(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

“БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА ЦАХИМ УУЛЗАЛТ /2024.06.26/ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024/06/26 0

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Төсөл хөтөлбөрийн газар нь 2024 оны 6-р сарын 26-ны өдөр “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн хамтын ажиллагаа” сэдэвт цахим уулзалтыг зохион байгууллаа.

Энэхүү цахим уулзалтаар “b2b.wbc.mn платформыг таниулах, бүртгэл үүсгэх, нэгдэх боломжуудыг бизнес эрхлэгч эмэгтэйчүүддээ” танилцуулах, Танхимын дэргэдэх Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөл болон Азийн сангийн төсөлд хамрагдаж буй бизнес эрхлэгч эмэгтэйчүүд хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой уулзалтыг нээлттэй зохион байгууллаа.

Хуралд МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөлийн гишүүн компаниуд болох Траст трэйд ХХК-ийн гүйцэтгэх захирал Р.Сансармаа, Ганбел Институтийн гүйцэтгэх захирал П.Гандолгор, Монголын үндэсний “Аса” циркийн гүйцэтгэх захирал Д.Пүрэвбадам болон Азийн сангийн b2b.wbc.mn төслийн оролцогчдын төлөөлөл болох  Ногоодой брэндийн Б.Туяа захирал, Намоон брэндийн М.Нарантуяа захирал, “Хайнаг Толгой” хоршооны Г.Гэрэлцэцэг захирал, Индерт Кашмер ХХК-ийн захирал н.Цэвэлмаа, Best Mother жирэмсний төвийн захирал Б.Ундрам, мөн Голом Банкны Бизнес хөгжлийн газрын Бизнес борлуулалтын хэлтсийн захирал Н.Наранжаргал нар урилгаар оролцлоо.

Хурлын эхэнд БЭЭЗ-ийн төлөөлөл болон төсөлд оролцогч компаниудын төлөөлөл тус тус компанийн танилцуулгын хийн цахим хурал эхлэв. МҮХАҮТ-ын ТХГ-аас “b2b.wbc.mn платформыг таниулах, бүртгэл үүсгэх, нэгдэх боломжуудыг бизнес эрхлэгч эмэгтэйчүүддээ” танилцууллаа.

Мөн МҮХАҮТ-ын дэргэдэх БЭЭЗ-н Траст трейд ХХК-ний гүйцэтгэх захирал Р.Сансармаа, Ганбел Институтийн гүйцэтгэх захирал П.Гандолгор, Монголын үндэсний “Аса” циркийн гүйцэтгэх захирал Д.Пүрэвбадам нар төслийн оролцогч компаниудтай хамтран ажиллах, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх тухайд зөвлөн ажиллахад нээлттэйг илэрхийлэв.

Тус уулзалтад урилгаар оролцсон Голомт Банкны Н.Наранжаргал захирал Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулж бий болгосон “Women Owned” тохирлын тэмдэгтийн талаар, мөн энэхүү тэмдэгтийн гэрчилгээ эзэмшигч болсноор ямар давуу тал, боломжууд бий болох зэрэг мэдээллийг товчхон танилцуулж хамтран ажиллахыг онцлов.

Сүүлд нэмэгдсэн мэдээ
ТОЙМ: МҮХАҮТ энэ долоо хоногт хэрхэн ажиллав
ТОЙМ: МҮХАҮТ энэ долоо хоногт хэрхэн ажиллав
2024/10/04
Бизнес академийн компанийн засаглалын хөтөлбөрийг СЗХ-ноос сайшаалаа
Бизнес академийн компанийн засаглалын хөтөлбөрийг СЗХ-ноос сайшаалаа
2024/10/04
ҮЗЭСГЭЛЭН: БНСУ-ын бизнес эрхлэгчид хүнсний бүтээгдэхүүнээ дэлгэж, түншлэгчээ хайж байна
ҮЗЭСГЭЛЭН: БНСУ-ын бизнес эрхлэгчид хүнсний бүтээгдэхүүнээ дэлгэж, түншлэгчээ хайж байна
2024/10/04
【CASE 3】Uniservice Solutions LLC, a cleaning company responsible for office buildings and the new international airport
【CASE 3】Uniservice Solutions LLC, a cleaning company responsible for office buildings and the new international airport
2024/10/03
Монгол Улс дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж буй сайн жишээ №3
Монгол Улс дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж буй сайн жишээ №3
2024/10/03
Аж ахуй нэгжүүд Зөвшөөрлийн тухай хууль эрх ашгийг нь зөрчиж байгааг илэрхийлж, саналуудаа нэгтгэлээ
Аж ахуй нэгжүүд Зөвшөөрлийн тухай хууль эрх ашгийг нь зөрчиж байгааг илэрхийлж, саналуудаа нэгтгэлээ
2024/10/03
МҮХАҮТ болон НҮБ-ын хүүхдийн сан хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа
МҮХАҮТ болон НҮБ-ын хүүхдийн сан хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа
2024/10/03
Тогтвортой хөгжил, байгаль орчин, хүний эрхийн асуудлаар компаниуд нэгдэж байна
Тогтвортой хөгжил, байгаль орчин, хүний эрхийн асуудлаар компаниуд нэгдэж байна
2024/10/03
Визийн зөвшөөрөл бүрэн цахимжиж, энэ онд 360 гаруй мянган үйлчилгээг цахимаар үзүүлжээ
Визийн зөвшөөрөл бүрэн цахимжиж, энэ онд 360 гаруй мянган үйлчилгээг цахимаар үзүүлжээ
2024/10/03
Зөвшөөрлийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд аж ахуй нэгжүүдэд тулгарч буй асуудлаар хэлэлцүүлэг өрнүүллээ
Зөвшөөрлийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд аж ахуй нэгжүүдэд тулгарч буй асуудлаар хэлэлцүүлэг өрнүүллээ
2024/10/02
БНСВУ-ын ерөнхий нарийн бичгийн дарга, Улсын ерөнхийлөгч То Лам Монгол Улсын бизнесийн төлөөлөлтэй уулзалт хийлээ
БНСВУ-ын ерөнхий нарийн бичгийн дарга, Улсын ерөнхийлөгч То Лам Монгол Улсын бизнесийн төлөөлөлтэй уулзалт хийлээ
2024/10/01
“Зөвшөөрлийн тухай хуулиар олгож буй тусгай болон энгийн зөвшөөрөл шинээр авах, сунгуулахад тулгарч буй асуудал, шийдэл
“Зөвшөөрлийн тухай хуулиар олгож буй тусгай болон энгийн зөвшөөрөл шинээр авах, сунгуулахад тулгарч буй асуудал, шийдэл" сэдэвт салбарчилсан уулзалт хэлэлцүүлэгт урьж байна.
2024/10/01
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ, НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА:
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ, НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА: "И-Март" дэлгүүр чанартай, тухтай орчинд үйлчилгээ үзүүлэхэд анхаардаг
2024/10/01
МҮХАҮТ-ын удирдлагууд ахмад ажилчдаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ
МҮХАҮТ-ын удирдлагууд ахмад ажилчдаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ
2024/09/30
MNS ISO 7301:2024, ЦАГААН БУДАА. ТЕХНИКИЙН ШААРДЛАГА СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
MNS ISO 7301:2024, ЦАГААН БУДАА. ТЕХНИКИЙН ШААРДЛАГА СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2024/09/30
“Улаанбаатар түншлэл-2024” үзэсгэлэнд оролцсон гадаад болон дотоодын аж ахуй нэгжүүдийг хүлээн авч, шагнал гардууллаа
“Улаанбаатар түншлэл-2024” үзэсгэлэнд оролцсон гадаад болон дотоодын аж ахуй нэгжүүдийг хүлээн авч, шагнал гардууллаа
2024/09/27
МҮХАҮТ-д энэ долоо хоногт юу ӨРНӨВ
МҮХАҮТ-д энэ долоо хоногт юу ӨРНӨВ
2024/09/27
 
 "Монгол-Казахстаны бизнес форум" зохион байгуулах талаар санал солилцлоо
2024/09/27
“Улаанбаатар түншлэл-2024” олон улсын үзэсгэлэнг амжилттай нээж, олны хөл ихтэй байна
“Улаанбаатар түншлэл-2024” олон улсын үзэсгэлэнг амжилттай нээж, олны хөл ихтэй байна
2024/09/26
Манлайлагчдыг бэлтгэх
Манлайлагчдыг бэлтгэх "HARVARD ManageMentor” хөтөлбөр"-ийн бүртгэл үргэлжилж байна
2024/09/26