(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

ТОЙМ: МҮХАҮТ-ын шинэ гишүүд, гэрээ хэлэлцээр, үзэсгэлэн, форумтай долоо хоног

2024/10/14 0

МҮХАҮТ-д өнгөрсөн долоо хоногт /2024.10.07-2024.10.13/ өрнөсөн үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.  

 

МҮХАҮТ ӨМӨЗО-ны Улаанцав хоттой хамтарч ажиллах боломжуудыг нээлээ

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын ЕНБД С.Баясгалан БНХАУ-ын ӨМӨЗО-ны Улаанцав хотын Ардын Засгийн газрын төлөөлөгч нартай уулзлаа. Уулзалтад БНХАУ-ын ӨМӨЗО-ны Улаанцав хотыг төлөөлж Ардын Засгийн Газрын орлогч дарга Ван Жэн Хай, Ардын Засгийн Газрын Гадаад харилцааны албаны дарга Ван Пин, Дөрвөд Хошууны дарга Сүлд, Ардын Засгийн Газрын Гадаад харилцаа удирдлагын хэлтсийн дарга Тиан Яатинг, Гадаад эдийн засаг, хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт хөгжилийн ХХК-ийн захирал Гао Хун Жин нар байлцлаа.

Улмаар МҮХАҮТ-ын Гадаад харилцаа хамтын ажиллагааны газар, болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны Улаанцав хотын Ардын Засгийн Газрын гадаад харилцааны алба/Худалдааны товчоо/ хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурав.

 

МҮХАҮТ болон ШУТИС-ийн харъя Механик, Тээврийн Сургууль хооронд Хамтран ажиллах санамж бичгийг МҮХАҮТ-ын дэд захирал Ц.Магнайбаатар, Механик, тээврийн сургуулийн захирал Н.Пүрэвдорж нар үзэглэлээ.

Уг санамж бичгийн гол зорилго нь Монгол Улсын эдийн засгийг хөгжүүлэх чиглэлээр их сургууль-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, эрдэм шинжилгээ, сургалт, нийгмийн үйлчилгээг өргөжүүлэх, шинэ технологи, инновацыг эдийн засгийн эргэлтэд оруулах, МҮХАҮТ-ын хөндлөнгийн шинжээчийн үйлчилгээний хүрээг өргөжүүлэх юм. 

"MEMBER CARE": Хөгжиж, дэвших боломжоо олж харсан 103 аж ахуй нэгж МҮХАҮТ-д гишүүнээр элслээ

МҮХАҮТ-аас шинээр гишүүн болсон аж ахуй нэгжүүдддээ танхимын үйл ажиллагааг бүрэн таниулах, шинэ гишүүдээ хооронд нь таниулах, хэрэгцээтэй бүтээгдэхүүн үйлчилгээгээ газар дээр нь үзүүлэхээр “Member care” арга хэмжээг уламжлал болгон зохион байгуулдаг. Өнөөдөр эл арга хэмжээ болж, 2024 оны гуравдугаар улиралд гишүүнээр элссэн 100 гаруй аж ахуй нэгжид гэрчилгээг нь гардуулж, цаашид бизнесийн үйл ажиллагаагаа улам өргөжүүлэн, хамтран ажиллахыг хүсэв. Уг үйл ажиллагаанд МҮХАҮТ-ын бүх газрын алба хаагчид оролцож, өөрсдийн газруудын чиг үүрэг, хийж буй ажлуудаа шинэ гишүүддээ танилцуулж, мэдээлэл өглөө.

Орос-Монголын хамтарсан намрын үзэсгэлэн Улаан-Үдэд боллоо

Бүгд Найрамдах Буриад Улсын Улаан-Үд хотод 2024 оны 10-р сарын 10-13-ны өдрүүдэд Монгол-Оросын хамтарсан бараа бүтээгдэхүүний долоо дахь удаагийн намрын уламжлалт үзэсгэлэн боллоо. Үзэсгэлэнгийн зохион байгуулагчаар Буриад Улсын Засгийн газар, Байкал Экспо” ХХК ажиллав. Тус үзэсгэлэнд Монгол Улсаас МҮХАҮТ-ын гишүүнчлэлтэй 50 гаруй, ОХУ-аас 50 гаруй нийт 100 гаруй аж ахуй нэгж оролцсон юм. 

"Монгол-Туркменистаны бизнес форум" Ашхабад хотод амжилттай боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Туркменистан Улсад хийж байгаа төрийн айлчлалын хүрээнд Монгол-Туркменистаны бизнес форум", бизнес эрхлэгчдийн уулзалт Ашхабад хотод боллоо. ​Тус форумыг нээж МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Т.Дүүрэн, Туркменистаны ХАҮТ-ын дарга Мерген Гурдов, Туркменистаны нэхмэлийн аж үйлдвэрийн сайд Нурмухаммет Оразгельдыев, Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Жадамбын Энхбаяр нарын хүмүүс үг хэлсэн юм.

Энэ үеэр Туркменистан, Монголын бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааны боломжуудыг энэ үеэр хэлэлцэв. Тухайлбал, Туркменистан, Монголын тээвэр, логистикийн салбарын чадавхи, хоёр орны экспорт-импорт, хөрөнгө оруулалтын боломжууд зэрэг сэдвийн хүрээнд хоёр талын бизнес эрхлэгчдэд танилцуулга хийж, бизнес уулзалтууд боллоо. Монголын талаас 40 гаруй, Туркменистаны талаас 40 гаруй аж ахуйн нэгж оролцсон уг форум нь хоёр орны бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ боломжуудыг нээхэд чиглэсэн чухал арга хэмжээ болсон байна.

Сүүлд нэмэгдсэн мэдээ
ТОМИЛОЛТ: Баруун бүсийн бизнес эрхлэгчид ШУӨЗО-нд туршлага судалж, хамтын ажиллагаагаа сайжруулна
ТОМИЛОЛТ: Баруун бүсийн бизнес эрхлэгчид ШУӨЗО-нд туршлага судалж, хамтын ажиллагаагаа сайжруулна
2024/10/15
Тайванийн компани Монголын зах зээлд хэрхэн бүтээгдэхүүнээ нийлүүлэх талаар санал солилцлоо
Тайванийн компани Монголын зах зээлд хэрхэн бүтээгдэхүүнээ нийлүүлэх талаар санал солилцлоо
2024/10/15
13-Р ХЭСЭГ: НИЙЦЛИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ АУДИТ БОЛОН БАТАЛГААЖУУЛАЛТАД ТАВИХ ЧАДАВХЫН ШААРДЛАГА СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
13-Р ХЭСЭГ: НИЙЦЛИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ АУДИТ БОЛОН БАТАЛГААЖУУЛАЛТАД ТАВИХ ЧАДАВХЫН ШААРДЛАГА СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2024/10/14
10-Р ХЭСЭГ. ХӨДӨЛМӨРИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНД АУДИТ ХИЙХ, БАТАЛГААЖУУЛАХ ЧАДАМЖИЙН ШААРДЛАГА СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
10-Р ХЭСЭГ. ХӨДӨЛМӨРИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНД АУДИТ ХИЙХ, БАТАЛГААЖУУЛАХ ЧАДАМЖИЙН ШААРДЛАГА СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2024/10/14
9-Р ХЭСЭГ: АВЛИГЫН ЭСРЭГ МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ АУДИТ БОЛОН БАТАЛГААЖУУЛАЛТАД ТАВИХ ЧАДАВХЫН ШААРДЛАГА СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
9-Р ХЭСЭГ: АВЛИГЫН ЭСРЭГ МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ АУДИТ БОЛОН БАТАЛГААЖУУЛАЛТАД ТАВИХ ЧАДАВХЫН ШААРДЛАГА СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2024/10/14
“Монголын арбитрын өдөр–2024”: Таван сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, санал, дүгнэлтээ хуваалцлаа
“Монголын арбитрын өдөр–2024”: Таван сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, санал, дүгнэлтээ хуваалцлаа
2024/10/14
ДЭЛХИЙН СТАНДАРТЫН ӨДӨР: Хиймэл оюун ухаан, инноваци, дэд бүтцийг хөгжүүлж, илүү сайхан ертөнцийг бий болгоно
ДЭЛХИЙН СТАНДАРТЫН ӨДӨР: Хиймэл оюун ухаан, инноваци, дэд бүтцийг хөгжүүлж, илүү сайхан ертөнцийг бий болгоно
2024/10/14
ТОЙМ: МҮХАҮТ-ын шинэ гишүүд, гэрээ хэлэлцээр, үзэсгэлэн, форумтай долоо хоног
ТОЙМ: МҮХАҮТ-ын шинэ гишүүд, гэрээ хэлэлцээр, үзэсгэлэн, форумтай долоо хоног
2024/10/14
"Монгол-Туркменистаны бизнес форум" Ашхабад хотод амжилттай боллоо
2024/10/13
Монгол Туркменистаны бизнес эрхлэгчид уулзаж, хөрөнгө оруулалт, худалдааны чиглэлээр мэдээлэл солилцлоо
Монгол Туркменистаны бизнес эрхлэгчид уулзаж, хөрөнгө оруулалт, худалдааны чиглэлээр мэдээлэл солилцлоо
2024/10/11
Орос-Монголын хамтарсан намрын үзэсгэлэн Улаан-Үдэд нээлтээ хийлээ
Орос-Монголын хамтарсан намрын үзэсгэлэн Улаан-Үдэд нээлтээ хийлээ
2024/10/11
"MEMBER CARE": Хөгжиж, дэвших боломжоо олж харсан 103 аж ахуй нэгж МҮХАҮТ-д гишүүнээр элслээ
2024/10/10
ШУТИС-ийн багш, инженерүүд МҮХАҮТ-ын орон тооны бус хөндлөнгийн шинжээчээр ажиллана
ШУТИС-ийн багш, инженерүүд МҮХАҮТ-ын орон тооны бус хөндлөнгийн шинжээчээр ажиллана
2024/10/10
Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр
Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр "Монгол-Туркменистаны бизнес форум" болно
2024/10/10
МҮХАҮТ ӨМӨЗО-ны Улаанцав хоттой хамтарч ажиллах боломжуудыг нээлээ
МҮХАҮТ ӨМӨЗО-ны Улаанцав хоттой хамтарч ажиллах боломжуудыг нээлээ
2024/10/10
Санхүүгийн дэмжлэг, хандив өргөвөл аж ахуй нэгжүүдийг татвараас хөнгөлж, чөлөөлнө
Санхүүгийн дэмжлэг, хандив өргөвөл аж ахуй нэгжүүдийг татвараас хөнгөлж, чөлөөлнө
2024/10/10
MNS ….: 2024, БУУДАЙН ГУРИЛ ХАДГАЛАЛТ, ТЭЭВЭРЛЭЛТ. ТЕХНИКИЙН ЕРӨНХИЙ ШААРДЛАГА СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
MNS ….: 2024, БУУДАЙН ГУРИЛ ХАДГАЛАЛТ, ТЭЭВЭРЛЭЛТ. ТЕХНИКИЙН ЕРӨНХИЙ ШААРДЛАГА СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2024/10/09
MNS ISO 5943:2024, БЯСЛАГ БОЛОН БОЛОВСРУУЛСАН БЯСЛАГАН БҮТЭЭГДЭХҮҮН. ХЛОРИДЫН АГУУЛАМЖИЙГ ТОДОРХОЙЛОХ. ПОТЕНЦИОМЕТРИЙН ТИТРЛЭЛТИЙН АРГА СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
MNS ISO 5943:2024, БЯСЛАГ БОЛОН БОЛОВСРУУЛСАН БЯСЛАГАН БҮТЭЭГДЭХҮҮН. ХЛОРИДЫН АГУУЛАМЖИЙГ ТОДОРХОЙЛОХ. ПОТЕНЦИОМЕТРИЙН ТИТРЛЭЛТИЙН АРГА СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2024/10/09
​​​​​​​MNS ISO 3657:2024, АМЬТАН, УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ӨӨХ БА ТОС-САВАНЖИЛТЫН ТОО ТОДОРХОЙЛОХ СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
​​​​​​​MNS ISO 3657:2024, АМЬТАН, УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ӨӨХ БА ТОС-САВАНЖИЛТЫН ТОО ТОДОРХОЙЛОХ СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2024/10/09
Бүс нутгуудыг хөгжүүлж чадвал нэг хүнд ногдох ДНБ 10.600 ам.долларт хүрэх боломжтой
Бүс нутгуудыг хөгжүүлж чадвал нэг хүнд ногдох ДНБ 10.600 ам.долларт хүрэх боломжтой
2024/10/08