МҮХАҮТ Бусан хотын Эдийн засгийг дэмжих агентлагтай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
Хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, бизнес уулзалт, форум зохион байгуулах, хөрөнгө оруулалт, бизнесийн төсөл хөтөлбөрүүдийг дэмжих хүрээнд хамтран ажиллах санамж бичигт МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин болон Бусан хотын Эдийн засгийг дэмжих агентлагийн захирал Сунг Буг Чол нар гарын үсэг зурлаа.
Санамж бичгийн хүрээнд гарааны бизнесүүд, жижиг дунд үйлдвэрүүдийг дэмжих, аж үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээний салбарыг дэмжих, бизнесүүдэд зөвлөгө өгч зөвлөмж үзүүлэх, харилцан айлчлал хийх зэрэг чиглэлийн хүрээнд хамтран ажиллахаар боллоо.
МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин “Жижиг, дунд үйлдвэрлэлийн эдийн засагт үзүүлэх нөлөө нь өндөр ач холбогдолтой. МҮХАҮТ уул уурхайн бус бүтээгдэхүүн үйлчилгээг түлхүү үйлдвэрлэж, гадны улсуудад экспортлох чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага, ААН-үүдийг дэмжиж ажилладаг” гэдгийг онцолсон юм.