• MN
  • EN
  • CN
  • RU
  • Үйлчилгээ

    Сургалт

    БҮРТГҮҮЛЭХ



    Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас зохион байгуулдаг
    "ДАРГЫН ТУСЛАХ БЭЛТГЭХ" сургалтад Таныг урьж байна.

    СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР: Хөтөлбөрийг олон улсын нийтлэг түвшинг харгалзан боловсруулсан бөгөөд сургалтын хугацаанд

    • Албан хэрэг хөтлөлт

    • Архив, бичиг хэрэг

    • Хувь хүний болон байгууллагын хөгжил

    • Удирдлагатай харилцах харилцаа

    • Бизнесийн англи хэл зэрэг 40 цагийн хичээл үзэж, системтэй мэдлэгийг онол дадлагыг хослуулан эзэмшинэ.

    СУРГАЛТЫН ХУГАЦАА: Дөрвөн долоо хоног, зөвхөн БЯМБА гарагт

    СУРГАЛТЫН ОНЦЛОГ:

    • Албан бичгийг стандартын дагуу монгол-англи хэл дээр төлөвлөж сурна.

    • Арван хуруугаар шивж сурна.

    • МҮХАҮТ-ын “Гэрчилгээ” олгоно.

    • Ажлын бус цагаар хичээллэнэ.

    • Хичээлийн материалыг онлайн хэлбэрээр хүргэнэ.

    • МҮХАҮТ-аас зохион байгуулах арга хэмжээ, сургалтад төлбөргүй болон хөнгөлттэй хамрагдах боломжтой.

    • МҮХАҮТ-ын гишүүн байгууллагын ажилтан хөнгөлөлт эдэлнэ.

    БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

    • Иргэний үнэмлэх (хуулбар)

    • 3х4 хэмжээний 1 хувь цээж зураг

    ============================

    Холбоо барих:
    Хан-Уул дүүрэг 15-р хороо, Махатма Гандигийн гудамж,
    МҮХАҮТ-ын байр, 503 тоот өрөө
    Утас: (976) 11-324258, 99293920, 99051096
    Цахим шуудан: training@mongolchamber.mn
    Фэйсбүүк: Гадаад худалдааны академи

    Арга хэмжээ