(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

“ОХУ-ААС МОНГОЛ УЛСАД ХЭРЭГЖҮҮЛЭХ ОЛОН САЛБАРЫН БИЗНЕС” ФОРУМЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024/09/17 0

МҮХАҮТ-аас Евразийн Эдийн Засгийн Холбоо болон ОХУ-ын “Экспортын төв” групптэй хамтран “ОХУ-аас Монгол Улсад хэрэгжүүлэх олон салбарын бизнес” форумыг амжилттай зохион байгууллаа.  Форумыг нээж УИХ гишүүн, Монгол Улсын Шадар Сайд С.Амарсайхан: "ОХУ болон Монгол Улс нь урт удаан хугацааны туршид найрсаг харилцаатай байж, сайн хөршийн ёсоор өргөн хүрээтэй хамтын ажиллагааг хөгжүүлж ирсэн. Манай хоёр ард түмний нөхөрлөлд суурилсан Монгол, Оросын уламжлалт найрсаг харилцаа Иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд  жилээс жилд амжилттай өргөжин тэлж, бүх талын харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнөж буйд баяртай байна. ОХУ бол Монгол Улсын гадаад худалдааны чухал түнш билээ. Өнгөрсөн жил гадаад худалдааны эргэлт 21 хувиар нэмэгдсэн бол энэ оны эхний долоон сарын байдлаар дахин 10 хувиар нэмэгдсэн байна. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины айлчлалын үеэр хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчим хүч, хөдөө аж ахуй, байгаль орчин, батлан хамгаалах, соёл, боловсролын болон бусад салбарт хамтран хэрэгжүүлэхээр болсон. Тухайлбал, Монголын хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүнийг ОХУ-д экспортлох, хил дамнасан чөлөөт худалдааны бүсүүд байгуулах, боловсрол, соёл зэрэг хүмүүнлэгийн солилцоог идэвхжүүлэх чиглэлээр тодорхой төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж шинэ үүд хаалгыг нээхээр бэлтгэж байна"  хэмээн онцоллоо.

Уулзалтад ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эрхэмсэг ноён Алексей Николаевич Евсиков, Евроазийн эдийн засгийн холбооны Бизнесийн зөвлөлийн Тэргүүлэгчдийн гишүүн бөгөөд Гүйцэтгэх захирал, ноён Сергей Владимирович Михневич болон МҮХАҮТ-ын дэд захирал Ц.Магнайбаатар нар оролцож үг хэллээ.

Монгол Улсын нийт экспортын 92 хувийг уул уурхайн бараа, бүтээгдэхүүн эзэлж, үлдсэн найман хувийг уул уурхайн бус бараа бүтээгдэхүүний экспорт бүрдүүлдэг. Цаашид уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэх чиглэлд голлон анхаарч, Монгол Улсын эдийн засаг, худалдааг тэлэх чиглэлээр Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнууд тэр дундаа ОХУ-тай чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулах ажлын хүрээнд гурван бүлгийн 375 төрлийн экспортын бараа бүтээгдэхүүнийг ОХУ-руу татваргүй гаргах Худалдааны чөлөөт хэлэлцээр байгуулахаар ажиллаж байна. ОХУ-руу татваргүй гаргах бараанд мах, махан бүтээгдэхүүн, арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүнүүд багтаж байгаа”-г МҮХАҮТ-ын дэд захирал Ц.Магнайбаатар хэлсэн үгэндээ дурдлаа.  

Тус форумд хоёр улсын хүнсний үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн цогцолбор, химийн үйлдвэр, мэдээллийн технологи, дижитал технологи, эмнэлгийн тоног төхөөрөмж, уул уурхайн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, технологи, тээвэр логистикийн салбаруудыг төлөөлсөн томоохон аж ахуйн нэгжүүд оролцон хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны чухал сэдвүүдээр мэдээлэл солилцон, арилжааны гэрээ хэлцэл байгууллаа.

 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ
“ОХУ-ААС МОНГОЛ УЛСАД ХЭРЭГЖҮҮЛЭХ ОЛОН САЛБАРЫН БИЗНЕС” ФОРУМЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ОХУ-ААС МОНГОЛ УЛСАД ХЭРЭГЖҮҮЛЭХ ОЛОН САЛБАРЫН БИЗНЕС” ФОРУМЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024/09/17
“Олон Улсын экспортын бизнес форум, үзэсгэлэн”-д Монголын бизнес эрхлэгчид, ААН-үүдийг урив
“Олон Улсын экспортын бизнес форум, үзэсгэлэн”-д Монголын бизнес эрхлэгчид, ААН-үүдийг урив
2024/09/17
МҮХАҮТ-ын төлөөлөл Японы бизнес эрхлэгчидтэй уулзалт хийлээ
МҮХАҮТ-ын төлөөлөл Японы бизнес эрхлэгчидтэй уулзалт хийлээ
2024/09/16
XVIII удаагийн Юүлин олон улсын нүүрс, өндөр зэрэглэлийн эрчим хүч, химийн аж үйлдвэрийн яармагт оролцов
XVIII удаагийн Юүлин олон улсын нүүрс, өндөр зэрэглэлийн эрчим хүч, химийн аж үйлдвэрийн яармагт оролцов
2024/09/13
“Монгол-Казакстаны хамтарсан бизнес зөвлөл” байгуулах санамж бичигт цахимаар гарын үсэг зурлаа.
“Монгол-Казакстаны хамтарсан бизнес зөвлөл” байгуулах санамж бичигт цахимаар гарын үсэг зурлаа.
2024/09/12
ЦАХИЛГААН ДАМЖУУЛАХ ҮНДЭСНИЙ СҮЛЖЭЭ ТӨХК-ийн инженер, техникийн ажилтнууд “Үйлдвэрлэлийн дадлагажуулагч”-ийн хөтөлбөрт  хамрагдлаа
ЦАХИЛГААН ДАМЖУУЛАХ ҮНДЭСНИЙ СҮЛЖЭЭ ТӨХК-ийн инженер, техникийн ажилтнууд “Үйлдвэрлэлийн дадлагажуулагч”-ийн хөтөлбөрт хамрагдлаа
2024/09/12
МҮХАҮТ СИНГАПУРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ БИЗНЕС ТӨЛӨӨЛЛҮҮДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
МҮХАҮТ СИНГАПУРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ БИЗНЕС ТӨЛӨӨЛЛҮҮДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2024/09/12
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМ, АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНК, ДЭЛХИЙН БАНК, САНГИЙН ЯАМНЫ ТӨЛӨӨЛЛҮҮДТЭЙ УУЛЗЛАА.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМ, АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНК, ДЭЛХИЙН БАНК, САНГИЙН ЯАМНЫ ТӨЛӨӨЛЛҮҮДТЭЙ УУЛЗЛАА.
2024/09/09
Компанийн нийгмийн хариуцлага, бизнесийн ёс зүйн сайн туршлага хуваалцах танилцуулга уулзалт боллоо
Компанийн нийгмийн хариуцлага, бизнесийн ёс зүйн сайн туршлага хуваалцах танилцуулга уулзалт боллоо
2024/09/06
МҮХАҮТ-ын Дэд захирал Ц.Магнайбаатар Япон Улсын Шизүока мужийн Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын айлчлалын багийг хүлээн авч уулзлаа
МҮХАҮТ-ын Дэд захирал Ц.Магнайбаатар Япон Улсын Шизүока мужийн Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын айлчлалын багийг хүлээн авч уулзлаа
2024/09/06
МҮХАҮТ-ын ЕНБДарга С.Баясгалан БНХАУ-ын “Шилдэг ААН-үүдийн Групп”-ийн төлөөлөгч нарыг хүлээн авч уулзлаа
МҮХАҮТ-ын ЕНБДарга С.Баясгалан БНХАУ-ын “Шилдэг ААН-үүдийн Групп”-ийн төлөөлөгч нарыг хүлээн авч уулзлаа
2024/09/05
Бизнес эрхлэх орчныг хөгжүүлэх чиглэлээр НҮБ-ын Даян Дэлхийн Гэрээ санаачлагатай хамтран ажиллах боломжийн талаар хэлэлцлээ
Бизнес эрхлэх орчныг хөгжүүлэх чиглэлээр НҮБ-ын Даян Дэлхийн Гэрээ санаачлагатай хамтран ажиллах боломжийн талаар хэлэлцлээ
2024/09/04
"Монгол БНХАУ-ын худалдааны хэмжээ 20 тэрбум ам.долларт дөхөж байна"
2024/08/30
МҮХАҮТ МОНГОЛ – ТУРКИЙН БИЗНЕСИЙН ЗӨВЛӨЛИЙН ДАРГА ОЗКАН ОЗТУРКТАЙ УУЛЗЛАА.
МҮХАҮТ МОНГОЛ – ТУРКИЙН БИЗНЕСИЙН ЗӨВЛӨЛИЙН ДАРГА ОЗКАН ОЗТУРКТАЙ УУЛЗЛАА.
2024/08/30
БНСУ-ын хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниудтай хийх В2В уулзалт
БНСУ-ын хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниудтай хийх В2В уулзалт
2024/08/30
МҮХАҮТ-ын ЕНБД С.Баясгалан БНИндонез Улсаас Бээжин хотод суугаа орлогч элчин сайд ноён Парулиан Силалахиг хүлээн авч уулзлаа
МҮХАҮТ-ын ЕНБД С.Баясгалан БНИндонез Улсаас Бээжин хотод суугаа орлогч элчин сайд ноён Парулиан Силалахиг хүлээн авч уулзлаа
2024/08/29
МҮХАҮТ-ийн дэргэдэх Эрчим хүчний зөвлөлийн ээлжит хурал зохион байгуулагдлаа
МҮХАҮТ-ийн дэргэдэх Эрчим хүчний зөвлөлийн ээлжит хурал зохион байгуулагдлаа
2024/08/29
Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтын
Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтын "Цахим эдийн засаг дахь эмэгтэйчүүдийн оролцоо" салбар хуралдааныг МҮХАҮТ амжилттай зохион байгууллаа
2024/08/28
МҮХАҮТ,  Бүгд Найрамдах Солонгос улсын “Эс Эйч” компанитай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
МҮХАҮТ, Бүгд Найрамдах Солонгос улсын “Эс Эйч” компанитай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
2024/08/27
Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын Хятад, Монгол дахь товчооны газрын захирал Чанхи Лиг хүлээн авч уулзлаа
Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын Хятад, Монгол дахь товчооны газрын захирал Чанхи Лиг хүлээн авч уулзлаа
2024/08/27