(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

МҮХАҮТ, Монголын Банкны холбоотой хамтран ажиллах санал солилцлоо

2024/05/03 0

Монгол Улсын санхүүгийн салбарын тогтвортой байдал, үндэсний төлбөр тооцооны тогтолцоо, хөрөнгийн зах зээлийн хөгжил дэвшилд нийт гишүүдийн үйл ажиллагааг нэгтгэн чиглүүлэх замаар хувь нэмрээ оруулж, санхүүгийн салбарын үр ашигтай, эрүүл хөгжилд манлайлж ажиллах зорилготой тус холбоотой хамтын ажиллагааг өргөжүүлэхээр  МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин, Монголын Банкны холбооны гүйцэтгэх захирал Л.Амар,  Дэд ерөнхийлөгч  Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нартай санал солилцох уулзалт хийлээ.

Монголын Банкны холбооны гүйцэтгэх захирал Л.Амар салбарын өнөөгийн байдал болон холбооны үйл ажиллагаа, салбарын бодлогын чиглэлээр сүүлийн үед хийж буй томоохон ажлуудаа танилцууллаа. Санхүүгийн салбарын 90 орчим хувийг бүрдүүлж буй банкны салбарт өдгөө 16000 гаруй хүн ажиллаж байна. Банкны салбарын мэргэжлийн холбоо болох Монголын Банкны холбоо нь 2000 онд байгуулагдсан бөгөөд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй 12 банк болон гадаадын банкны төлөөлөгчийн газар, санхүүгийн салбарын дэд бүтцийн чиглэлийн байгууллагууд, финтек компаниуд гээд нийт 37 байгууллагыг эгнээндээ нэгтгэжээ.

Тус холбоо ажлын албаны дэргэд орон тооны бус мэргэжлийн зөвлөлүүд байгуулан гишүүн байгууллагуудын мэргэжилтнүүд чиглэл чиглэлээр уулзаж, мэдлэг, туршлагаа хуваалцах, хамтдаа хөгжих, цаашлаад тулгамдаж буй асуудлуудаа тодорхойлох, шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх зэргээр хамтран ажилладаг аж. Одоогийн байдлаар даатгал, комплаенс, маркетинг, мэдээллийн аюулгүй байдал, харилцагчийн үйлчилгээ, хууль, хүний нөөц, финтек, санхүү бүртгэл зэрэг 13 мэргэжлийн зөвлөл ажиллаж байна. Тус холбооноос салбарын хэмжээний судалгаануудыг бэлтгэн гаргаж, гишүүд, олон нийтэд хүргэдэг. Тухайлбал, “Банкны салбарын тойм” судалгааг улирал тутам гаргаж, олон нийт, хэвлэл мэдээллийн байгууллагуудад танилцуудаг аж.

Мөн дэд ерөнхийлөгч Г.Саруул МҮХАҮТ-ын зүгээс салбарын холбоодтой хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргахаар биечлэн зорьж ирж уулзаж санал хүсэлтээ солилцож байгаад талархал илэрхийлэхийн сацуу “Салбарын хууль эрх зүйн орчныг сайжруулах, бодлогын тогтвортой байдлыг хадгалах, салбарт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд хоёр байгууллагын хамтын ажиллагаа маш чухал бөгөөд бүхий л талаар дэмжин хамтран ажиллахад бэлэн” гэсэн юм. 

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулга УИХ-д өргөн баригдсантай холбогдуулан мэргэжлийн холбоодтой уулзаж танхимын хуулиар дамжуулан төр, хувийн хэвшлийн тэнцвэргүй харилцааг багасгах, бизнесийн байгууллагуудад тулгарч байгаа асуудлыг шийдвэрлэх,ТББ-ыг тогтвортой явуулахад дэмжлэг үзүүлэх, салбарын мэргэшсэн мэргэжлийн холбоодтой нэг зорилгын төлөө хамтран ажиллахаа илэрхийллээ.

Энэхүү уулзалтаар гарч буй санал, санаачилгуудыг дэмжиж өргөн хүрээнд хамтран ажиллахаар төлөвлөлөө.

 

 

 

 

 

 

 

 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ
Бизнесээс бизнес рүү
Бизнесээс бизнес рүү
2024/05/16
Чингэлтэйн залуусыг урьж байна
Чингэлтэйн залуусыг урьж байна
2024/05/16
“Эрчим хүчний асуудлыг шийдэж чадвал утаа, түгжрэлээ шийднэ”
“Эрчим хүчний асуудлыг шийдэж чадвал утаа, түгжрэлээ шийднэ”
2024/05/16
Монгол- Узбекистаны бизнес форум, үзэсгэлэн худалдааг зохион байгуулна
Монгол- Узбекистаны бизнес форум, үзэсгэлэн худалдааг зохион байгуулна
2024/05/15
Монгол дахь эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны солилцооны уулзалтыг зохион байгууллаа
Монгол дахь эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны солилцооны уулзалтыг зохион байгууллаа
2024/05/14
Гидропоник тариалагчдын анхдугаар зөвлөгөөн болно
Гидропоник тариалагчдын анхдугаар зөвлөгөөн болно
2024/05/14
НЭГ БОДЛОГО НЭГ ЗОРИЛГО ЧУУЛГАН БОЛНО
НЭГ БОДЛОГО НЭГ ЗОРИЛГО ЧУУЛГАН БОЛНО
2024/05/13
Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоотой уулзалт хийлээ
Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоотой уулзалт хийлээ
2024/05/13
“БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН B2B ДИЖИТАЛ ПЛАТФОРМЫГ ХӨГЖҮҮЛЭХ ТӨСӨЛ”-ИЙН ҮР ДҮНГИЙН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН B2B ДИЖИТАЛ ПЛАТФОРМЫГ ХӨГЖҮҮЛЭХ ТӨСӨЛ”-ИЙН ҮР ДҮНГИЙН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024/05/13
МҮХАҮТ-ын дэргэдэх бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөлийн хурал 2024 оны 5-р сарын 9-ний өдөр зохион байгуулагдлаа
МҮХАҮТ-ын дэргэдэх бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөлийн хурал 2024 оны 5-р сарын 9-ний өдөр зохион байгуулагдлаа
2024/05/09
Тодорхойгүй байдал экспортод тушаа болж байна
Тодорхойгүй байдал экспортод тушаа болж байна
2024/05/09
ТАНЫ ИРЭЭДҮЙ-ТАТВАРЫН БОЛОВСРОЛ
ТАНЫ ИРЭЭДҮЙ-ТАТВАРЫН БОЛОВСРОЛ
2024/05/08
Монголын бизнес эрхлэгчдэд Узбекистаны зах зээлийг танилцууллаа
Монголын бизнес эрхлэгчдэд Узбекистаны зах зээлийг танилцууллаа
2024/05/08
Чингэлтэй дүүргийн залуусыг бизнесийн Personal MBA (P-MBA) хөтөлбөрт сургана
Чингэлтэй дүүргийн залуусыг бизнесийн Personal MBA (P-MBA) хөтөлбөрт сургана
2024/05/08
МҮХАҮТ, МОНГОЛ УЛСЫН ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ИМПОРТЛОГЧДИЙН МЭРГЭЖЛИЙН ХОЛБООТОЙ САНАЛ СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
МҮХАҮТ, МОНГОЛ УЛСЫН ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ИМПОРТЛОГЧДИЙН МЭРГЭЖЛИЙН ХОЛБООТОЙ САНАЛ СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
2024/05/06
ЖУРМЫН ТӨСӨЛД САНАЛАА ИРҮҮЛНЭ ҮҮ
ЖУРМЫН ТӨСӨЛД САНАЛАА ИРҮҮЛНЭ ҮҮ
2024/05/05
“Үнэт Санхүүгийн Нэгдэл” ХХК нь МҮХАҮТ-ын Платинум гишүүн боллоо
“Үнэт Санхүүгийн Нэгдэл” ХХК нь МҮХАҮТ-ын Платинум гишүүн боллоо
2024/05/05
МҮХАҮТ, Монголын Банкны холбоотой хамтран  ажиллах санал солилцлоо
МҮХАҮТ, Монголын Банкны холбоотой хамтран ажиллах санал солилцлоо
2024/05/03
“BUSINESS CUP 2024” хөлбөмбөгийн шилжин явах цомын төлөөх тэмцээний бүртгэл эхэллээ
“BUSINESS CUP 2024” хөлбөмбөгийн шилжин явах цомын төлөөх тэмцээний бүртгэл эхэллээ
2024/05/03
Тайбэйн Худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газартай уулзалт хийлээ
Тайбэйн Худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газартай уулзалт хийлээ
2024/05/03