(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

ШУТИС-ийн багш, инженерүүд МҮХАҮТ-ын орон тооны бус хөндлөнгийн шинжээчээр ажиллана

2024/10/10 0

МҮХАҮТ болон ШУТИС-ийн харъя Механик, Тээврийн Сургууль хооронд Хамтран ажиллах санамж бичгийг МҮХАҮТ-ын дэд захирал Ц.Магнайбаатар, Механик, тээврийн сургуулийн захирал Н.Пүрэвдорж нар үзэглэлээ.

Уг санамж бичгийн гол зорилго нь Монгол Улсын эдийн засгийг хөгжүүлэх чиглэлээр их сургууль-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, эрдэм шинжилгээ, сургалт, нийгмийн үйлчилгээг өргөжүүлэх, шинэ технологи, инновацыг эдийн засгийн эргэлтэд оруулах, МҮХАҮТ-ын хөндлөнгийн шинжээчийн үйлчилгээний хүрээг өргөжүүлэх юм. 

Тодруулбал, Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн 6.5 дах заалтыг үндэслэн МҮХАҮТ нь экспорт, импортын барааны тоо, чанарын талаар магадлагаа гаргах бүрэн эрхийнхээ хүрээнд “Хөндлөнгийн шинжээч (экспертиз)-ийн үйлчилгээ”-г үзүүлдэг. Уг үйлчилгээний хүрээнд хүнд машин, механизм, хөдөлгөөнт болон суурин тоног төхөөрөмжийн техникийн шаардлага, эвдрэл гэмтэл, ашиглалтын техник үзүүлэлтүүдийг тодорхойлоход Механик тээврийн сургуулийн профессор багш, зөвлөх инженерүүдийг хөндлөнгийн орон тооны бус экспертээр ажиллуулахаар тохиров.

 Түүнчлэн тус  Санамж бичгийн хүрээнд дараах чиглэлээр хамтран ажиллана. Үүнд:

  1. Механик тээврийн сургуулийн багш судлаачид, суралцагчдын хөгжүүлсэн оюуны өмч, шинэ технологи, инновацыг эдийн засгийн эргэлтэд оруулахад, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх замаар хөрөнгө оруулалт татах
  2. Улс орны эдийн засаг нийгмийн тэргүүлэх чиглэлүүдэд шинжлэх ухааны болон бодлогын судалгааг хамтран явуулах болон энэ чиглэлээр их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагууд ба аж ахуйн нэгжүүдийг холбох
  3. Механик, Тээврийн сургуулийн дэргэдэх эрдэм шинжилгээ, сургалт судалгааны төвүүд болон оюутны зохион бүтээх клубын үйл ажиллагааг МҮХАҮТ-ын гишүүн байгууллагуудад сурталчлан таниулах, оюутны хөгжил үйл ажиллагааг дэмжих санал санаачилгыг дэмжин ажиллах
  4. Гарааны компани, жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх туршилт-судалгаа хэрэгжүүлэх, технологи бойжуулах, дамжуулахад дэмжих   
  5. Бизнес эрхлэгчид,  танхимын гишүүн байгууллагууд болон танхимын ажилтнуудад зориулсан дунд, богино хугацааны сургалтыг зохион байгуулах, хамтарсан сургалтын хөтөлбөрүүд боловсруулж хэрэгжүүлэх
  6. Шинжлэх ухаан, бизнесийн хөгжлийн асуудлаар эрдэм шинжилгээний хурал, семинар, форум, чуулган, үзэсгэлэн хамтран зохион байгуулах
  7. Механик, Тээврийн сургуулийн оюутнуудыг үйлдвэрлэлийн дадлага хийлгэх, төгсөгчдийг ажлын байранд зуучлах ажилд МҮХАҮТ-ын гишүүн байгууллагуудтай хамтран дэмжлэг үзүүлэн ажиллах

Энэ үеэр МҮХАҮТ-ын дэд захирал Ц.Магнайбаатар, Хэрэглэгч үйлчилгээний газрын дарга Э.Бадамхорол нар тус сургуулийн Судалгааны төвүүдийн үйл ажиллагаатай танилцлаа.

Судалгааны төвүүдийн талаар товч дурьдвал:

  1. Металын сорилт, туршилт эрдэм шинжилгээний төв: Тус төв нь АНУ, ХБНГУ, Австри, Англи, Дани зэрэг 10 гаруй орны тоног төхөөрөмж дээр шинжилгээ судалгаагаа явуулдаг. 2000 оноос МУ-ын Стандартчилал, хэмжил зүйн үндэсний төвийн итгэмжлэгдсэн лабораторийн эрх авч улсын хэмжээнд метал бүтээгдэхүүн, эд ангид хөндлөнгийн хяналт тавин ажиллаж байна.
  2. Техник технологи, туршилт судалгааны төв: Тус төв нь чацарганы жимсийг хураах ажиллагааг механикжуулах, үйлдвэрийн аргаар боловсруулах, техник, технологийг боловсронгуй болгох туршилт судалгааны ажил, үйлдвэрлэлийг механикжуулах жижиг дунд үйлдвэрийн бага оврын тоног төхөөрөмж зохион бүтээж үйлдвэрлэлд нэвтрүүлэх, шинжлэх ухаан технологийн гэрээт ажил, төсөл гүйцэтгэх зэрэг үйл ажиллагаа явуулж байна. 
  3. Sun pegasus судалгааны төв: Магни ба нарны лазер ашигласан экологийн цэвэр энергийг үйлдвэрлэх үндсэн болон дагалдах технологиудыг боловсруулах
  4. Машин үйлдвэрлэлийн инновацийн төв: СNC машин дээр эд анги зорж боловсруулах, эд ангийн зураг гаргах, материал бат бэхийн тооцоог хийж сайжруулан дахин үйлдвэрлэх
  5. Соёлын өвийн сургалт, судалгааны төв: Соёлын биет болон биет бус өвийг дижитал технологи ашиглан сэргээн засварлах, тухайн салбарын мэргэжилтэнг бэлтгэн гаргах, орон нутаг нийслэлийн музейн ажилтнуудыг чадавхжуулах сургалтуудыг жил бүр Солонгосын судлаачдын урьж ажилуулан зохион байгуулдаг байна.

МҮХАҮТ-ын “Хөндлөнгийн шинжээч (экспертиз)-ийн үйлчилгээ” гэж юу вэ

Уг үйлчилгээний хүрээнд газрын тосны бүтээгдэхүүн, барилгын материал, тоног төхөөрөмж, автомашин, сэлбэг эм, эмнэлгийн хэрэгсэл, хүнс, өргөн хэрэглээний гэх мэт төрөл бүрийн бараа бүтээгдэхүүнийг экспортлох, импортлох явцад элбэг тохиолддог тоо, чанар, иж бүрдэл, гэрээгээр тохиролцсон марк, тип, артикул зөрөх нийлүүлэлтийн хугацаа хоцрох зэрэг зөрчлүүдийг илрүүлж нийлүүлэгч худалдан авагч хоёрын аль алных нь эрх ашгийг үл хамгаалах зарчмыг баримтлан хөндлөнгийн экспертиз хийж нотолгоо (сертификат) гаргаж өгдөг.

        Энэхүү сертификат нь Монгол Улс болон олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн эрх зүйн баримт болж хохирлыг барагдуулах боломж бүрдэхээс гадна, гаалийн болон бусад татвар төлөх хэмжээг үнэн зөв тогтоож, гэмтэлтэй буюу дутуу ирсэн, чанар нь муудсан бараа, тоног төхөөрөмж, түүхий эдийн онцгой болон бусад төрлийн татварыг буцаан олгох мөн даатгалын байгууллагатай тооцоо хийхэд үндэслэх баримт бичиг болдог.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хөвсгөл аймгийн бизнес эрхлэгчид “АПУ” ХХК, “Спирт бал бурам” ХХК-ийн үйлдвэртэй танилцаж, туршлага судална
Хөвсгөл аймгийн бизнес эрхлэгчид “АПУ” ХХК, “Спирт бал бурам” ХХК-ийн үйлдвэртэй танилцаж, туршлага судална
2024/10/16
ТОМИЛОЛТ: Баруун бүсийн бизнес эрхлэгчид У Жиа Чү хотын худалдааны төвүүдээр  зочилж, танилцлаа
ТОМИЛОЛТ: Баруун бүсийн бизнес эрхлэгчид У Жиа Чү хотын худалдааны төвүүдээр зочилж, танилцлаа
2024/10/16
ТОМИЛОЛТ: Баруун бүсийн бизнес эрхлэгчид ШУӨЗО-нд туршлага судалж, хамтын ажиллагаагаа сайжруулна
ТОМИЛОЛТ: Баруун бүсийн бизнес эрхлэгчид ШУӨЗО-нд туршлага судалж, хамтын ажиллагаагаа сайжруулна
2024/10/15
Тайванийн компани Монголын зах зээлд хэрхэн бүтээгдэхүүнээ нийлүүлэх талаар санал солилцлоо
Тайванийн компани Монголын зах зээлд хэрхэн бүтээгдэхүүнээ нийлүүлэх талаар санал солилцлоо
2024/10/15
13-Р ХЭСЭГ: НИЙЦЛИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ АУДИТ БОЛОН БАТАЛГААЖУУЛАЛТАД ТАВИХ ЧАДАВХЫН ШААРДЛАГА СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
13-Р ХЭСЭГ: НИЙЦЛИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ АУДИТ БОЛОН БАТАЛГААЖУУЛАЛТАД ТАВИХ ЧАДАВХЫН ШААРДЛАГА СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2024/10/14
10-Р ХЭСЭГ. ХӨДӨЛМӨРИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНД АУДИТ ХИЙХ, БАТАЛГААЖУУЛАХ ЧАДАМЖИЙН ШААРДЛАГА СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
10-Р ХЭСЭГ. ХӨДӨЛМӨРИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНД АУДИТ ХИЙХ, БАТАЛГААЖУУЛАХ ЧАДАМЖИЙН ШААРДЛАГА СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2024/10/14
9-Р ХЭСЭГ: АВЛИГЫН ЭСРЭГ МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ АУДИТ БОЛОН БАТАЛГААЖУУЛАЛТАД ТАВИХ ЧАДАВХЫН ШААРДЛАГА СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
9-Р ХЭСЭГ: АВЛИГЫН ЭСРЭГ МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ АУДИТ БОЛОН БАТАЛГААЖУУЛАЛТАД ТАВИХ ЧАДАВХЫН ШААРДЛАГА СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2024/10/14
“Монголын арбитрын өдөр–2024”: Таван сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, санал, дүгнэлтээ хуваалцлаа
“Монголын арбитрын өдөр–2024”: Таван сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, санал, дүгнэлтээ хуваалцлаа
2024/10/14
ДЭЛХИЙН СТАНДАРТЫН ӨДӨР: Хиймэл оюун ухаан, инноваци, дэд бүтцийг хөгжүүлж, илүү сайхан ертөнцийг бий болгоно
ДЭЛХИЙН СТАНДАРТЫН ӨДӨР: Хиймэл оюун ухаан, инноваци, дэд бүтцийг хөгжүүлж, илүү сайхан ертөнцийг бий болгоно
2024/10/14
ТОЙМ: МҮХАҮТ-ын шинэ гишүүд, гэрээ хэлэлцээр, үзэсгэлэн, форумтай долоо хоног
ТОЙМ: МҮХАҮТ-ын шинэ гишүүд, гэрээ хэлэлцээр, үзэсгэлэн, форумтай долоо хоног
2024/10/14
"Монгол-Туркменистаны бизнес форум" Ашхабад хотод амжилттай боллоо
2024/10/13
Монгол Туркменистаны бизнес эрхлэгчид уулзаж, хөрөнгө оруулалт, худалдааны чиглэлээр мэдээлэл солилцлоо
Монгол Туркменистаны бизнес эрхлэгчид уулзаж, хөрөнгө оруулалт, худалдааны чиглэлээр мэдээлэл солилцлоо
2024/10/11
Орос-Монголын хамтарсан намрын үзэсгэлэн Улаан-Үдэд нээлтээ хийлээ
Орос-Монголын хамтарсан намрын үзэсгэлэн Улаан-Үдэд нээлтээ хийлээ
2024/10/11
"MEMBER CARE": Хөгжиж, дэвших боломжоо олж харсан 103 аж ахуй нэгж МҮХАҮТ-д гишүүнээр элслээ
2024/10/10
ШУТИС-ийн багш, инженерүүд МҮХАҮТ-ын орон тооны бус хөндлөнгийн шинжээчээр ажиллана
ШУТИС-ийн багш, инженерүүд МҮХАҮТ-ын орон тооны бус хөндлөнгийн шинжээчээр ажиллана
2024/10/10
Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр
Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр "Монгол-Туркменистаны бизнес форум" болно
2024/10/10
МҮХАҮТ ӨМӨЗО-ны Улаанцав хоттой хамтарч ажиллах боломжуудыг нээлээ
МҮХАҮТ ӨМӨЗО-ны Улаанцав хоттой хамтарч ажиллах боломжуудыг нээлээ
2024/10/10
Санхүүгийн дэмжлэг, хандив өргөвөл аж ахуй нэгжүүдийг татвараас хөнгөлж, чөлөөлнө
Санхүүгийн дэмжлэг, хандив өргөвөл аж ахуй нэгжүүдийг татвараас хөнгөлж, чөлөөлнө
2024/10/10
MNS ….: 2024, БУУДАЙН ГУРИЛ ХАДГАЛАЛТ, ТЭЭВЭРЛЭЛТ. ТЕХНИКИЙН ЕРӨНХИЙ ШААРДЛАГА СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
MNS ….: 2024, БУУДАЙН ГУРИЛ ХАДГАЛАЛТ, ТЭЭВЭРЛЭЛТ. ТЕХНИКИЙН ЕРӨНХИЙ ШААРДЛАГА СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2024/10/09
MNS ISO 5943:2024, БЯСЛАГ БОЛОН БОЛОВСРУУЛСАН БЯСЛАГАН БҮТЭЭГДЭХҮҮН. ХЛОРИДЫН АГУУЛАМЖИЙГ ТОДОРХОЙЛОХ. ПОТЕНЦИОМЕТРИЙН ТИТРЛЭЛТИЙН АРГА СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
MNS ISO 5943:2024, БЯСЛАГ БОЛОН БОЛОВСРУУЛСАН БЯСЛАГАН БҮТЭЭГДЭХҮҮН. ХЛОРИДЫН АГУУЛАМЖИЙГ ТОДОРХОЙЛОХ. ПОТЕНЦИОМЕТРИЙН ТИТРЛЭЛТИЙН АРГА СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2024/10/09