттэй хамрагдах боломжтой.

    • Диплом, ромбо олгоно.

    • МҮХАҮТ-ын гишүүн байгууллагын ажилтан хөнгөлөлт эдэлнэ.

    БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

    • Иргэний үнэмлэх (хуулбар)

    • Диплом, гэрчилгээ (хуулбар)

    • 3х4 хэмжээний 1 хувь цээж зураг

    • МҮХАҮТ-ын гишүүн байгууллагын ажилтан бол байгууллагын тодорхойлолт

    • Төлбөрийн баримт

    ТА МАНАЙ СУРГАЛТАНД ХАМРАГДСАНААР:

    • Бизнесийн англи хэлний мэдлэгтэй болох

    • Гадаад худалдааны үйл ажиллагаа, эрх зүйн зохицуулалтын талаар суурь мэдлэг эзэмших

    • Гадаад худалдааны түншээ найдвартай сонгох

    • Гадаад худалдааны гэрээ хэлцэл оновчтой байгуулах, хэрэгжүүлэхэд шаардлагатай онолын болон практик мэдлэг эзэмших

    • Гадаад худалдааны бичиг баримтуудыг бүрдүүлж сурах

    • Гаалийн болон татварын байгууллагатай харилцах арга ажиллагаанд суралцах болно.

    ============================

    Холбоо барих:
    Хан-Уул дүүрэг 15-р хороо, Махатма Гандигийн гудамж, 
    МҮХАҮТ-ын байр, 503 тоот өрөө
    Утас: (976) 11-324258, 99293920, 99051096, 99046587
    Цахим шуудан: training@mongolchamber.mn
    Фэйсбүүк: Гадаад худалдааны академи

    Арга хэмжээ