(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Ногоон үйлдвэрлэл ноос, ноолуурын салбарт

2024/03/21 0

Монголын ноолуурын салбарын ууган үйлдвэрлэгчдийн нэг “Ханбогд Кашимер” ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд байгаль орчинд ээлтэй, тогтвортой үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор салбартаа анхлан 60 кВт-ын эрчим хүч нийлүүлэх сэргээгдэх эрчим хүчний цахилгаан үүсгүүрийн нээлтээ 2024 оны 03 сарын 21-нд хийлээ.

Тус компанийн Сүлжих болон анхан шатны боловсруулах үйлдвэрт хэрэгжиж буй энэхүү төслийг “Монхорус Интернэшнл” компанитай хамтран гүйцэтгэсэн.

Нээлтийн арга хэмжээний үеэр “Ханбогд Кашимер” ХХК-ийн Ерөнхий захирал Ч.Ганцэцэг “Манай үйлдвэр байгальд ээлтэй, тогтвортой хөгжлийг дэмжин ажилласаар ирсэн. Энэ хүрээндээ сэргээгдэх эрчим хүчийг үйлдвэрлэлийн үйл ажиллагаандаа нэвтрүүлж, өргөжүүлж буйдаа баяртай байна. Төслийн үр дүнд манай үйлдвэрийн үйл ажиллагаа 30 хувиар тэлж, улмаар ажлын байр, татвар, экспорт зэрэг нэмэгдэж байгаад төслийн үнэ цэн оршиж байна”  гэсэн юм.

“Ханбогд Кашимер” сэргээгдэх эрчим хүчний цахилгаан үүсгүүрийн тусламжтайгаар үйл ажиллагааныхаа эрчим хүчний нэлээдгүй хэсгийг хангаад зогсохгүй төсөл эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл сэргээгдэх эрчим хүчний нийт үйлдвэрлэлийнхээ 45 хувийг Улаанбаатар цахилгаан сүлжээнд нийлүүлээд байна. Ингэснээр хүлэмжийн хийг жилд 25,531,2 кг-аар бууруулах боломжтой болж байгаа юм. Энэ тоо цаашид өсөх боломжтой бөгөөд улирлын чанартай зогсолттой үед төвийн эрчим хүчний хангамжид үйлдвэрлэж буй сэргээгдэх эрчим хүчийг 100 хувь нийлүүлэх боломжтой талаар төслийн гүйцэтгэгчид мэдээллээ.

“Монхорус Интернэшнл” компанийн Тэргүүн дэд захирал Б.Батлхагва хэлэхдээ энэхүү төслийн үр дүнд хүрэн нүүрсээс үүдэлтэй агаарын бохирдол нэлээдгүй хувиар буурах нь экологийн өндөр ач холбогдолтой гэдгийг онцолсон юм.

Нээлтийн арга хэмжээнд МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан оролцсон бөгөөд “Эрчим хүчний үндсэн хэрэглээ жил ирэх тусам улам нэмэгдэж байна. Хүрэн нүүрсний хэрэглээгээр эрчим хүчний хэрэгцээгээ хангахаас дэлхий нийт татгалзаж, сэргээгдэх эрчим хүчний шилжилт эрчимжиж буй энэ үед уг төсөл ногоон эрчим хүчний шилжилт хийх том алхам боллоо” хэмээгээд тус байгууллагын хамт олонд цаашдын их үйлсэд нь амжилт хүсэж, талархал илэрхийллээ.

“Ханбогд Кашимер” ХХК нь МҮХАҮТ-ын УЗ-ийн гишүүн байгууллага юм.

Сүүлд нэмэгдсэн мэдээ
"МАК" ХХК-ийн үйлдвэрүүдтэй танилцах аялал зохион байгууллаа
2024/05/18
Бизнесээс бизнес рүү
Бизнесээс бизнес рүү
2024/05/16
Чингэлтэйн залуусыг урьж байна
Чингэлтэйн залуусыг урьж байна
2024/05/16
“Эрчим хүчний асуудлыг шийдэж чадвал утаа, түгжрэлээ шийднэ”
“Эрчим хүчний асуудлыг шийдэж чадвал утаа, түгжрэлээ шийднэ”
2024/05/16
Монгол- Узбекистаны бизнес форум, үзэсгэлэн худалдааг зохион байгуулна
Монгол- Узбекистаны бизнес форум, үзэсгэлэн худалдааг зохион байгуулна
2024/05/15
Монгол дахь эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны солилцооны уулзалтыг зохион байгууллаа
Монгол дахь эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны солилцооны уулзалтыг зохион байгууллаа
2024/05/14
Гидропоник тариалагчдын анхдугаар зөвлөгөөн болно
Гидропоник тариалагчдын анхдугаар зөвлөгөөн болно
2024/05/14
НЭГ БОДЛОГО НЭГ ЗОРИЛГО ЧУУЛГАН БОЛНО
НЭГ БОДЛОГО НЭГ ЗОРИЛГО ЧУУЛГАН БОЛНО
2024/05/13
Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоотой уулзалт хийлээ
Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоотой уулзалт хийлээ
2024/05/13
“БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН B2B ДИЖИТАЛ ПЛАТФОРМЫГ ХӨГЖҮҮЛЭХ ТӨСӨЛ”-ИЙН ҮР ДҮНГИЙН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН B2B ДИЖИТАЛ ПЛАТФОРМЫГ ХӨГЖҮҮЛЭХ ТӨСӨЛ”-ИЙН ҮР ДҮНГИЙН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024/05/13
МҮХАҮТ-ын дэргэдэх бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөлийн хурал 2024 оны 5-р сарын 9-ний өдөр зохион байгуулагдлаа
МҮХАҮТ-ын дэргэдэх бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөлийн хурал 2024 оны 5-р сарын 9-ний өдөр зохион байгуулагдлаа
2024/05/09
Тодорхойгүй байдал экспортод тушаа болж байна
Тодорхойгүй байдал экспортод тушаа болж байна
2024/05/09
ТАНЫ ИРЭЭДҮЙ-ТАТВАРЫН БОЛОВСРОЛ
ТАНЫ ИРЭЭДҮЙ-ТАТВАРЫН БОЛОВСРОЛ
2024/05/08
Монголын бизнес эрхлэгчдэд Узбекистаны зах зээлийг танилцууллаа
Монголын бизнес эрхлэгчдэд Узбекистаны зах зээлийг танилцууллаа
2024/05/08
Чингэлтэй дүүргийн залуусыг бизнесийн Personal MBA (P-MBA) хөтөлбөрт сургана
Чингэлтэй дүүргийн залуусыг бизнесийн Personal MBA (P-MBA) хөтөлбөрт сургана
2024/05/08
МҮХАҮТ, МОНГОЛ УЛСЫН ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ИМПОРТЛОГЧДИЙН МЭРГЭЖЛИЙН ХОЛБООТОЙ САНАЛ СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
МҮХАҮТ, МОНГОЛ УЛСЫН ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ИМПОРТЛОГЧДИЙН МЭРГЭЖЛИЙН ХОЛБООТОЙ САНАЛ СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
2024/05/06
ЖУРМЫН ТӨСӨЛД САНАЛАА ИРҮҮЛНЭ ҮҮ
ЖУРМЫН ТӨСӨЛД САНАЛАА ИРҮҮЛНЭ ҮҮ
2024/05/05
“Үнэт Санхүүгийн Нэгдэл” ХХК нь МҮХАҮТ-ын Платинум гишүүн боллоо
“Үнэт Санхүүгийн Нэгдэл” ХХК нь МҮХАҮТ-ын Платинум гишүүн боллоо
2024/05/05
МҮХАҮТ, Монголын Банкны холбоотой хамтран  ажиллах санал солилцлоо
МҮХАҮТ, Монголын Банкны холбоотой хамтран ажиллах санал солилцлоо
2024/05/03
“BUSINESS CUP 2024” хөлбөмбөгийн шилжин явах цомын төлөөх тэмцээний бүртгэл эхэллээ
“BUSINESS CUP 2024” хөлбөмбөгийн шилжин явах цомын төлөөх тэмцээний бүртгэл эхэллээ
2024/05/03