(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Канад улсад ноос, ноолууран бүтээгдэхүүнийн "Fibre Fest-2024" үзэсгэлэнд урьж байна

2024/09/04 --> 2024/09/08

Хаана: Канад улс, Алмонте хот
Хэзээ: 2024 оны 9-р сарын 4-8-ний өдрүүдэд

Fibre Fest-2024 үзэсгэлэн худалдаа нь 29 дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд Канад улсын хамгийн нэр хүндтэй фестивалуудын нэг юм.

Уг арга хэмжээний үеэр ноос, ноолуур, гар урлал сонирхдог хүмүүс цугладаг бөгөөд жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих арга хэмжээ юм.

Энэ онд зохион байгуулагдаж байгаа Fibre Fest- 2024 үзэсгэлэн худалдаанд Монгол Улсын гар урлал, ноос, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг жижиг дунд бизнес эрхлэгчид өөрсдийн бүтээгдэхүүнийг Канад улсын зах зээлд нэвтрүүлэх, тэдгээрт бүтээгдэхүүнээ танилцуулах боломж гарч байна.

Зардлын мэдээлэл: 2000 ам.доллар

Үүнд:

  • Үзэсгэлэнгийн талбай (Ширээ, сандал, өлгүүр гэх мэт)
  • Пос машин
  • Орчуулагч, туслах ажилтан
  • Онлайн маркетинг
  • Канад виз мэдүүлэгийн үйлчилгээ, урилга
  • Зохион байгуулалтын зардал

Багтаагүй зардал:

  • Нислэгийн зардал
  • Виз мэдүүлэгтэй холбоотой гарах зардал /Визний хураамж, Хурууны хээ, Хонгконг руу паспорт илгээх зардал/
  • Зочид буудал
  • Хот доторх тээврийн зардал

Бүртгэл дуусах хугацаа: 2024 оны 7-р сарын 20

Хавсралт: Бүртгэлийн хуудас

Холбоо барих: Үзэсгэлэн яармагийн газар, exhibition@mongolchamber.mn , 77277070-4, 99036193