Эмэгтэй бизнес эрхлэгчид ба бизнесийн орчин
Хасвралт: Илтгэлийг энд дарж үзнэ үү.
JCI Mongolia байгууллагын 30 жилийн ойн баярт зориулсан Хэлэлцүүлэг - Уулзалтын “Бизнес эрхлэлтийн эрх тэгш орчинг бүрдүүлэх нь” форум боллоо. Энэ үеэр Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим-ын Судалгааны институтын дарга О.Түмэн-Амар "ЭМЭГТЭЙ БИЗНЕС ЭРХЛЭГЧИД БА БИЗНЕСИЙН ОРЧИН" сэдвээр илтгэл танилцууллаа.
1889 онд АНУ-д хамгийн анхны эмэгтэй Гүйцэтгэх захиралтай компани бий болсон.
2019 оны Харвардын бизнесийн сургуулийн судалгаагаар хамгийн олон C-түвшний эмэгтэй захирлууд санхүү, эрүүл мэнд, худалдааны салбарт ажиллаж байна.
Монгол Улсын 2021 оны Топ100 ААН-ийн 24 нь эмэгтэй захиралтай байна.
Эмэгтэй бизнес эрхлэгчид шинэ стратегийг турших сонирхолтой байдаг, иймд 5%-р илүү инновацилаг бизнес эхлүүлэх магадлалтай.
McKinsey&Company-ийн 12 орны 1000 компанид хийсэн судалгаагаар удирдлагын багтаа жендерийн тэгш байдлыг хангасан компани 21%-иар илүү дундаас дээш түвшний ашигтай ажилладаг.
ОУВС-аас 2014 онд Монгол Улсад хийсэн судалгаагаар эмэгтэй эзэмшигчтэй аж ахуйн нэгж илүү урт бизнесийн насжилттай байна.
![](/resource/mongolchamber/image/2022/08/21/ribank9ccqux9y0z/300515655_2.jpg)
![](/resource/mongolchamber/image/2022/08/21/cz57mooeukh3ubc4/300515655_3.jpg)
![](/resource/mongolchamber/image/2022/08/21/9xtnexydduqtkx5c/300515655_4.jpg)