Монгол, Хятад хоёр улсын хил залгаа аймгууд, байгууллагууд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг үзэглэлээ.
Монгол - Хятад - Оросын Худалдаа, аж үйлдвэрийн танхимуудын худалдаа, эдийн засгийн 17 дахь удаагийн чуулга уулзалтаар Монгол, Хятад хоёр улсын хил залгаа аймгууд, байгууллагууд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг үзэглэлээ.
1. МҮХАҮТ-ын Ховд аймаг дахь салбар танхим - Шинжаан, Уйгурын Олон улсын худалдааг дэмжих хороо
2. МҮХАҮТ - ӨМӨЗО-ны Бугат хотын Хувийн хэвшлийн эдийн засгийн хөгжлийн үйлчилгээний төв
3. МҮХАҮТ-ын Дорноговь аймаг дахь салбар танхим - ӨМӨЗО-ны Бугат хотын Олон улсын худалдааг дэмжих хороо
4. МҮХАҮТ-ын Сүхбаатар аймаг дахь салбар танхим - ӨМӨЗО-ны Шилийнгол аймгийн Олон улсын худалдааг дэмжих хороо
5. МҮХАҮТ-ын Өмнөговь аймаг дахь салбар танхим - ӨМӨЗО-ны Алшаа аймгийн Олон улсын худалдааг дэмжих хороо
6. МҮХАҮТ-ын Дорнод аймаг дахь салбар танхим - ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймгийн Олон улсын худалдааг дэмжих хороо, Манжуур хотын худалдааг дэмжих хороо
Хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд МҮХАҮТ, Бугат хотын хувийн хэвшлийн эдийн засгийн хөгжлийн үйлчилгээний төв хоёр байгууллага гишүүд, итгэмжлэгдсэн ААН-үүдийн жагсаалтыг тус тусын гишүүдэд төдийгүй өөрсдийн платформуудаар түгээж, хамтын ажиллагааны найдвартай түнш зуучлахад хамтран ажиллахаар тохиролцлоо.
Түүнчлэн Дорнод, Дорноговь, Ховд зэрэг Хятад улстай хил залгаа аймгууд хил орчмын аялал жуулчлалын хөгжлийг дэмжих талаар тодорхой заалтуудыг санамж бичигт тусгасан байна.