(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Бүгд Найрамдах Узбекистан улсын Уул уурхай, геологийн сайд Б.Ф.Исламов тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа

2024/06/18 0

Бүгд Найрамдах Узбекистан улсад Монгол Улсаас хийх гэж буй төрийн айлчлалтай холбоотойгоор Узбекистан улсын эдийн засгийн чухал салбаруудын төрийн болон хувийн хэвшлийн төлөөллүүд МҮХАҮТ-д өнөөдөр зочилж бизнес, эдийн засгийн хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Тус улсын Уул уурхай, геологийн сайд Б.Ф.Исламов тэргүүтэй төлөөлөгчдийг МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин хүлээн авч уулзахдаа “Манай улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Узбекистан улсад хийхээр зэхэж буй төрийн айлчлалд өндөр ач холбогдол өгч байгаа нь та бүхэн өргөн бүрэлдэхүүнээр МҮХАҮТ-д хүрэлцэн ирсэнээс харж болохоор байна” хэмээгээд Монгол Улсын эдийн засаг бизнесийн салбар голлох үзүүлэлт, нөхцөл байдал болон үүнд нөлөөлж буй хүчин зүйлсийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Тэрбээр “Цар тахлын үед дэлхийн эдийн засгуудын өсөлт саарч байсан ч Монгол Улсын хувьд өсөлт 7 хувьд хэлбэлзэж байсан нь Азийн орнуудадаа өндөр үзүүлэлт байлаа. Өдгөө манай улсын эдийн засгийн өсөлт өндөр хэвээр, нэг хүнд ногдох ДНБ 5800 ам.долларт хүрээд байна. Монгол Улсын эдийн засгийн үндсэн тулгууруудын нэг бол уул уурхайн салбар. Уг салбарын экспорт голлох нөлөө, түлхэц үзүүлдэг хэдий ч Монгол Улсад уул уурхайн бус салбарын экспортыг эрчимжүүлэх бодлогыг төр, засгийн зүгээс баримталж байна. Хөдөө аж ахуй, эрчим хүч, дэд бүтэц, ногоон хөгжил гэх мэт уул уурхайн бус салбарт асар их нөөц, боломж бийг дуулгамаар байна” гэлээ.
Талууд эрчим хүчний талаар ярилцахдаа EBRD-ийн санхүүжилтээр Узбекистан улсад эрчим хүчний урт хугацааны зураглалын талаар дурдахдаа харилцан туршлага солилцох боломжийг онцолсон. МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин “Монгол Улс цөөн хүн амтай ч уудам газар нутагтай. Сэргээгдэх эрчим хүчний арвин нөөцтэй” учир нар, салхийг хөрөнгө оруулалт болгох нь хоёр улсын эдийн засаг, бизнесийн харилцааны чухал хэсэг байх боломжтой гэлээ. Бүгд Найрамдах Узбекистан улсын Уул уурхай, геологийн сайд Б.Ф.Исламов хоёр улсын төрийн тэргүүдийн уулзалт маш үр дүнтэй болох хүлээлттэй байгаагаа илэрхийлээд “Юуны өмнө МҮХАҮТ биднийг халуун дотноор ийнхүү хүлээж авсанд талархаж байна. Мөн Монгол Улсын эдийн засаг, бизнесийн орчны талаар дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулсан МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч танд баярлалаа. Өнөөдөр өглөө бид Монгол Улсын Уул уурхайн яаманд хийсэн уулзалтаараа хоёр улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны чухал асуудлуудыг хөндсөн. Уул уурхайн салбар урт хугацаанд их хэмжээний хөрөнгө шаарддаг. Дэлхийн зах зээл дээр зэсийн ханш нэмэгдэж, эрэлт өндөр болж байгаа. Гэвч зэс боловсруулалт энэхүү эрэлтийг бүрэн хангахгүй байна. Энэ тал дээр Узбекистан улсын зүгээс хамтрах худалдааны боломж гэж үзэж байна” гэсэн бөгөөд талуудын хувийн хэвшлүүдийг холбох, харилцан туршлага судлахад МҮХАҮТ холбоос болж хамтын ажиллагааг цаг алдахгүй эхлүүлж, урагшлуулахад дэмжлэг үзүүлэхийг хүслээ.

Мөн ногоон хөгжилд хүрэхийн тулд цахим хөгжил чухал болохыг хөндлөө. Узбекистан улс нь эрчим хүчний хэрэглээний төлбөр, тооцоогоо бүрэн цахимжуулсан цөөн орны нэг аж. Эрчим хүчний нийлүүлэлтийн төлбөр, тооцооны бүхий л шат, дамжлагаа цахим төлбөр, тооцооны нэгдсэн системээр хийдэг бөгөөд тоолууржуулсан туршлагаа хуваалцахад бэлэн гээд тус улсын Дижитал технологийн сайдын нэгдүгээр орлогч О.А.Пекос “Манай улсын эрчим хүчний салбарын өр, авлагын асуудал бүрэн шийдэгдсэн гэж болно. Энэ чиглэлд хөрөнгө оруулалт хийж, үйлдвэрлэл явуулж, нийлүүлэхэд нээлттэй байна” хэмээлээ.
Тэгвэл тус улсын Хөдөө аж ахуйн яамны газрын дарга Эргашев Абдимухтор мах, малын тэжээлийн чиглэлээр хоёр улс худалдаа явуулах боломжтой гэсэн бол Монгол Улсын хувьд хорио цээрийн асуудал ихээхэн хүндрэл дагуулдаг болохыг МҮХАҮТ-ын зүгээс тайлбарлалаа. Иймд хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүн экспортыг нэмэгдүүлэхэд баримт бичгийн хувьд нэгдсэн ойлголттой байж, стандартуудыг нутагшуулах тал дээр анхаарах хэрэгтэй аж. Узбекистаны зүгээс хөдөө аж ахуйн салбарт хоёр улс хамтран ажиллах нөөц, бололцоогоо бүрэн ашиглахгүй байгааг дурдаад “Хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг ажил хэрэг болгох асуудлыг цаг алдахгүй шийдвэрлэх, хэрэгжүүлэх нь манай улсын Ерөнхийлөгчийн бидэнд өгч буй чухал даалгавар юм. Мах, махан бүтээгдэхүүн, малын тэжээлээр зогсохгүй эрүүл, шинэ хүнсний бүтээгдэхүүн тухайлбал, сонгино, сармис, амтат гуа, интоор, усан үзэм гээд жимс, жимсгэнэ их хэмжээгээр нийлүүлэх боломжтой. Монгол Улсын эдийн засаг өсөж буйн хэрээр монголчуудын хүнсний хэрэглээ нэмэгдэж байгааг бид маш сайн ажиглаж байгаа. Иймд эдгээр бүтээгдэхүүнийг Монголын иргэдэд хүргэж, хувийн хэвшилтэй бодит хамтын ажиллагаа өргөжүүлэх хүсэлтэй байна” гэсэн юм. Түүнчлэн шувууны аж ахуй, торгоны үйлдвэрлэл гээд хөдөө аж ахуйн олон чиглэлд түншлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ.

 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ
ТОЙМ: МҮХАҮТ энэ долоо хоногт хэрхэн ажиллав
ТОЙМ: МҮХАҮТ энэ долоо хоногт хэрхэн ажиллав
2024/10/04
Бизнес академийн компанийн засаглалын хөтөлбөрийг СЗХ-ноос сайшаалаа
Бизнес академийн компанийн засаглалын хөтөлбөрийг СЗХ-ноос сайшаалаа
2024/10/04
ҮЗЭСГЭЛЭН: БНСУ-ын бизнес эрхлэгчид хүнсний бүтээгдэхүүнээ дэлгэж, түншлэгчээ хайж байна
ҮЗЭСГЭЛЭН: БНСУ-ын бизнес эрхлэгчид хүнсний бүтээгдэхүүнээ дэлгэж, түншлэгчээ хайж байна
2024/10/04
【CASE 3】Uniservice Solutions LLC, a cleaning company responsible for office buildings and the new international airport
【CASE 3】Uniservice Solutions LLC, a cleaning company responsible for office buildings and the new international airport
2024/10/03
Монгол Улс дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж буй сайн жишээ №3
Монгол Улс дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж буй сайн жишээ №3
2024/10/03
Аж ахуй нэгжүүд Зөвшөөрлийн тухай хууль эрх ашгийг нь зөрчиж байгааг илэрхийлж, саналуудаа нэгтгэлээ
Аж ахуй нэгжүүд Зөвшөөрлийн тухай хууль эрх ашгийг нь зөрчиж байгааг илэрхийлж, саналуудаа нэгтгэлээ
2024/10/03
МҮХАҮТ болон НҮБ-ын хүүхдийн сан хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа
МҮХАҮТ болон НҮБ-ын хүүхдийн сан хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа
2024/10/03
Тогтвортой хөгжил, байгаль орчин, хүний эрхийн асуудлаар компаниуд нэгдэж байна
Тогтвортой хөгжил, байгаль орчин, хүний эрхийн асуудлаар компаниуд нэгдэж байна
2024/10/03
Визийн зөвшөөрөл бүрэн цахимжиж, энэ онд 360 гаруй мянган үйлчилгээг цахимаар үзүүлжээ
Визийн зөвшөөрөл бүрэн цахимжиж, энэ онд 360 гаруй мянган үйлчилгээг цахимаар үзүүлжээ
2024/10/03
Зөвшөөрлийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд аж ахуй нэгжүүдэд тулгарч буй асуудлаар хэлэлцүүлэг өрнүүллээ
Зөвшөөрлийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд аж ахуй нэгжүүдэд тулгарч буй асуудлаар хэлэлцүүлэг өрнүүллээ
2024/10/02
БНСВУ-ын ерөнхий нарийн бичгийн дарга, Улсын ерөнхийлөгч То Лам Монгол Улсын бизнесийн төлөөлөлтэй уулзалт хийлээ
БНСВУ-ын ерөнхий нарийн бичгийн дарга, Улсын ерөнхийлөгч То Лам Монгол Улсын бизнесийн төлөөлөлтэй уулзалт хийлээ
2024/10/01
“Зөвшөөрлийн тухай хуулиар олгож буй тусгай болон энгийн зөвшөөрөл шинээр авах, сунгуулахад тулгарч буй асуудал, шийдэл
“Зөвшөөрлийн тухай хуулиар олгож буй тусгай болон энгийн зөвшөөрөл шинээр авах, сунгуулахад тулгарч буй асуудал, шийдэл" сэдэвт салбарчилсан уулзалт хэлэлцүүлэгт урьж байна.
2024/10/01
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ, НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА:
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ, НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА: "И-Март" дэлгүүр чанартай, тухтай орчинд үйлчилгээ үзүүлэхэд анхаардаг
2024/10/01
МҮХАҮТ-ын удирдлагууд ахмад ажилчдаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ
МҮХАҮТ-ын удирдлагууд ахмад ажилчдаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ
2024/09/30
MNS ISO 7301:2024, ЦАГААН БУДАА. ТЕХНИКИЙН ШААРДЛАГА СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
MNS ISO 7301:2024, ЦАГААН БУДАА. ТЕХНИКИЙН ШААРДЛАГА СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2024/09/30
“Улаанбаатар түншлэл-2024” үзэсгэлэнд оролцсон гадаад болон дотоодын аж ахуй нэгжүүдийг хүлээн авч, шагнал гардууллаа
“Улаанбаатар түншлэл-2024” үзэсгэлэнд оролцсон гадаад болон дотоодын аж ахуй нэгжүүдийг хүлээн авч, шагнал гардууллаа
2024/09/27
МҮХАҮТ-д энэ долоо хоногт юу ӨРНӨВ
МҮХАҮТ-д энэ долоо хоногт юу ӨРНӨВ
2024/09/27
 
 "Монгол-Казахстаны бизнес форум" зохион байгуулах талаар санал солилцлоо
2024/09/27
“Улаанбаатар түншлэл-2024” олон улсын үзэсгэлэнг амжилттай нээж, олны хөл ихтэй байна
“Улаанбаатар түншлэл-2024” олон улсын үзэсгэлэнг амжилттай нээж, олны хөл ихтэй байна
2024/09/26
Манлайлагчдыг бэлтгэх
Манлайлагчдыг бэлтгэх "HARVARD ManageMentor” хөтөлбөр"-ийн бүртгэл үргэлжилж байна
2024/09/26