(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

“Монголын арбитрын өдөр–2024”: Таван сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, санал, дүгнэлтээ хуваалцлаа

2024/10/14 0

МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын Олон Улсын Арбитраас “Монголын арбитрын өдөр–2024” олон улсын хурлыг АНУ-ын Хувийн эрх зүйн хөгжлийн хөтөлбөр /Commercial Law Development Program/-ийн дэмжлэгтэйгээр МҮХАҮТ-ын Их танхимд амжилттай зохион байгууллаа.

Тус хуралд АНУ, ХБНГУ, БНХАУ, Хонг Конг, Сингапур зэрэг орнуудын тэргүүлэх мэргэжилтнүүд, арбитрчид, өмгөөлөгчид, хуулийн фирмүүд, төрийн болон бусад байгууллагууд биечлэн оролцож, туршлага солилцож, үзэл бодлоо хуваалцсан юм.

Хурлыг нээж Монголын Олон Удсын Арбитрын Дарга С.Энхцэцэг үг хэлэв. Тэрбээр “Монголын Арбитрын өдөр-2024” арга хэмжээнд хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа. 2023 онд бид анхны “Монголын арбитрын өдөр” арга хэмжээг зохион байгуулж, жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар тогтож байсан билээ.

Бид өнөөдөр таван сэдвийн хүрээнд дотоодын болон гадаадын эрдэмтэн, судлаач, шүүгч, арбитрчидтай хэлэлцүүлэг өрнүүлж, санал, дүгнэлтээ хуваалцана.

Мөн маргааныг түргэн шуурхай, шударга, хараат бусаар шийдвэрлэх олон улсын стандартад нийцсэн Монголын Олон Улсын Арбитрын шинэ хэрэг хянан шийдвэрлэх дүрэм 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөхөөр болсныг дуулгахад таатай байна. Энэхүү дүрэм нь дотоодын арбитрын ажиллагаанд мөрдөгдөх юм.

Харин олон улсын арбитрын ажиллагаанд НҮБ-ын Олон Улсын Худалдааны эрх зүйн комиссын Арбитрын дүрэм мөрдөгдөнө. Тус дүрмийг мөрдөхөд баримтлах удирдамжийг боловсруулах ажил явагдаж байна.

Өнөөдрийн арга хэмжээг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж буй АНУ-ын Худалдааны яамны дэргэдэх Арилжааны эрх зүйн хөгжлийн хөтөлбөр, ивээн тэтгэгч “Хэрберт Смит Фрихиллс” олон улсын хуулийн фирмдээ хамтран ажилласанд талархаж буйгаа илэрхийлж байна. Монгол Улсад арбитрын үйл ажиллагаа хөгжихөд хувь нэмрээ оруулж буй та бүхэндээ баярлалаа” гэв.

Түүнчлэн АНУ-ын Худалдааны яамны хууль зүйн хөгжлийн хөтөлбөрийн газрын зөвлөх Гришма Брадхан хэлсэн үгэндээ “Монголын арбитрын өдөрт хүрэлцэн ирсэн экспертүүд, зочид төлөөлөгчиддөө баярлалаа. АНУ-ын Худалдааны яамны хууль зүйн хөгжлийн хөтөлбөр нь хууль зүйн туслалцааг түнш улс орнууддаа үзүүлдэг. Ингэж байж тэгш хандлагыг бий болгодог. Өнгөрсөн хоёр жилийн хувьд дэд бүтцийн санхүүжилт, эрхзүйн орчныг яаж сайжруулах, гадаадын хөрөнгө оруулалтыг хэрхэн татах вэ гэдэг чиглэлээр ажиллаж байлаа. 2022 оноос Монголын Арбитрын үндэсний төвийн чадавхийг бэхжүүлэх хөтөлбөр дээр ажилтнуудтай нь хамтарч ажиллаж ирсэн. Бидний хувьд хил дамнасан маргааныг шийдвэрлэхэд Монголын Арбитрын үндэсний төв чухал үүрэг гүйцэтгэдэг гэдгийг хэлмээр байна. Тэгш, хараат бус байдлаар маргаан шийдвэрлэх жишиг ямар байдаг вэ гэдгийг бизнес эрхлэгчдэд бодитоор харуулдаг. Монголын Олон Улсын Арбитрын төвийнхөн өнгөрсөн жилүүдэд Монголын бизнесийн орчныг сайжруулах тал дээр томоохон хувь нэмэр оруулсан гэдгийг хэлмээр байна. Энэ төвийг итгэл даасан, Монголдоо арбитр ямар байдаг вэ гэдгийг харуулж байгаа байгууллага гэж хэлмээр байна. Монголын  арбитр болон ажлын албаныхан өөрсдөө механизмыг үлгэр жишээ байдлаар харуулж яваа. Манай зүгээс цаашид Монгол Улсад туслалцаагаа үргэлжлүүлэн үзүүлэх болно” гэлээ. 

Харин Монголын Олон Улсын Арбитрын Арбитрчдын зөвлөлийн дарга, “Легалдата” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Т.Алтангэрэл “Энэ өрөөнд цугласан хүмүүсийг нэг зүйл нэгтгэж байгаа. Тэр нь юу вэ гэхээр арбитрын төлөөх бидний сэтгэл. Арбитр цахим болсон байна. Шинэ түвшинд гарч, хувьсан өөрчлөгдөж байна. Дээрээс нь арбитр хариуцлага бий болгодог. Бид өнөөдрийн хурлаар бие биенээ мэдэх, танилцахаас гадна сүүлийн үед гарч байгаа ямар өөрчлөлтүүд байна вэ, хамтын ажиллагааг бий болгох ямар боломжууд байна гэдгийг ярилцах боломж гэж бодож байна. Тусгайлан Монгол Улсад зорьж ирсэн тусгай зочиддоо баярлалаа. Ивээн тэтгэгч, хамтран оролцогч, зохион байгуулж буй хүн бүрт баярлалаа” гэв.

Хурлын үеэр дараах таван сэдвийн хүрээнд панел хэлэлцүүлгүүд болсон юм. Хэлэлцүүлгүүдэд Монголын арбитрчдаас гадна Хууль зүйн ухааны доктор, ХБНГУ-ын Херберт Смит Фрийхилс хуулийн фирмийн арбитрч, зөвлөх Ш.Баяр, DLA Piper хуулийн фирмийн Токио хот дахь салбарын партнер, ICC-ын арбитрч Тони Эндриотис, Хууль зүйн ухааны доктор,  ХБНГУ-ын Херберт Смит Фрийхилс хуулийн фирмийн партнер Патришиа Насимиенто, БНХАУ-ын Олон Улсын Эдийн засаг болон Худалдааны арбитрын Өмнөд хятадын дэд хорооны комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга Жин Ши, Хууль зүйн ухааны доктор, профессор, Монголын Олон Улсын Арбитрын Арбитрч, Венецийн Ка Фоскари хуулийн их сургуулийн профессор Жоржио Фабио Коломбо нарын олон улсын арбитрын төлөөллүүд оролцлоо. 

НЭГДҮГЭЭР ХЭСЭГ: Олон улсын арбитрын төвүүдийн дүрмийн өөрчлөлт

ХОЁРДУГААР ХЭСЭГ: Арбитрчын ёс зүйн үндсэн асуудлууд

ГУРАВДУГААР ХЭСЭГ: Маргаан шийдвэрлэх ажиллагааг цахимжуулах нь: Бүс нутгийн хэтийн төлөв

ДӨРӨВДҮГЭЭР ХЭСЭГ: Арбитрын шийдвэрийг хүчингүй болгох шүүхийн практик

ТАВДУГААР ХЭСЭГ: Төслийн санхүүжилт

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ
ТОМИЛОЛТ: Баруун бүсийн бизнес эрхлэгчид ШУӨЗО-нд туршлага судалж, хамтын ажиллагаагаа сайжруулна
ТОМИЛОЛТ: Баруун бүсийн бизнес эрхлэгчид ШУӨЗО-нд туршлага судалж, хамтын ажиллагаагаа сайжруулна
2024/10/15
Тайванийн компани Монголын зах зээлд хэрхэн бүтээгдэхүүнээ нийлүүлэх талаар санал солилцлоо
Тайванийн компани Монголын зах зээлд хэрхэн бүтээгдэхүүнээ нийлүүлэх талаар санал солилцлоо
2024/10/15
13-Р ХЭСЭГ: НИЙЦЛИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ АУДИТ БОЛОН БАТАЛГААЖУУЛАЛТАД ТАВИХ ЧАДАВХЫН ШААРДЛАГА СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
13-Р ХЭСЭГ: НИЙЦЛИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ АУДИТ БОЛОН БАТАЛГААЖУУЛАЛТАД ТАВИХ ЧАДАВХЫН ШААРДЛАГА СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2024/10/14
10-Р ХЭСЭГ. ХӨДӨЛМӨРИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНД АУДИТ ХИЙХ, БАТАЛГААЖУУЛАХ ЧАДАМЖИЙН ШААРДЛАГА СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
10-Р ХЭСЭГ. ХӨДӨЛМӨРИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНД АУДИТ ХИЙХ, БАТАЛГААЖУУЛАХ ЧАДАМЖИЙН ШААРДЛАГА СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2024/10/14
9-Р ХЭСЭГ: АВЛИГЫН ЭСРЭГ МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ АУДИТ БОЛОН БАТАЛГААЖУУЛАЛТАД ТАВИХ ЧАДАВХЫН ШААРДЛАГА СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
9-Р ХЭСЭГ: АВЛИГЫН ЭСРЭГ МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ АУДИТ БОЛОН БАТАЛГААЖУУЛАЛТАД ТАВИХ ЧАДАВХЫН ШААРДЛАГА СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2024/10/14
“Монголын арбитрын өдөр–2024”: Таван сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, санал, дүгнэлтээ хуваалцлаа
“Монголын арбитрын өдөр–2024”: Таван сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, санал, дүгнэлтээ хуваалцлаа
2024/10/14
ДЭЛХИЙН СТАНДАРТЫН ӨДӨР: Хиймэл оюун ухаан, инноваци, дэд бүтцийг хөгжүүлж, илүү сайхан ертөнцийг бий болгоно
ДЭЛХИЙН СТАНДАРТЫН ӨДӨР: Хиймэл оюун ухаан, инноваци, дэд бүтцийг хөгжүүлж, илүү сайхан ертөнцийг бий болгоно
2024/10/14
ТОЙМ: МҮХАҮТ-ын шинэ гишүүд, гэрээ хэлэлцээр, үзэсгэлэн, форумтай долоо хоног
ТОЙМ: МҮХАҮТ-ын шинэ гишүүд, гэрээ хэлэлцээр, үзэсгэлэн, форумтай долоо хоног
2024/10/14
"Монгол-Туркменистаны бизнес форум" Ашхабад хотод амжилттай боллоо
2024/10/13
Монгол Туркменистаны бизнес эрхлэгчид уулзаж, хөрөнгө оруулалт, худалдааны чиглэлээр мэдээлэл солилцлоо
Монгол Туркменистаны бизнес эрхлэгчид уулзаж, хөрөнгө оруулалт, худалдааны чиглэлээр мэдээлэл солилцлоо
2024/10/11
Орос-Монголын хамтарсан намрын үзэсгэлэн Улаан-Үдэд нээлтээ хийлээ
Орос-Монголын хамтарсан намрын үзэсгэлэн Улаан-Үдэд нээлтээ хийлээ
2024/10/11
"MEMBER CARE": Хөгжиж, дэвших боломжоо олж харсан 103 аж ахуй нэгж МҮХАҮТ-д гишүүнээр элслээ
2024/10/10
ШУТИС-ийн багш, инженерүүд МҮХАҮТ-ын орон тооны бус хөндлөнгийн шинжээчээр ажиллана
ШУТИС-ийн багш, инженерүүд МҮХАҮТ-ын орон тооны бус хөндлөнгийн шинжээчээр ажиллана
2024/10/10
Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр
Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр "Монгол-Туркменистаны бизнес форум" болно
2024/10/10
МҮХАҮТ ӨМӨЗО-ны Улаанцав хоттой хамтарч ажиллах боломжуудыг нээлээ
МҮХАҮТ ӨМӨЗО-ны Улаанцав хоттой хамтарч ажиллах боломжуудыг нээлээ
2024/10/10
Санхүүгийн дэмжлэг, хандив өргөвөл аж ахуй нэгжүүдийг татвараас хөнгөлж, чөлөөлнө
Санхүүгийн дэмжлэг, хандив өргөвөл аж ахуй нэгжүүдийг татвараас хөнгөлж, чөлөөлнө
2024/10/10
MNS ….: 2024, БУУДАЙН ГУРИЛ ХАДГАЛАЛТ, ТЭЭВЭРЛЭЛТ. ТЕХНИКИЙН ЕРӨНХИЙ ШААРДЛАГА СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
MNS ….: 2024, БУУДАЙН ГУРИЛ ХАДГАЛАЛТ, ТЭЭВЭРЛЭЛТ. ТЕХНИКИЙН ЕРӨНХИЙ ШААРДЛАГА СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2024/10/09
MNS ISO 5943:2024, БЯСЛАГ БОЛОН БОЛОВСРУУЛСАН БЯСЛАГАН БҮТЭЭГДЭХҮҮН. ХЛОРИДЫН АГУУЛАМЖИЙГ ТОДОРХОЙЛОХ. ПОТЕНЦИОМЕТРИЙН ТИТРЛЭЛТИЙН АРГА СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
MNS ISO 5943:2024, БЯСЛАГ БОЛОН БОЛОВСРУУЛСАН БЯСЛАГАН БҮТЭЭГДЭХҮҮН. ХЛОРИДЫН АГУУЛАМЖИЙГ ТОДОРХОЙЛОХ. ПОТЕНЦИОМЕТРИЙН ТИТРЛЭЛТИЙН АРГА СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2024/10/09
​​​​​​​MNS ISO 3657:2024, АМЬТАН, УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ӨӨХ БА ТОС-САВАНЖИЛТЫН ТОО ТОДОРХОЙЛОХ СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
​​​​​​​MNS ISO 3657:2024, АМЬТАН, УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ӨӨХ БА ТОС-САВАНЖИЛТЫН ТОО ТОДОРХОЙЛОХ СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2024/10/09
Бүс нутгуудыг хөгжүүлж чадвал нэг хүнд ногдох ДНБ 10.600 ам.долларт хүрэх боломжтой
Бүс нутгуудыг хөгжүүлж чадвал нэг хүнд ногдох ДНБ 10.600 ам.долларт хүрэх боломжтой
2024/10/08