(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Монгол - Узбекистаны бизнес форум, бизнес эрхлэгчдийн уулзалт зохион байгуулагдлаа.

2024/06/25 0

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Узбекистан Улсад хийж байгаа төрийн айлчлалын хүрээнд Монгол - Узбекистаны бизнес форум, бизнес эрхлэгчдийн уулзалт зохион байгуулагдлаа.
Тус арга хэмжээнд Бүгд Найрамдах Узбекистан Улсын Хөрөнгө оруулалт, аж үйлдвэр, худалдааны сайд  
Л.Ш. Кудратов, Гадаадын хөрөнгө оруулалтыг татах газрын дарга, О.У. Эльмуратов, Худалдаа, аж үйлдвэрийн танхимын дарга Д.А.Вахабов тэргүүтэй албаны төлөөлөл, мөн бизнесийн салбарын 270 орчим төлөөлөл оролцсон бол Монголын талаас МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Д.Энхтүвшин, Гадаад харилцааны яамны Олон улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал Г. Өлзийсайхан нараар ахлуулсан 70 орчим бизнес эрхлэгчид оролцлоо. 

Монгол Улс, БНУзбУ хоорондын худалдааны эргэлт 2023 онд 10 сая ам.долларт хүрч, манай улс 4,6 сая ам.долларын хонь, хурганы боловсруулсан арьс, өлөн гэдэс, хонь, ямаа, үхрийн хөлдүү мах зэрэг бараа экспортолж, Узбекистанаас нийт 5,4 сая ам.долларын усан үзэм, жимс, хүнсний бүтээгдэхүүн, хөргөх, хөлдөх цахилгаан төхөөрөмжүүд, ачааны автомашин зэрэг бараа импортоор авсан байна. Хэдийгээр худалдааны хэмжээ, нэр төрөл чамлалттай байгаа ч Ковид-19 цар тахлын үеэс тогтмол өсөлттэй харагдаж байгааг Д.Энхтүвшин тус арга хэмжээний нээлтийн үгэндээ дурдаад, мах, махан бүтээгдэхүүн, арьс шир, хөдөө аж ахуй, ноос ноолуур, аялал жуулчлал, санхүү, эрүүл мэнд, барилга, үл хөдлөх, IT, зэрэг салбаруудад худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа өсөн нэмэгдэх өргөн боломжууд байгааг онцоллоо.

“Тус арга хэмжээнд хоёр улсын бизнес эрхлэгчид өргөн бүрэлдэхүүнээр оролцож байгаа нь манай хоёр улсын хооронд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх хүсэл сонирхол, боломж бололцоо маш их байгааг илтгэн харуулж байна. МҮХАҮТ нь Узбекистаны талтай хийх аливаа худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг бүх талаар дэмжин ажиллах болно” хэмээн Д.Энхтүвшин ерөнхийлөгч хэлсэн үгэндээ дурдлаа. 

Харин Бүгд Найрамдах Узбекистан Улсын Хөрөнгө оруулалт, аж үйлдвэр, худалдааны сайд Л.Ш. Кудратов хэлсэн үгэндээ Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Монгол Улстай худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын харилцааг хөгжүүлэхэд онцгой анхаарч байгааг онцлоод хоёр улсын тэргүүнүүд монгол, узбек бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзсан нь олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхол өндөр байгааг дахин харуулж байна гэлээ. 

Мөн тэрээр Узбекистан улс хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг эрс сайжруулах, бүх саад бэрхшээлийг аажмаар арилгах шийдэмгий алхамуудыг амжилттай хийсэнба үүний үр дүнд эдийн засаг нь сүүлийн жилүүдэд бараг 2 дахин өсөж, дотоодын нийт бүтээгдэхүүн 1.5 дахин, аж ахуйн нэгжийн тоо 2 дахин нэмэгдэж, аж үйлдвэрлэлт 40 хуваир өссөн үзүүлэлттэй байгаа талаар тэмдэглэв. Мөн тэрээр Узбекистан Улс Монгол Улстай уул уурхай, хөдөө аж ахуй, хүнс, аж үйлдвэр зэрэг эдийн засгийн тэргүүлэхсалбаруудад хамтарсан төслүүдийг эхлүүлэх боломжтойг дурдлаа. 

Бизнес форумын үеэр Монгол Улсын ГХЯ-ны ГХЭЗХАГ-ын захирал Г.Өлзийсайхан Монгол Улсын эдийн засаг худалдаа, хөрөнгө оруулалтын орчны талаар илтгэл тавьсан бол Таванбогд группын ТУЗ-ын дарга Д.Хулан, Аи си ти групп ХК-ны захирал Г.Лхамсүрэн нар мөн үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл хүргэлээ. 

Мөн үеэр МҮХАҮТ, Узбекистан Улсын Худалдаа аж үйлдвэрийн танхим хооронд хамтын ажиллагааны санамж бичгийг шинэчлэн, “Монгол – Узбекистаны бизнес зөвлөл байгуулах тухай” санамж бичигт тус тус гарын үсэг зурлаа. Харин Таванбогд солюшнс ХХК, Монгол базальт ХК, Доктор авто сүлжээ, Эра жимс  ХХК хамтын ажиллагааны санамж бичгүүдэд Узбекистаны талтай гарын үсэг зурлаа. 

Бизнес форумын дараа оролцогч хоёр талын бизнес эрхлэгчдийн дунд бизнес уулзалтууд боллоо. 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ
ТОЙМ: МҮХАҮТ энэ долоо хоногт хэрхэн ажиллав
ТОЙМ: МҮХАҮТ энэ долоо хоногт хэрхэн ажиллав
2024/10/04
Бизнес академийн компанийн засаглалын хөтөлбөрийг СЗХ-ноос сайшаалаа
Бизнес академийн компанийн засаглалын хөтөлбөрийг СЗХ-ноос сайшаалаа
2024/10/04
ҮЗЭСГЭЛЭН: БНСУ-ын бизнес эрхлэгчид хүнсний бүтээгдэхүүнээ дэлгэж, түншлэгчээ хайж байна
ҮЗЭСГЭЛЭН: БНСУ-ын бизнес эрхлэгчид хүнсний бүтээгдэхүүнээ дэлгэж, түншлэгчээ хайж байна
2024/10/04
【CASE 3】Uniservice Solutions LLC, a cleaning company responsible for office buildings and the new international airport
【CASE 3】Uniservice Solutions LLC, a cleaning company responsible for office buildings and the new international airport
2024/10/03
Монгол Улс дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж буй сайн жишээ №3
Монгол Улс дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж буй сайн жишээ №3
2024/10/03
Аж ахуй нэгжүүд Зөвшөөрлийн тухай хууль эрх ашгийг нь зөрчиж байгааг илэрхийлж, саналуудаа нэгтгэлээ
Аж ахуй нэгжүүд Зөвшөөрлийн тухай хууль эрх ашгийг нь зөрчиж байгааг илэрхийлж, саналуудаа нэгтгэлээ
2024/10/03
МҮХАҮТ болон НҮБ-ын хүүхдийн сан хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа
МҮХАҮТ болон НҮБ-ын хүүхдийн сан хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа
2024/10/03
Тогтвортой хөгжил, байгаль орчин, хүний эрхийн асуудлаар компаниуд нэгдэж байна
Тогтвортой хөгжил, байгаль орчин, хүний эрхийн асуудлаар компаниуд нэгдэж байна
2024/10/03
Визийн зөвшөөрөл бүрэн цахимжиж, энэ онд 360 гаруй мянган үйлчилгээг цахимаар үзүүлжээ
Визийн зөвшөөрөл бүрэн цахимжиж, энэ онд 360 гаруй мянган үйлчилгээг цахимаар үзүүлжээ
2024/10/03
Зөвшөөрлийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд аж ахуй нэгжүүдэд тулгарч буй асуудлаар хэлэлцүүлэг өрнүүллээ
Зөвшөөрлийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд аж ахуй нэгжүүдэд тулгарч буй асуудлаар хэлэлцүүлэг өрнүүллээ
2024/10/02
БНСВУ-ын ерөнхий нарийн бичгийн дарга, Улсын ерөнхийлөгч То Лам Монгол Улсын бизнесийн төлөөлөлтэй уулзалт хийлээ
БНСВУ-ын ерөнхий нарийн бичгийн дарга, Улсын ерөнхийлөгч То Лам Монгол Улсын бизнесийн төлөөлөлтэй уулзалт хийлээ
2024/10/01
“Зөвшөөрлийн тухай хуулиар олгож буй тусгай болон энгийн зөвшөөрөл шинээр авах, сунгуулахад тулгарч буй асуудал, шийдэл
“Зөвшөөрлийн тухай хуулиар олгож буй тусгай болон энгийн зөвшөөрөл шинээр авах, сунгуулахад тулгарч буй асуудал, шийдэл" сэдэвт салбарчилсан уулзалт хэлэлцүүлэгт урьж байна.
2024/10/01
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ, НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА:
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ, НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА: "И-Март" дэлгүүр чанартай, тухтай орчинд үйлчилгээ үзүүлэхэд анхаардаг
2024/10/01
МҮХАҮТ-ын удирдлагууд ахмад ажилчдаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ
МҮХАҮТ-ын удирдлагууд ахмад ажилчдаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ
2024/09/30
MNS ISO 7301:2024, ЦАГААН БУДАА. ТЕХНИКИЙН ШААРДЛАГА СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
MNS ISO 7301:2024, ЦАГААН БУДАА. ТЕХНИКИЙН ШААРДЛАГА СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2024/09/30
“Улаанбаатар түншлэл-2024” үзэсгэлэнд оролцсон гадаад болон дотоодын аж ахуй нэгжүүдийг хүлээн авч, шагнал гардууллаа
“Улаанбаатар түншлэл-2024” үзэсгэлэнд оролцсон гадаад болон дотоодын аж ахуй нэгжүүдийг хүлээн авч, шагнал гардууллаа
2024/09/27
МҮХАҮТ-д энэ долоо хоногт юу ӨРНӨВ
МҮХАҮТ-д энэ долоо хоногт юу ӨРНӨВ
2024/09/27
 
 "Монгол-Казахстаны бизнес форум" зохион байгуулах талаар санал солилцлоо
2024/09/27
“Улаанбаатар түншлэл-2024” олон улсын үзэсгэлэнг амжилттай нээж, олны хөл ихтэй байна
“Улаанбаатар түншлэл-2024” олон улсын үзэсгэлэнг амжилттай нээж, олны хөл ихтэй байна
2024/09/26
Манлайлагчдыг бэлтгэх
Манлайлагчдыг бэлтгэх "HARVARD ManageMentor” хөтөлбөр"-ийн бүртгэл үргэлжилж байна
2024/09/26