(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Бүс нутгуудыг хөгжүүлж чадвал нэг хүнд ногдох ДНБ 10.600 ам.долларт хүрэх боломжтой

2024/10/08 0

Бүсчилсэн хөгжлийн үндэсний хорооны анхдугаар хуралдаанаар боллоо. Хуралдаанаар Үндэсний хорооны дүрэм, Ажлын албаны ажиллах журмын төсөл, Засгийн газрын тогтоолын төсөл болон удахгүй зохион байгуулах “Бүсүүдийн хөгжлийн үндэсний чуулган” арга хэмжээний зохион байгуулалтын тухай хэлэлцлээ. Тус хуралдаанд яамдын сайд нар болон холбогдох асуудал хариуцсан албан тушаалтнууд, мөн МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан оролцлоо. 

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Бүсчилсэн хөгжлийг нэн тэргүүний зорилт болгон тусгаж, Бүсчилсэн хөгжлийн Үндэсний хороог Монгол Улсын Шадар сайдаар ахлуулан байгуулж, 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийн жил” болгон зарласан.

Монгол Улсыг долоон бүст хувааж хөгжлийн тэргүүлэх чиглэлийг тодорхойлохдоо,

1. Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүс;

2. Баруун бүсийг эрчим хүчний төрөлжсөн, байгалийн аялал жуулчлалын дэд бүс;

3. Хойд бүсийг байгалийн аялал жуулчлалын төрөлжсөн, аж үйлдвэрийн дэд бүс;

4. Төвийн бүсийг хөдөө аж ахуйн төрөлжсөн, аж үйлдвэрийн дэд бүс;

5. Зүүн бүсийг түүхэн аялал жуулчлалын төрөлжсөн, эрчимжсэн хөдөө аж ахуйн дэд бүс;

6. Говийн бүсийг аж үйлдвэрийн төрөлжсөн, ногоон эрчим хүчний дэд бүс;

7. Улаанбаатарын бүсийг олон улсын банк, санхүү, бизнесийн хөгжлийн бүс нутаг болгон хөгжүүлэхээр тогтсон.

Ирэх дөрвөн жилд дээрх бүсүүдийн онцлогт тохирсон хөгжлийн тэргүүлэх чиглэлийн ажлуудыг хэрэгжүүлснээр хот, хөдөөгийн ялгаа багасаж, Монголын эдийн засаг, нийгмийн хөгжлийн тэнцвэртэй байдал хангагдаж, хүн амын бүтэц, суурьшилт төлөвлөлтөд эерэг өөрчлөлт гарч, газар нутгийн онцлог, орон нутгийн нөөц боломжид тулгуурласан бие даасан өсөлтийг бий болгосноор нэг хүнд ногдох ДНБ 10.600 ам.долларт хүрэх төсөөлөл бий.

Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг долоон бүс нутагт хэрэгжүүлэхдээ иргэд, олон нийт, төр, хувийн хэвшлийн оролцоог тэгш хангаж, бүх салбарын уялдаа холбоог сайжруулан, талуудын байр суурийг бодлого, үйл ажиллагаанд жигд тусгах нь чухал юм.

Сүүлд нэмэгдсэн мэдээ
ТОМИЛОЛТ: Баруун бүсийн бизнес эрхлэгчид ШУӨЗО-нд туршлага судалж, хамтын ажиллагаагаа сайжруулна
ТОМИЛОЛТ: Баруун бүсийн бизнес эрхлэгчид ШУӨЗО-нд туршлага судалж, хамтын ажиллагаагаа сайжруулна
2024/10/15
Тайванийн компани Монголын зах зээлд хэрхэн бүтээгдэхүүнээ нийлүүлэх талаар санал солилцлоо
Тайванийн компани Монголын зах зээлд хэрхэн бүтээгдэхүүнээ нийлүүлэх талаар санал солилцлоо
2024/10/15
13-Р ХЭСЭГ: НИЙЦЛИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ АУДИТ БОЛОН БАТАЛГААЖУУЛАЛТАД ТАВИХ ЧАДАВХЫН ШААРДЛАГА СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
13-Р ХЭСЭГ: НИЙЦЛИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ АУДИТ БОЛОН БАТАЛГААЖУУЛАЛТАД ТАВИХ ЧАДАВХЫН ШААРДЛАГА СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2024/10/14
10-Р ХЭСЭГ. ХӨДӨЛМӨРИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНД АУДИТ ХИЙХ, БАТАЛГААЖУУЛАХ ЧАДАМЖИЙН ШААРДЛАГА СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
10-Р ХЭСЭГ. ХӨДӨЛМӨРИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНД АУДИТ ХИЙХ, БАТАЛГААЖУУЛАХ ЧАДАМЖИЙН ШААРДЛАГА СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2024/10/14
9-Р ХЭСЭГ: АВЛИГЫН ЭСРЭГ МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ АУДИТ БОЛОН БАТАЛГААЖУУЛАЛТАД ТАВИХ ЧАДАВХЫН ШААРДЛАГА СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
9-Р ХЭСЭГ: АВЛИГЫН ЭСРЭГ МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ АУДИТ БОЛОН БАТАЛГААЖУУЛАЛТАД ТАВИХ ЧАДАВХЫН ШААРДЛАГА СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2024/10/14
“Монголын арбитрын өдөр–2024”: Таван сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, санал, дүгнэлтээ хуваалцлаа
“Монголын арбитрын өдөр–2024”: Таван сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, санал, дүгнэлтээ хуваалцлаа
2024/10/14
ДЭЛХИЙН СТАНДАРТЫН ӨДӨР: Хиймэл оюун ухаан, инноваци, дэд бүтцийг хөгжүүлж, илүү сайхан ертөнцийг бий болгоно
ДЭЛХИЙН СТАНДАРТЫН ӨДӨР: Хиймэл оюун ухаан, инноваци, дэд бүтцийг хөгжүүлж, илүү сайхан ертөнцийг бий болгоно
2024/10/14
ТОЙМ: МҮХАҮТ-ын шинэ гишүүд, гэрээ хэлэлцээр, үзэсгэлэн, форумтай долоо хоног
ТОЙМ: МҮХАҮТ-ын шинэ гишүүд, гэрээ хэлэлцээр, үзэсгэлэн, форумтай долоо хоног
2024/10/14
"Монгол-Туркменистаны бизнес форум" Ашхабад хотод амжилттай боллоо
2024/10/13
Монгол Туркменистаны бизнес эрхлэгчид уулзаж, хөрөнгө оруулалт, худалдааны чиглэлээр мэдээлэл солилцлоо
Монгол Туркменистаны бизнес эрхлэгчид уулзаж, хөрөнгө оруулалт, худалдааны чиглэлээр мэдээлэл солилцлоо
2024/10/11
Орос-Монголын хамтарсан намрын үзэсгэлэн Улаан-Үдэд нээлтээ хийлээ
Орос-Монголын хамтарсан намрын үзэсгэлэн Улаан-Үдэд нээлтээ хийлээ
2024/10/11
"MEMBER CARE": Хөгжиж, дэвших боломжоо олж харсан 103 аж ахуй нэгж МҮХАҮТ-д гишүүнээр элслээ
2024/10/10
ШУТИС-ийн багш, инженерүүд МҮХАҮТ-ын орон тооны бус хөндлөнгийн шинжээчээр ажиллана
ШУТИС-ийн багш, инженерүүд МҮХАҮТ-ын орон тооны бус хөндлөнгийн шинжээчээр ажиллана
2024/10/10
Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр
Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр "Монгол-Туркменистаны бизнес форум" болно
2024/10/10
МҮХАҮТ ӨМӨЗО-ны Улаанцав хоттой хамтарч ажиллах боломжуудыг нээлээ
МҮХАҮТ ӨМӨЗО-ны Улаанцав хоттой хамтарч ажиллах боломжуудыг нээлээ
2024/10/10
Санхүүгийн дэмжлэг, хандив өргөвөл аж ахуй нэгжүүдийг татвараас хөнгөлж, чөлөөлнө
Санхүүгийн дэмжлэг, хандив өргөвөл аж ахуй нэгжүүдийг татвараас хөнгөлж, чөлөөлнө
2024/10/10
MNS ….: 2024, БУУДАЙН ГУРИЛ ХАДГАЛАЛТ, ТЭЭВЭРЛЭЛТ. ТЕХНИКИЙН ЕРӨНХИЙ ШААРДЛАГА СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
MNS ….: 2024, БУУДАЙН ГУРИЛ ХАДГАЛАЛТ, ТЭЭВЭРЛЭЛТ. ТЕХНИКИЙН ЕРӨНХИЙ ШААРДЛАГА СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2024/10/09
MNS ISO 5943:2024, БЯСЛАГ БОЛОН БОЛОВСРУУЛСАН БЯСЛАГАН БҮТЭЭГДЭХҮҮН. ХЛОРИДЫН АГУУЛАМЖИЙГ ТОДОРХОЙЛОХ. ПОТЕНЦИОМЕТРИЙН ТИТРЛЭЛТИЙН АРГА СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
MNS ISO 5943:2024, БЯСЛАГ БОЛОН БОЛОВСРУУЛСАН БЯСЛАГАН БҮТЭЭГДЭХҮҮН. ХЛОРИДЫН АГУУЛАМЖИЙГ ТОДОРХОЙЛОХ. ПОТЕНЦИОМЕТРИЙН ТИТРЛЭЛТИЙН АРГА СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2024/10/09
​​​​​​​MNS ISO 3657:2024, АМЬТАН, УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ӨӨХ БА ТОС-САВАНЖИЛТЫН ТОО ТОДОРХОЙЛОХ СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА

2024/10/08