(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

МОНГОЛ – ЧЕХИЙН БИЗНЕС ФОРУМЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024/09/19 0

МҮХАҮТ нь жил бүр зохион байгуулдаг Монгол – Чехийн бизнес форумыг Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамтай хамтран зохион байгууллаа. 
Тус бизнес форумыг нээж МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Т.Дүүрэн, Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эрхэмсэг ноён Ян Вытопил нар үг хэллээ. Түүнчлэн БНЧУлсын Эдийн засгийн танхимын гадаад харилцааны хэлтсийн дарга Иля Мазанек, орлогч дарга Петр Талапус нар үг хэлж, Чех улсаас хүрэлцэн ирсэн ААН-ийг танилцууллаа. 

МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэн: “МҮХАҮТ нь уул уурхайн бус экспортыг дэмжих бодлогын хүрээнд арьс шир, ноос, ноолууран бүтээгдэхүүн, хушны самар, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортыг дэмжиж ажиллаж байна. Хоёр улсын хувьд харилцан ашигтай худалдаа, бизнесийн хамтын ажиллагааг хөгжүүлэх асар их боломж бий. Энэ утгаараа БНЧУ-аас 11 компани, Монголын талаас 50 гаруй бизнес эрхлэгчид хүрэлцэн ирсэн байна” хэмээн онцолсон юм. 

Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Эрхэмсэг ноён Ян Вытопил: “Монгол – Чехийн найрсаг харилцааны үр дүнд бид олон олон үр өгөөжтэй төслүүдийг амжилттай хэрэгжүүлж, Монгол улсын хөгжилд тодорхой хувь нэмрээ оруулж чадсан гэж дүгнэж байна. Мөн Чех улс нь гадаадаас ажиллах хүч татдаг орнуудын нэг бөгөөд Монголоос татаж байгаа ажиллах хүч нь автомашин, автомашины сэлбэг үйлдвэрлэлийн салбарт түлхүү ажиллаж байна. Цаашид хоёр улсын харилцаа эдийн засаг, худалдаа, хамтын ажиллагааны салбараас гадна нийгэм, соёл зэрэг бусад салбаруудад хөгжинө гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцоллоо. 

Мөн тус форумд Эдийн засгийн хөгжлийн яамнаас эдийн засгийн нөхцөл байдал, хөрөнгө оруулалт худалдааны орчны талаар танилцуулга илтгэл тавьсан байна. 
Форумын төгсгөлд ААН-ийн хооронд ганцаарчилсан B2B уулзалтууд зохион байгуулагдлаа.

Сүүлд нэмэгдсэн мэдээ
“Улаанбаатар түншлэл-2024” олон улсын үзэсгэлэнг амжилттай нээж, олны хөл ихтэй байна

2024/09/26
Манлайлагчдыг бэлтгэх
Манлайлагчдыг бэлтгэх "HARVARD ManageMentor” хөтөлбөр"-ийн бүртгэл үргэлжилж байна
2024/09/26
“Улаанбаатар Түншлэл- 2024” олон улсын үзэсгэлэн яармаг өнөөдөр эхэллээ

Монгол Улс дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж буй сайн жишээ №2

2024/09/25
MNS ....:2024, НОГООНЫ ЖИНХЭНЭ НӨӨШ БОЛОН ЗУУШНЫ ЗОРИУЛАЛТТАЙ НОГООНЫ НӨӨШ ТЕХНИКИЙН ЕРӨНХИЙ ШААРДЛАГА СТАНДАРТЫН ТӨСЛҮҮДЭД САНАЛ АВЧ БАЙНА

MNS ….: 2024, БУУДАЙН ГУРИЛ ХАДГАЛАЛТ, ТЭЭВЭРЛЭЛТ. ТЕХНИКИЙН ЕРӨНХИЙ ШААРДЛАГА СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА

Монгол, БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд өргөн цар хүрээтэй арга хэмжээ зохион байгуулна

2024/09/24
ЛЯОНИН МУЖААС БҮХ ТӨРЛИЙН ЦАС ЦЭВЭРЛЭХ МАШИН НИЙЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ.

2024/09/21
БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо “БҮС БА ЗАМ” санаачилгын 2024 оны Худалдаа, Хөрөнгө оруулалтын чуулган амжилттай зохион байгуулагдлаа

2024/09/20
Монгол Улс дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж буй сайн жишээ №1
Монгол Улс дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж буй сайн жишээ №1
2024/09/20
МОНГОЛ – ЧЕХИЙН БИЗНЕС ФОРУМЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
МОНГОЛ – ЧЕХИЙН БИЗНЕС ФОРУМЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024/09/19
“Улаанбаатар Түншлэл- 2024” олон улсын үзэсгэлэн яармаг 2024 оны 9-р сарын 26-29-ний өдрүүдэд Мишээл Экспо төв дээр зохиогдно

Хөрөнгө оруулалтын цахим систем /PIMIS/ болон Татварын удирдлагын нэгдсэн систем /TAIS/-ийг сайжруулах талаар санал солилцох уулзалт зохион байгууллаа.

“ОХУ-ААС МОНГОЛ УЛСАД ХЭРЭГЖҮҮЛЭХ ОЛОН САЛБАРЫН БИЗНЕС” ФОРУМЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024/09/17
“Олон Улсын экспортын бизнес форум, үзэсгэлэн”-д Монголын бизнес эрхлэгчид, ААН-үүдийг урив

МҮХАҮТ-ын төлөөлөл Японы бизнес эрхлэгчидтэй уулзалт хийлээ

2024/09/16
XVIII удаагийн Юүлин олон улсын нүүрс, өндөр зэрэглэлийн эрчим хүч, химийн аж үйлдвэрийн яармагт оролцов

2024/09/13
“Монгол-Казакстаны хамтарсан бизнес зөвлөл” байгуулах санамж бичигт цахимаар гарын үсэг зурлаа.

2024/09/12
ЦАХИЛГААН ДАМЖУУЛАХ ҮНДЭСНИЙ СҮЛЖЭЭ ТӨХК-ийн инженер, техникийн ажилтнууд “Үйлдвэрлэлийн дадлагажуулагч”-ийн хөтөлбөрт  хамрагдлаа

МҮХАҮТ СИНГАПУРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ БИЗНЕС ТӨЛӨӨЛЛҮҮДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА