(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

ТОМИЛОЛТ: Шинжааны Ү Жя Чюй хотод болсон "Бизнес форум"-д баруун гурван аймгийн бизнес эрхлэгчид оролцлоо

2024/10/17 1

БНХАУ-ын Шинжаан уйгурын Өөртөө засах орны Бүтээн байгуулалтын 6-р дивизийн харьяа Ү Жя Чюй хот болон Монголын баруун бүсийн бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааны уулзалт энэ сарын 15-нд эхэлсэн. Уулзалтад МҮХАҮТ-ын Ерөнхий Нарийн Бичгийн дарга С.Баясгалан болон Ховд, Увс, Баян-Өлгий аймгийн салбар танхимын дарга нар, баруун бүсийн 16 компанийн 40 орчим бизнес эрхлэгчид оролцож, өөрсдийн бизнесээ танилцуулж, туршлага судлах, бүс нутгийн хамтын ажиллагааг сайжруулах, хятадын талтай бодит хамтын ажиллагааны боломжуудын талаар хэлэлцсэн юм. 

Харин өчигдөр /2024.10.16/ тус хотноо "Шинжааны Ү Жя Чюй хотын бизнес форум" боллоо. Форумд манай бизнес эрхлэгчдээс гадна Хятад талаас 400 гаруй иргэн, бизнес эрхлэгчид оролцсон юм. 

Шинжаан Уйгарын өөртөө засах орны Ү Жя Чюй хотын намын дарга Жинг Давэй тэргүүтэй төлөөлөгчид өнгөрсөн  наймдугаар сард  Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод албан айлчлал хийж, МҮХАҮТ-ын удирдлагуудтай ажил хэргийн уулзалт хийсэн. Энэ үеэр хоёр орны бизнес эрхлэгчдийг холбох уулзалт, форум хийхээр тохирсон нь ийн хоёр сарын дараа биелэлээ олж буй юм. 

Форумыг нээж МҮХАҮТ-ын ЕНБД С.Баясгалан хэлсэн үгэндээ "  БНХАУ, Монгол  Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой, мөн  хоёр улсын  иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосны 10 жилийн ой тус тус тохиож байгаагаараа онцлогтой жил болж байна.

Энэхүү арга хэмжээнд оролцож байгаа БНХАУ-ын болон Монгол Улсын баруун гурван аймгийн бизнес эрхлэгчид та бүхэнд цаг заваа гарган оролцож байгаад талархал илэрхийлье. Бид байнгын хамтын ажиллагааны боломжуудаа ярилцаж, мэдээллээ солилцож, ойр ойрхон уулзаж байх нь бодит ажлыг явуулахад нэн чухал.  Өнөөдрийн хурлаар монгол хятадын нийт долоон аж ахуй нэгж хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурна. 

Өнгөрсөн дөрөвдүгээр сард  Монгол Улсын УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтын БНХАУ-ын Шинжаан Уйгарын өөртөө засах оронд  хийсэн албан айлчлалын хүрээнд “Ховд-Шинжаан”-ы бизнес форумыг БНХАУ-ын Өрөмч хотод зохион байгуулж, энэ үеэр МҮХАҮТ, Шинжааны худалдааг дэмжих хороотой хамтын ажиллагааны санамж байгуулсан. Тус форумд Монголын баруун бүсийн 60 орчим бизнес эрхлэгч, Шинжааны 100 гаруй ААН оролцож ХАА, мал аж ахуй, аялал жуулчлал, арьс шир боловсруулах үйлдвэр, барилга, барилгын материал, тээвэр логистик зэрэг салбарын асуудлаар харилцан туршлага солилцож, сүүлийн 15 жил зогсонги байсан Монгол Улсын баруун бүс, Шинжааны эдийн засаг, тээвэр логистикийн  харилцааг идэвхжүүлэх ажлын эхлэл тавигдсан гэж үзэж байна.

Монгол Улсын Засгийн газраас бүсчилсэн хөгжлийг дэмжих, төвлөрлийг бууруулах бодлого, санаачилгыг эхлүүлээд байна. Энэ сарын 26 нд Бүсчилсэн хөгжлийн үндэсний чуулганыг зохион байгуулна. 

Баруун бүсийг ШУӨЗО-тай хамтыг ажиллагаа, хамтарсан төслүүдийг эхлүүлэх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, цаашид "Бүс ба зам" санаачлагын хүрээнд, гурван улсын эдийн засгийн коридорыг хөгжүүлэх, зөвхөн Монгол-Хятад улс биш ОХУ-тай эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, тээвэр логистик, ХАА, барилга, аялал жуулчлал зэрэг салбаруудад хамтарч ажиллах боломж байна.

Монгол Улсын хувьд Шинжаан Уйгараас ХАА-н дэвшилтэд технологи, тээвэр логистик, ухаалаг цахим хөгжлийн чиглэлээр суралцах, шинэ технологи, хамтын ажиллагааны боломжуудыг эх орондоо оруулж ирснээр, баруун бүсийн хөгжлийг эрчимжүүлэх ажлуудыг  хамтарч хийх боломжтой гэдгийг энд ажиллаж байх хугацаандаа харж байна.

Харин Монгол Улсын хувьд  ХАА, түүний арьс шир, ноос ноолуур, махан бүтээгдэхүүний нөөц өндөртэй бөгөөд бид хамтарсан боловсруулах үйлдвэр байгуулах, хамтарсан төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх замаар Төв Азийн орнууд болон ОХУ руу экспорт хийх боломж бүрэн байна.

Мөн Монгол Улс Япон улс, европын холбооны улсууд, Ази номхон далайн орнуудтай  худалдааны хэлэлцээртэй, бараа бүтээгдэхүүнээ хөнгөлөлттэй нөхцөлөөр экспортлох  боломжтой. Үүнийг харилцан ашиглаж, хамтарсан бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, гуравдагч орны зах зээлд  рүү экспортлох боломжийг эрэлхийлэх нь зүйтэй юм." гэлээ. 

Өнөөдрийн хуралдааны бас нэг онцлох үйл явдал бол Монгол Улсын Ховд аймгийн Ховд хот, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шиньжяны үйлдвэрлэл, барилгын корпусын зургаадугаар хэлтсийн Ү Жя Чюй хот хооронд найрсаг хамтын ажиллагаатай хот,  Монголын 14 бизнес эрхлэгчид хятадын аж ахуй нэгжүүдтэй хамтран ажиллах гэрээнд тус тус гарын үсэг үзэглэв.

Түүчнлэн Монголын бизнес эрхлэгчид Бүх Хятадын хэмжээнд дээгүүрт бичигддэг Шиньжяны Шин Е эрчим хүч, химийн компани, бүх төрлийн хүнс болон далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүний экспорт импортын Жэнда Бо Фэн ХХК,  эрдэнэ шишээр амин хүчил үйлдвэрлэдэг Мэйхуа болон Күнлүн, төмөр, гангийн үйлдвэрийн үйл ажиллагаатай  танилцаж, туршлага судаллаа.

Ингээд МҮХАҮТ-ын Шиньжян дахь томилолт маргааш Байтаг боомттой танилцах  болон Казакстан, Узбекстан, Киргиз, Хятадын Шиньжяны хилийн хязгаараар сунайн орших Тэнгэр уулын аялалаар үргэлжилнэ. 

 

САРАНЦЭЦЭГ УУГАНБААТАР
看来他们这些没用的家伙,都不懂中文, 政府花钱让他们参观有意义吗? 利用跟我们一样的懂技术与专业人员才能我们会发展。
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Дэлхийн Өвлийн Хотуудын Захирагч нарын чуулганы хүрээнд бизнес аялалд оролцох аж ахуй нэгжийг бүртгэж байна
Дэлхийн Өвлийн Хотуудын Захирагч нарын чуулганы хүрээнд бизнес аялалд оролцох аж ахуй нэгжийг бүртгэж байна
2024/10/18
Герман дахь бизнесийн боломжууд, салбар дундын төлөөлөгчдийн аялалд бүртгэж байна
Герман дахь бизнесийн боломжууд, салбар дундын төлөөлөгчдийн аялалд бүртгэж байна
2024/10/17
36 дахь удаагийн
36 дахь удаагийн "Тайванийн барилгын үзэсгэлэн"-д оролцохыг урьж байна
2024/10/17
Хил дамнасан гэрээ хэлэлцээр байгуулж сурмаар байвал цахим сургалтад бүртгүүлээрэй
Хил дамнасан гэрээ хэлэлцээр байгуулж сурмаар байвал цахим сургалтад бүртгүүлээрэй
2024/10/17
Австралийн Парламентийн Сенатын Танхимын Ерөнхийлөгч Сью Лайнес МҮХАҮТ-ын дэргэдэх “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв”-өөр зочиллоо
Австралийн Парламентийн Сенатын Танхимын Ерөнхийлөгч Сью Лайнес МҮХАҮТ-ын дэргэдэх “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв”-өөр зочиллоо
2024/10/17
ТОМИЛОЛТ: Шинжааны Ү Жя Чюй хотод болсон
ТОМИЛОЛТ: Шинжааны Ү Жя Чюй хотод болсон "Бизнес форум"-д баруун гурван аймгийн бизнес эрхлэгчид оролцлоо
2024/10/17
МҮХАҮТ-ын хөндлөнгийн шинжээчдийг газрын тосны бүтээгдэхүүний хэмжилт хийх ХАБ-ын сургалтад хамрууллаа
МҮХАҮТ-ын хөндлөнгийн шинжээчдийг газрын тосны бүтээгдэхүүний хэмжилт хийх ХАБ-ын сургалтад хамрууллаа
2024/10/16
Хөвсгөл аймгийн бизнес эрхлэгчид “АПУ” ХХК, “Спирт бал бурам” ХХК-ийн үйлдвэртэй танилцаж, туршлага судална
Хөвсгөл аймгийн бизнес эрхлэгчид “АПУ” ХХК, “Спирт бал бурам” ХХК-ийн үйлдвэртэй танилцаж, туршлага судална
2024/10/16
ТОМИЛОЛТ: Баруун бүсийн бизнес эрхлэгчид Ү Жя Чюй хотын худалдааны төвүүдээр  зочилж, танилцлаа
ТОМИЛОЛТ: Баруун бүсийн бизнес эрхлэгчид Ү Жя Чюй хотын худалдааны төвүүдээр зочилж, танилцлаа
2024/10/16
ТОМИЛОЛТ: Баруун бүсийн бизнес эрхлэгчид ШУӨЗО-нд туршлага судалж, хамтын ажиллагаагаа сайжруулна
ТОМИЛОЛТ: Баруун бүсийн бизнес эрхлэгчид ШУӨЗО-нд туршлага судалж, хамтын ажиллагаагаа сайжруулна
2024/10/15
Тайванийн компани Монголын зах зээлд хэрхэн бүтээгдэхүүнээ нийлүүлэх талаар санал солилцлоо
Тайванийн компани Монголын зах зээлд хэрхэн бүтээгдэхүүнээ нийлүүлэх талаар санал солилцлоо
2024/10/15
13-Р ХЭСЭГ: НИЙЦЛИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ АУДИТ БОЛОН БАТАЛГААЖУУЛАЛТАД ТАВИХ ЧАДАВХЫН ШААРДЛАГА СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
13-Р ХЭСЭГ: НИЙЦЛИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ АУДИТ БОЛОН БАТАЛГААЖУУЛАЛТАД ТАВИХ ЧАДАВХЫН ШААРДЛАГА СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2024/10/14
10-Р ХЭСЭГ. ХӨДӨЛМӨРИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНД АУДИТ ХИЙХ, БАТАЛГААЖУУЛАХ ЧАДАМЖИЙН ШААРДЛАГА СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
10-Р ХЭСЭГ. ХӨДӨЛМӨРИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНД АУДИТ ХИЙХ, БАТАЛГААЖУУЛАХ ЧАДАМЖИЙН ШААРДЛАГА СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2024/10/14
9-Р ХЭСЭГ: АВЛИГЫН ЭСРЭГ МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ АУДИТ БОЛОН БАТАЛГААЖУУЛАЛТАД ТАВИХ ЧАДАВХЫН ШААРДЛАГА СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
9-Р ХЭСЭГ: АВЛИГЫН ЭСРЭГ МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ АУДИТ БОЛОН БАТАЛГААЖУУЛАЛТАД ТАВИХ ЧАДАВХЫН ШААРДЛАГА СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2024/10/14
“Монголын арбитрын өдөр–2024”: Таван сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, санал, дүгнэлтээ хуваалцлаа
“Монголын арбитрын өдөр–2024”: Таван сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, санал, дүгнэлтээ хуваалцлаа
2024/10/14
ДЭЛХИЙН СТАНДАРТЫН ӨДӨР: Хиймэл оюун ухаан, инноваци, дэд бүтцийг хөгжүүлж, илүү сайхан ертөнцийг бий болгоно
ДЭЛХИЙН СТАНДАРТЫН ӨДӨР: Хиймэл оюун ухаан, инноваци, дэд бүтцийг хөгжүүлж, илүү сайхан ертөнцийг бий болгоно
2024/10/14
ТОЙМ: МҮХАҮТ-ын шинэ гишүүд, гэрээ хэлэлцээр, үзэсгэлэн, форумтай долоо хоног
ТОЙМ: МҮХАҮТ-ын шинэ гишүүд, гэрээ хэлэлцээр, үзэсгэлэн, форумтай долоо хоног
2024/10/14
"Монгол-Туркменистаны бизнес форум" Ашхабад хотод амжилттай боллоо
2024/10/13
Монгол Туркменистаны бизнес эрхлэгчид уулзаж, хөрөнгө оруулалт, худалдааны чиглэлээр мэдээлэл солилцлоо
Монгол Туркменистаны бизнес эрхлэгчид уулзаж, хөрөнгө оруулалт, худалдааны чиглэлээр мэдээлэл солилцлоо
2024/10/11
Орос-Монголын хамтарсан намрын үзэсгэлэн Улаан-Үдэд нээлтээ хийлээ
Орос-Монголын хамтарсан намрын үзэсгэлэн Улаан-Үдэд нээлтээ хийлээ
2024/10/11