Дууссан: “Монголын Худалдааг Дэмжих - EU TRAM" төсөл
Төслийн хэрэгжих хугацаа: 2017 оны 3-р сарын 20 - 2021 оны 3-р сарын 19
Гол хамтрагч талууд:
- Монгол Улсын Гадаад Хэргийн Яам,
- Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим
МҮХАҮТ нь уг төслийн “Экспортыг дэмжих” 3 дахь бүрэлдэхүүн хэсгийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа бөгөөд төслийн хүрээнд олон улсын шаардлагад нийцсэн, нэмүү өртөг шингэсэн, уул уурхайн бус салбарын экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, ЕХ-ны зах зээлд экспортонд гарахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор Монголын гоо сайхны бүтээгдэхүүний кластер, Тэмээний ноос, сарлагийн хөөврийн кластер, Чацарганы кластер, Арьс ширний кластерыг байгуулаад байна. Одоогийн байдлаар 4 кластерын нэмүү өртгийн сүлжээнд оролцогч 80-аад гишүүд байна.
Мөн Танхимын дэргэдэх зөвлөлүүдийн төр хувийн хэвшлийн хэлцэл хийх чадавхийг бэхжүүлэх, аймгуудын бизнесийн орчин ба төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны өнөөгийн байдлыг үнэлэх, шаардлагыг тодорхойлох, аймгуудад төр хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулах, Танхимын ажилтнуудын чадавхийг бэхжүүлэх, гадаад худалдаа, экспортын ном, гарын авлага гаргахад нь дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг: www.tram-mn.eu сайтаас үзнэ үү.
ТRAM төслийн санхүүжилтээр хэвлүүлсэн ном, гарын авлагыг энд дарж үзнэ үү.