(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Хөвсгөл аймгийн бизнес эрхлэгчид “АПУ” ХХК, “Спирт бал бурам” ХХК-ийн үйлдвэртэй танилцаж, туршлага судална

2024/10/16 0

МҮХАҮТ-ын Хөвсгөл аймгийн салбар танхимын дарга Д.Гэрэлтуяа аймгийнхаа бизнес эрхлэгчидтэй хамт Улаанбаатар хотод байрлах “АПУ” ХХК, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь “Спирт бал бурам”-ын үйлдвэртэй танилцах бизнес аялал зохион байгуулж байна.

Үүний хүрээнд өнөөдөр Улаанбаатар хотод ирсэн бөгөөд МҮХАҮТ-ын дэд дарга Ц.Магнайбаатар тэднийг хүлээн авч уулзлаа. Дэд дарга Ц.Магнайбаатар аж ахуй нэгжүүдэд МҮХАҮТ-ын газар хэлтсүүдийг танилцуулж, цаашид хийж хэрэгжүүлэх ажил, орон нутгийн бизнес эрхлэгчдээ хэрхэн дэмжих боломж байгаа талаар ярилцаж, мэдээлэл солилцлоо.

Энэ үеэр Хөвсгөл аймгийн бизнес эрхлэгч, "Шинэ амттан" ХХК-ийн захирал Б.Баярбат санал хэлэв. Тус компани нь жимсний чанамал, жимсний шүүс үйлдвэрлэдэг юм байна. Тэрбээр “Орон нутгийн бизнес эрхлэгчдэд тулгарч байгаа хүндрэл бол ерөөсөө л борлуулалт. Хотын хэдэн сүлжээ дэлгүүрүүдээр өгөөд явна. Орон нутгийн бүтээгдэхүүн мэдээж өнгө зүс савалгаанаас эхлээд учир дутагдал бий. Гэхдээ манайх бол нэлээд сайжруулсан. Гэтэл хэдэн сүлжээ дэлгүүр барааг маань дээр гаргаад ч өрдөггүй. Автомат захиалганд орчихсон гэдэг. Менежерүүд нь ойлгохыг хүсдэггүй. Дөнгөж нийлүүлж эхэлж байгаа барааг буцаахаар болдог. Программ нь ийм гэдэг шалтаг хэлдэг. Нийтлэг дүр зураг. Тооцоогоо хийнэ гэж байхгүй. Дээж өгөөд танилцуулахаар буцаагаад хаячихдаг. Үндэсний үйлдвэрлэгчдийн хийж байгаа бараа бүтээгдэхүүн маш бага, өчүүхэн зах зээл эзэлдэг. Гаднаас асар ихээр нь бараа импортолдог хэрнээ үндэсний хэдэн сүлжээ дэлгүүрүүд биднийг харж үзэж болдоггүй юм болов уу. Энэ олон уул уурхайн компаниуд яагаад дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжихгүй байна вэ. Маш олон уурхайд санал тавьсан. Ер нь л авахгүй шүү дээ. МҮХАҮТ-аас энэ талаар анхаарч, шийдвэрлэж өгөх боломж бий юу” гэлээ.

 

МҮХАҮТ-ын дэд дарга Ц.Магнайбаатар хэлэхдээ “Дотоодын аж ахуй нэгжүүдэд зориулсан тусгайлсан лангуу, аймгуудын брэнд бүтээгдэхүүнийг сурталчилсан лангуу ажиллуулах саналыг сүлжээ дэлгүүрүүдэд тавьж байсан. “Номин” бол 21 аймаг гээд тусгай тасаг гаргаж байсан. И март жишээ нь дотоодод үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний хаяг шошгыг өөр байдлаар тавьж туршиж байсан. Мөн “Woman owned” тохирлын тэмдэгтэй холбоотойгоор тэр тэмдэг бүхий лангуунууд гаргаж өгөөч гэсэн санал тавьсан.

Ер нь хэрэглэгчийн зан төлөв, бараа бүтээгдэхүүний орц найрлага, амт чанар, үзэмж гээд бүх л зүйл борлуулалтад нөлөөлж байдаг. Тэгэхээр бүтээгдэхүүн хөгжүүлэлтэндээ анхаарч, ажилах шаардлага та бүгдэд бий. Мөн хэрэглэгчийн зан төлөвт юу таалагдаж байна гэдэг судалгаагаа сайн хийх хэрэгтэй. Ер нь асуудал байгааг бид мэдэж байгаа. Дотоодын зах зээлд шаардлага хангаад, сав баглаа боодлоо стандартын шаардлагад нийцүүлвэл гадны зах зээлд гаргах тал дээр МҮХАҮТ анхаарч, үзэсгэлэн худалдаануудад авч явж байгаа” гэлээ.

Үүний дараа МҮХАҮТ-ын дэргэдэх Аялал жуулчлалын зөвлөлийн дарга Б.Барсболд “Тогтвортой аялал жуулчлал-гац шийдэл” сэдвээр, “Эс Эф Си Эс” ХХК-ийн зүгээс “Органик бүтээгдэхүүний баталгаажуулалт” сэдвээр сургалт хийсэн юм.

Тэд маргааш “АПУ” ХХК-ийн үйлдвэртэй танилцаж, туршлага судлаад, нөгөөдөр буюу энэ сарын 18-нд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Спирт бал бурам”-ын үйлдвэртэй танилцаад нутаг буцах юм.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ
МҮХАҮТ-ын хөндлөнгийн шинжээчид газрын тосны бүтээгдэхүүний хэмжилт хийх аргачлал сурлаа
МҮХАҮТ-ын хөндлөнгийн шинжээчид газрын тосны бүтээгдэхүүний хэмжилт хийх аргачлал сурлаа
2024/10/16
Хөвсгөл аймгийн бизнес эрхлэгчид “АПУ” ХХК, “Спирт бал бурам” ХХК-ийн үйлдвэртэй танилцаж, туршлага судална
Хөвсгөл аймгийн бизнес эрхлэгчид “АПУ” ХХК, “Спирт бал бурам” ХХК-ийн үйлдвэртэй танилцаж, туршлага судална
2024/10/16
ТОМИЛОЛТ: Баруун бүсийн бизнес эрхлэгчид У Жиа Чү хотын худалдааны төвүүдээр  зочилж, танилцлаа
ТОМИЛОЛТ: Баруун бүсийн бизнес эрхлэгчид У Жиа Чү хотын худалдааны төвүүдээр зочилж, танилцлаа
2024/10/16
ТОМИЛОЛТ: Баруун бүсийн бизнес эрхлэгчид ШУӨЗО-нд туршлага судалж, хамтын ажиллагаагаа сайжруулна
ТОМИЛОЛТ: Баруун бүсийн бизнес эрхлэгчид ШУӨЗО-нд туршлага судалж, хамтын ажиллагаагаа сайжруулна
2024/10/15
Тайванийн компани Монголын зах зээлд хэрхэн бүтээгдэхүүнээ нийлүүлэх талаар санал солилцлоо
Тайванийн компани Монголын зах зээлд хэрхэн бүтээгдэхүүнээ нийлүүлэх талаар санал солилцлоо
2024/10/15
13-Р ХЭСЭГ: НИЙЦЛИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ АУДИТ БОЛОН БАТАЛГААЖУУЛАЛТАД ТАВИХ ЧАДАВХЫН ШААРДЛАГА СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
13-Р ХЭСЭГ: НИЙЦЛИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ АУДИТ БОЛОН БАТАЛГААЖУУЛАЛТАД ТАВИХ ЧАДАВХЫН ШААРДЛАГА СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2024/10/14
10-Р ХЭСЭГ. ХӨДӨЛМӨРИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНД АУДИТ ХИЙХ, БАТАЛГААЖУУЛАХ ЧАДАМЖИЙН ШААРДЛАГА СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
10-Р ХЭСЭГ. ХӨДӨЛМӨРИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНД АУДИТ ХИЙХ, БАТАЛГААЖУУЛАХ ЧАДАМЖИЙН ШААРДЛАГА СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2024/10/14
9-Р ХЭСЭГ: АВЛИГЫН ЭСРЭГ МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ АУДИТ БОЛОН БАТАЛГААЖУУЛАЛТАД ТАВИХ ЧАДАВХЫН ШААРДЛАГА СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
9-Р ХЭСЭГ: АВЛИГЫН ЭСРЭГ МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ АУДИТ БОЛОН БАТАЛГААЖУУЛАЛТАД ТАВИХ ЧАДАВХЫН ШААРДЛАГА СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2024/10/14
“Монголын арбитрын өдөр–2024”: Таван сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, санал, дүгнэлтээ хуваалцлаа
“Монголын арбитрын өдөр–2024”: Таван сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, санал, дүгнэлтээ хуваалцлаа
2024/10/14
ДЭЛХИЙН СТАНДАРТЫН ӨДӨР: Хиймэл оюун ухаан, инноваци, дэд бүтцийг хөгжүүлж, илүү сайхан ертөнцийг бий болгоно
ДЭЛХИЙН СТАНДАРТЫН ӨДӨР: Хиймэл оюун ухаан, инноваци, дэд бүтцийг хөгжүүлж, илүү сайхан ертөнцийг бий болгоно
2024/10/14
ТОЙМ: МҮХАҮТ-ын шинэ гишүүд, гэрээ хэлэлцээр, үзэсгэлэн, форумтай долоо хоног
ТОЙМ: МҮХАҮТ-ын шинэ гишүүд, гэрээ хэлэлцээр, үзэсгэлэн, форумтай долоо хоног
2024/10/14
"Монгол-Туркменистаны бизнес форум" Ашхабад хотод амжилттай боллоо
2024/10/13
Монгол Туркменистаны бизнес эрхлэгчид уулзаж, хөрөнгө оруулалт, худалдааны чиглэлээр мэдээлэл солилцлоо
Монгол Туркменистаны бизнес эрхлэгчид уулзаж, хөрөнгө оруулалт, худалдааны чиглэлээр мэдээлэл солилцлоо
2024/10/11
Орос-Монголын хамтарсан намрын үзэсгэлэн Улаан-Үдэд нээлтээ хийлээ
Орос-Монголын хамтарсан намрын үзэсгэлэн Улаан-Үдэд нээлтээ хийлээ
2024/10/11
"MEMBER CARE": Хөгжиж, дэвших боломжоо олж харсан 103 аж ахуй нэгж МҮХАҮТ-д гишүүнээр элслээ
2024/10/10
ШУТИС-ийн багш, инженерүүд МҮХАҮТ-ын орон тооны бус хөндлөнгийн шинжээчээр ажиллана
ШУТИС-ийн багш, инженерүүд МҮХАҮТ-ын орон тооны бус хөндлөнгийн шинжээчээр ажиллана
2024/10/10
Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр
Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр "Монгол-Туркменистаны бизнес форум" болно
2024/10/10
МҮХАҮТ ӨМӨЗО-ны Улаанцав хоттой хамтарч ажиллах боломжуудыг нээлээ
МҮХАҮТ ӨМӨЗО-ны Улаанцав хоттой хамтарч ажиллах боломжуудыг нээлээ
2024/10/10
Санхүүгийн дэмжлэг, хандив өргөвөл аж ахуй нэгжүүдийг татвараас хөнгөлж, чөлөөлнө
Санхүүгийн дэмжлэг, хандив өргөвөл аж ахуй нэгжүүдийг татвараас хөнгөлж, чөлөөлнө
2024/10/10
MNS ….: 2024, БУУДАЙН ГУРИЛ ХАДГАЛАЛТ, ТЭЭВЭРЛЭЛТ. ТЕХНИКИЙН ЕРӨНХИЙ ШААРДЛАГА СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
MNS ….: 2024, БУУДАЙН ГУРИЛ ХАДГАЛАЛТ, ТЭЭВЭРЛЭЛТ. ТЕХНИКИЙН ЕРӨНХИЙ ШААРДЛАГА СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2024/10/09