(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтын "Цахим эдийн засаг дахь эмэгтэйчүүдийн оролцоо" салбар хуралдааныг МҮХАҮТ амжилттай зохион байгууллаа

2024/08/28 0

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтын үеэр “Цахим эдийн засаг дахь эмэгтэйчүүдийн оролцоо” сэдэвчилсэн хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

УИХ-ын гишүүн, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Д.Энхтүвшин “Монгол улсад эмэгтэйчүүд бизнесийн салбарт чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд 2023 оны байдлаар шилдэг 100 компанийн 24 хувь,  жижиг дунд бизнесийн 60 хувь нь эмэгтэй удирдлагатай. Эмэгтэйчүүдийн цалин орлогогүй ажилд зарцуулдаг цаг хугацаа их, хөрөнгө оруулалтын эх үүсвэр хомс, санхүүгийн хүртээмж хязгаарлагдмал, ялангуяа хөдөө орон нутагт цахим болон санхүүгийн мэдлэг багатай гэсэн олон сорилтууд тэдний өмнө тулгардаг.” хэмээн нээлтийн үгэндээ онцолсон юм.

Олон Улсын Худалдааны Төвийн Гүйцэтгэх Захирал Памела Кок-Хамилтон чуулга уулзалтад оролцогчдод цахимаар мэндчилгээ дэвшүүлж, Дижитал шилжилт нь худалдаанд учирч болох биет саадыг даван туулахад тусалдаг тул Монгол Улс шиг далайд гарцгүй, хөгжиж буй орнуудын эмэгтэйчүүдийн хувьд үр өгөөж нь улам бүр нэмэгдэнэ. Түүнчлэн МҮХАҮТ-д SheTrades Монгол Hub-ыг байгуулж, 850 гаруй эмэгтэйчүүдийн бизнесийг дэмжиж, бизнесийн үйл ажиллагаагаа сайжруулах, экспортын мэдлэгээ дээшлүүлэхэд нь дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж буй хамтын ажиллагаанд талархал илэрхийллээ.

Салбар хуралдааны үеэр Олон Улсын Худалдааны төвийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих, олон улсын худалдаанд оролцох, бүтээгдэхүүн үйлчилгээгээ экспортод гаргахад туслах, чадавхижуулах зорилготой SheTrades санаачлагын ахлах зөвлөх Танвир Ахмад илтгэл танилцуулж, Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн санхүүгийн хүртээмжтэй байдлын талаар хэлэлцүүлэг өрнүүлэв.

Хэлэлцүүлгийг МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, SheTrades Mongolia Hub-ын зохицуулагч С.Баясгалан чиглүүлэн явуулсан бөгөөд SheTrades Indonesia Hub-ыг төлөөлж Тантри Соетжипо, SheTrades Philippine Hub-ыг төлөөлж Бианка Сикимте, Олон Улсын Эмэгтэйчүүдийн Худалдаа Аж Үйлдвэрийн Холбооны Ерөнхийлөгч О.Байгаль, Ханбогд Кашемир ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ч.Ганцэцэг, ТЕСО Группийн Гүйцэтгэх захирал С.Болор, Голомт Банкны Байгууллага, хөгжлийн газрын захирал Ц.Байгалмаа, Техник Импорт ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Ганцэцэг нар хэлэлцүүлэгт оролцож бизнесийн үйл ажиллагаа эрхлэхэд тулгардаг санхүүжилт, хөрөнгө оруулалтыг хэрхэн шийдэж буй тухай олон улсын туршлага, бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх, нийлүүлэлтийн сүлжээг хангах, экспортод гаргах боломжийн талаар санал солилцож банкны бүтээгдэхүүн үйлчилгээг сайжруулах, зээлийн хүүг бууруулах зэрэг хэрэгцээ байгаа тал дээр санал нэгдлээ.

Салбар хуралдааны хоёр дахь хэсэгт Олон Улсын Худалдааны төвийн SheTrades санаачлагын Бодлогын чиглүүлэгч Жем Арбо “Жендэрийн мэдрэмжтэй төрийн худалдан авалт” сэдэвт илтгэл танилцуулсан бол Мэдээлэл Технологийн Үндэсний Паркийн захирал Ж.Золзаяа хиймэл оюун ухаанаар бүтээсэн Монголын анхны илтгэлийг танилцууллаа.

Хэлэлцүүлэгт олон улсын болон дотоодын судлаачид, банк санхүүгийн салбарын мэргэжилтнүүд, бизнес эрхлэгч эмэгтэйчүүд, бодлого боловсруулагчид оролцож дижитал эдийн засаг, түүний боломжууд, хэрхэн бизнесээ дижиталчлах талаар бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих, цаашлаад тэгш хүртээмжтэй, жендерийн мэдрэмжтэй эдийн засгийг бэхжүүлэхэд төр болон хувийн хэвшлийн оролцоог ханган ажиллах нь зүйтэй гэсэн нэгдсэн дүгнэлт дор хэлэлцүүлэг өндөрлөлөө.

Сүүлд нэмэгдсэн мэдээ
Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтын
Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтын "Цахим эдийн засаг дахь эмэгтэйчүүдийн оролцоо" салбар хуралдааныг МҮХАҮТ амжилттай зохион байгууллаа
2024/08/28
МҮХАҮТ,  Бүгд Найрамдах Солонгос улсын “Эс Эйч” компанитай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
МҮХАҮТ, Бүгд Найрамдах Солонгос улсын “Эс Эйч” компанитай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
2024/08/27
Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын Хятад, Монгол дахь товчооны газрын захирал Чанхи Лиг хүлээн авч уулзлаа
Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын Хятад, Монгол дахь товчооны газрын захирал Чанхи Лиг хүлээн авч уулзлаа
2024/08/27
"WOMEN ENTREPRENEURS NETWORKING" хүлээн авалт амжилттай боллоо
2024/08/23
Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төлөөлөл бие биетэйгээ танилцаж, түншлэлийн харилцаа үүсгэв
Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төлөөлөл бие биетэйгээ танилцаж, түншлэлийн харилцаа үүсгэв
2024/08/22
Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар: Бизнес форум бол хамтын ажиллагааны чухал боломж
Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар: Бизнес форум бол хамтын ажиллагааны чухал боломж
2024/08/21
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим Словени улсын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим Словени улсын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
2024/08/20
БНХАУ-ын Гүйжоу мужийн худалдааг дэмжих холбооны төлөөлөгчид МҮХАҮТ-ын холбогдох албан тушаалтнуудтай уулзалт хийлээ.
БНХАУ-ын Гүйжоу мужийн худалдааг дэмжих холбооны төлөөлөгчид МҮХАҮТ-ын холбогдох албан тушаалтнуудтай уулзалт хийлээ.
2024/08/20
Япон Улсын Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яамны төлөөлөлтэй уулзлаа
Япон Улсын Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яамны төлөөлөлтэй уулзлаа
2024/08/20
Монгол, Японы бизнес Форум амжилттай зохион байгуулагдлаа
Монгол, Японы бизнес Форум амжилттай зохион байгуулагдлаа
2024/08/20
МҮХАҮТ-ын Үзэсгэлэнгийн тоног төхөөрөмж шинэчлэгдлээ
МҮХАҮТ-ын Үзэсгэлэнгийн тоног төхөөрөмж шинэчлэгдлээ
2024/08/20
Эрээн хотын олон улсын худалдаа хөрөнгө оруулалтын чуулга уулзалт, үзэсгэлэн нээлтээ  хийлээ.
Эрээн хотын олон улсын худалдаа хөрөнгө оруулалтын чуулга уулзалт, үзэсгэлэн нээлтээ хийлээ.
2024/08/19
Монгол, Хятад хоёр улсын хил залгаа аймгууд, байгууллагууд хамтын  ажиллагааны санамж бичигт гарын үсэг үзэглэлээ.
Монгол, Хятад хоёр улсын хил залгаа аймгууд, байгууллагууд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг үзэглэлээ.
2024/08/16
Монгол - Хятад - Оросын Худалдаа, аж үйлдвэрийн танхимуудын худалдаа, эдийн засгийн 17 дахь удаагийн чуулга уулзалт
Монгол - Хятад - Оросын Худалдаа, аж үйлдвэрийн танхимуудын худалдаа, эдийн засгийн 17 дахь удаагийн чуулга уулзалт
2024/08/16
“Монгол Улсын засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн төсөлд санал авч байна.
“Монгол Улсын засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн төсөлд санал авч байна.
2024/08/07
MNS 0244:2024, БУУДАЙН ГУРИЛ. ТЕХНИКИЙН ЕРӨНХИЙ ШААРДЛАГА СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
MNS 0244:2024, БУУДАЙН ГУРИЛ. ТЕХНИКИЙН ЕРӨНХИЙ ШААРДЛАГА СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2024/08/06
“МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 2024-2028 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР”-ийн нээлттэй цуврал хэлэлцүүлэг
“МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 2024-2028 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР”-ийн нээлттэй цуврал хэлэлцүүлэг
2024/08/01
Монголын Эдийн Засгийн Форум 2024 -“Бизнесийн маргаан шийдвэрлэх шийдэл: Эвлэрүүлэн зуучлах” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Монголын Эдийн Засгийн Форум 2024 -“Бизнесийн маргаан шийдвэрлэх шийдэл: Эвлэрүүлэн зуучлах” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
2024/07/09
Үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэн Та бүхнийг бүтээгдэхүүн нийлүүлэх болон мерчандайзын гэрээ байгуулах чиглэлээр хамтран ажиллахыг урьж байна
Үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэн Та бүхнийг бүтээгдэхүүн нийлүүлэх болон мерчандайзын гэрээ байгуулах чиглэлээр хамтран ажиллахыг урьж байна
2024/07/05
МҮХАҮТ-ын Спонсор гишүүд гэрчилгээгээ гардаж авлаа
МҮХАҮТ-ын Спонсор гишүүд гэрчилгээгээ гардаж авлаа
2024/07/05