(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

МҮХАҮТ-ын хөндлөнгийн шинжээчдийг газрын тосны бүтээгдэхүүний хэмжилт хийх ХАБ-ын сургалтад хамрууллаа

2024/10/16 0

МҮХАҮТ-ын Хэрэглэгч үйлчилгээний газраас нийт экспертүүддээ Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуй болон газрын тосны бүтээгдэхүүний хэмжилт тооцоолол хийх аргачлалын талаар сургалтыг 2024 оны 10-р сарын 14-15-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Эхний өдөр танхимын сургалт орсон бөгөөд ШУТИС ХШУС Химийн инженерчлэлийн салбарын дэд профессор, доктор, Монгол Улсын зөвлөх инженер Б.Тунгалагтамир "Газрын тосны бүтээгдэхүүнд хэмжилт хийх аргачлал" сэдвээр сургалт оров. Дараа нь МҮХАҮТ-ын хэрэглэгч үйлчилгээний газрын ачаа шалгагч Л.Оюунбилэг "Барааны тоо, чанар шалгах үйл ажиллагаа"-ны талаар ярьсан юм. 

Харин хоёр дахь өдөр нь сургалтын хүрээнд Экспертүүд "Сод монгол групп" ХХК-ийн газрын тосны бүтээгдэхүүний агуулах дээр мэргэжлийн багш нарын хамт хөдөлмөр, аюулгүй байдлын багаж хэрэгслүүдийг ашиглан дадлага ажил хийлээ.

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим нь 1960 онд байгуулагдсан цагаасаа эхлэн экспорт, импортын бараа бүтээгдэхүүний тоо, чанарт хөндлөнгийн шинжээч /экспертиз/-ийн үйлчилгээг үзүүлж ирсэн бөгөөд энэ нь танхимын уламжлалт анхдагч үйлчилгээ юм.

Уг үйлчилгээний хүрээнд Улаанбаатар хот болон Эрдэнэт, Дархан, Увс, Өмнөговь, Дорнод, Дорноговь, Говьсүмбэр, Баян-Өлгий, Сэлэнгэ зэрэг аймагт нийт 18 эксперт ажиллаж байна. 

Сүүлд нэмэгдсэн мэдээ
МҮХАҮТ-ын хөндлөнгийн шинжээчдийг газрын тосны бүтээгдэхүүний хэмжилт хийх ХАБ-ын сургалтад хамрууллаа
МҮХАҮТ-ын хөндлөнгийн шинжээчдийг газрын тосны бүтээгдэхүүний хэмжилт хийх ХАБ-ын сургалтад хамрууллаа
2024/10/16
Хөвсгөл аймгийн бизнес эрхлэгчид “АПУ” ХХК, “Спирт бал бурам” ХХК-ийн үйлдвэртэй танилцаж, туршлага судална

ТОМИЛОЛТ: Баруун бүсийн бизнес эрхлэгчид У Жиа Чү хотын худалдааны төвүүдээр  зочилж, танилцлаа

ТОМИЛОЛТ: Баруун бүсийн бизнес эрхлэгчид ШУӨЗО-нд туршлага судалж, хамтын ажиллагаагаа сайжруулна

2024/10/15
Тайванийн компани Монголын зах зээлд хэрхэн бүтээгдэхүүнээ нийлүүлэх талаар санал солилцлоо

13-Р ХЭСЭГ: НИЙЦЛИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ АУДИТ БОЛОН БАТАЛГААЖУУЛАЛТАД ТАВИХ ЧАДАВХЫН ШААРДЛАГА СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА

2024/10/14
10-Р ХЭСЭГ. ХӨДӨЛМӨРИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНД АУДИТ ХИЙХ, БАТАЛГААЖУУЛАХ ЧАДАМЖИЙН ШААРДЛАГА СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА

9-Р ХЭСЭГ: АВЛИГЫН ЭСРЭГ МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ АУДИТ БОЛОН БАТАЛГААЖУУЛАЛТАД ТАВИХ ЧАДАВХЫН ШААРДЛАГА СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА

“Монголын арбитрын өдөр–2024”: Таван сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, санал, дүгнэлтээ хуваалцлаа

ДЭЛХИЙН СТАНДАРТЫН ӨДӨР: Хиймэл оюун ухаан, инноваци, дэд бүтцийг хөгжүүлж, илүү сайхан ертөнцийг бий болгоно

ТОЙМ: МҮХАҮТ-ын шинэ гишүүд, гэрээ хэлэлцээр, үзэсгэлэн, форумтай долоо хоног

"Монгол-Туркменистаны бизнес форум" Ашхабад хотод амжилттай боллоо
2024/10/13
Монгол Туркменистаны бизнес эрхлэгчид уулзаж, хөрөнгө оруулалт, худалдааны чиглэлээр мэдээлэл солилцлоо

2024/10/11
Орос-Монголын хамтарсан намрын үзэсгэлэн Улаан-Үдэд нээлтээ хийлээ

"MEMBER CARE": Хөгжиж, дэвших боломжоо олж харсан 103 аж ахуй нэгж МҮХАҮТ-д гишүүнээр элслээ
2024/10/10
ШУТИС-ийн багш, инженерүүд МҮХАҮТ-ын орон тооны бус хөндлөнгийн шинжээчээр ажиллана

Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр
Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр "Монгол-Туркменистаны бизнес форум" болно
2024/10/10
МҮХАҮТ ӨМӨЗО-ны Улаанцав хоттой хамтарч ажиллах боломжуудыг нээлээ

Санхүүгийн дэмжлэг, хандив өргөвөл аж ахуй нэгжүүдийг татвараас хөнгөлж, чөлөөлнө

MNS ….: 2024, БУУДАЙН ГУРИЛ ХАДГАЛАЛТ, ТЭЭВЭРЛЭЛТ. ТЕХНИКИЙН ЕРӨНХИЙ ШААРДЛАГА СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА

2024/10/09