(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Монгол-Лаосын Бизнес уулзалт боллоо

2024/06/12 0

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Тонглун Сисүлитын Монгол Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд МҮХАҮТ Лаосын Үндэсний ХАҮТ-тай хамтран Монгол-Лаосын бизнес уулзалтыг зохион байгууллаа.

Тус уулзалтыг БНАЛАУ-ын Худалдаа, Аж үйлдвэрийн сайд ноён Малайтонг Коммасит, Лаосын Үндэсний ХАҮТ-ын Дэд ерөнхийлөгч ноён Саибандит Расфоне болон Монголын талаас МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин нар нээж үг хэлэв.

МҮХАҮТ, ЛҮХАҮТ өнгөрсөн 11 сард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНАЛАУ-д хийсэн төрийн дээд айлчлалын үеэр хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд энэхүү ажлын үргэлжлэл болгон өнөөдрийн уулзалтыг зохион байгуулсан.

БНАЛАУ-ын Худалдаа, Аж үйлдвэрийн сайд ноён Малайтонг Коммасит хэлсэн үгэндээ Лаос, Монгол хоёр сонирхолтой нийтлэг талуудтай. Далайд гарцгүй, цөөн хүн амтай, илүү том улсуудтай хөрш, уул уурхай, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, эрчим хүч, аялал жуулчлал зэрэг эдийн засгийн боломжит төстэй салбаруудтай бөгөөд энэ бүхэн мэдлэг, туршлага солилцох, мэдээлэл солилцох, хамтран ажиллах олон боломжуудыг нээж өгж байгааг дурдсан юм.

Лаосын Үндэсний ХАҮТ-ын Дэд ерөнхийлөгч ноён Саибандит Расфоне “Хоёр улсын хооронд эдийн засгийн салбаруудаар дамжуулан хөрөнгө оруулалтыг эхлүүлэх боломжууд бий” гэдгийг онцлоод 2021 оны 12 дугаар сараас ашиглалтад орсон Вьентьян нийслэлийг Хятадаар дамжин Монголтой холбодог Лаос-Хятадын төмөр зам нь АСЕАН-ы орнууд, Хятад, Монгол улсуудын хооронд ачаа тээврийн харилцаа холбоог нээж, нийлүүлэлтийн шинэ хэлхээг нээж, аялал жуулчлалыг хөгжүүлж эхэлж байгааг дурдсан юм.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин “Өнөөдрийн уулзалт бол эдийн засгийн харилцаагаа гүнзгийрүүлэх, хамтын ажиллагааны шинэ чиглэлүүдийг судлах боломж” гээд Монголоос Лаос руу экспортолж буй бүтээгдэхүүн 2023 оны байдлаар 2 мянган ам.доллар, Лаосоос хийгдэж буй импорт 55 мянган ам.доллар байгаа талаар ярихдаа илүү тэнцвэртэй худалдааны эргэлтэд хүрэхийн тулд “Бид экспортоо нэмэгдүүлэх арга замыг судалж, улс хоорондын худалдааг нэмэгдүүлэх хэрэгтэй” гэсэн юм.

Энэхүү уулзалтад Лаосын талаас логистик, шатахуун, импорт-экспорт, банк санхүүгийн PTLH Холдинг компани, цахилгаан ба эрчим хүчний Electricite Du Laos, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний Khounsub, импорт-экспортын компани, Khounchay худалдааны компани, Thanaleng Dry port & Sitthi хуурай боомт болон логистикийн компани зэрэг 10 гаруй ТОП ААН оролцож Монголын талаас тээвэр, логистик, худалдаа, уул уурхай, эрдэм шинжилгээ, судалгааны 30 гаруй ААН-ийн төлөөлөл оролцож хамтын ажиллагааг эхлүүлэх B2B уулзалтуудыг өрнүүлсэн юм.

Мөн Лаосын бизнесийн төлөөлөл Туушин терминал-логистикийн төвтэй танилцлаа. Тус төв 3,5 га газарт логистикийн, үйлчилгээ явуулах зориулалт бүхий салаа төмөр замтай, чингэлэг ачиж буулгах кран, бусад машин механизм, тээврийн хэрэгслээр бүрэн хангагдсан 8778 м2 талбай бүхий гаалийн баталгаат агуулахтай цогц үйлчилгээний төв бөгөөд Европын холбооны улсууд, Тусгаар тогтносон хамтын нөхөрлөлийн орнууд болон Азийн орнуудаас төмөр замаар бүх төрлийн ачааны тээврийг зохион байгуулдаг. Лаосын хуурай боомтын төлөөлгчид тус төвтэй туршлага солилцох үүднээс уг уулзалтыг зохион байгууллаа.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ
ТОЙМ: МҮХАҮТ энэ долоо хоногт хэрхэн ажиллав
ТОЙМ: МҮХАҮТ энэ долоо хоногт хэрхэн ажиллав
2024/10/04
Бизнес академийн компанийн засаглалын хөтөлбөрийг СЗХ-ноос сайшаалаа
Бизнес академийн компанийн засаглалын хөтөлбөрийг СЗХ-ноос сайшаалаа
2024/10/04
ҮЗЭСГЭЛЭН: БНСУ-ын бизнес эрхлэгчид хүнсний бүтээгдэхүүнээ дэлгэж, түншлэгчээ хайж байна
ҮЗЭСГЭЛЭН: БНСУ-ын бизнес эрхлэгчид хүнсний бүтээгдэхүүнээ дэлгэж, түншлэгчээ хайж байна
2024/10/04
【CASE 3】Uniservice Solutions LLC, a cleaning company responsible for office buildings and the new international airport
【CASE 3】Uniservice Solutions LLC, a cleaning company responsible for office buildings and the new international airport
2024/10/03
Монгол Улс дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж буй сайн жишээ №3
Монгол Улс дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж буй сайн жишээ №3
2024/10/03
Аж ахуй нэгжүүд Зөвшөөрлийн тухай хууль эрх ашгийг нь зөрчиж байгааг илэрхийлж, саналуудаа нэгтгэлээ
Аж ахуй нэгжүүд Зөвшөөрлийн тухай хууль эрх ашгийг нь зөрчиж байгааг илэрхийлж, саналуудаа нэгтгэлээ
2024/10/03
МҮХАҮТ болон НҮБ-ын хүүхдийн сан хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа
МҮХАҮТ болон НҮБ-ын хүүхдийн сан хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа
2024/10/03
Тогтвортой хөгжил, байгаль орчин, хүний эрхийн асуудлаар компаниуд нэгдэж байна
Тогтвортой хөгжил, байгаль орчин, хүний эрхийн асуудлаар компаниуд нэгдэж байна
2024/10/03
Визийн зөвшөөрөл бүрэн цахимжиж, энэ онд 360 гаруй мянган үйлчилгээг цахимаар үзүүлжээ
Визийн зөвшөөрөл бүрэн цахимжиж, энэ онд 360 гаруй мянган үйлчилгээг цахимаар үзүүлжээ
2024/10/03
Зөвшөөрлийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд аж ахуй нэгжүүдэд тулгарч буй асуудлаар хэлэлцүүлэг өрнүүллээ
Зөвшөөрлийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд аж ахуй нэгжүүдэд тулгарч буй асуудлаар хэлэлцүүлэг өрнүүллээ
2024/10/02
БНСВУ-ын ерөнхий нарийн бичгийн дарга, Улсын ерөнхийлөгч То Лам Монгол Улсын бизнесийн төлөөлөлтэй уулзалт хийлээ
БНСВУ-ын ерөнхий нарийн бичгийн дарга, Улсын ерөнхийлөгч То Лам Монгол Улсын бизнесийн төлөөлөлтэй уулзалт хийлээ
2024/10/01
“Зөвшөөрлийн тухай хуулиар олгож буй тусгай болон энгийн зөвшөөрөл шинээр авах, сунгуулахад тулгарч буй асуудал, шийдэл
“Зөвшөөрлийн тухай хуулиар олгож буй тусгай болон энгийн зөвшөөрөл шинээр авах, сунгуулахад тулгарч буй асуудал, шийдэл" сэдэвт салбарчилсан уулзалт хэлэлцүүлэгт урьж байна.
2024/10/01
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ, НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА:
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ, НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА: "И-Март" дэлгүүр чанартай, тухтай орчинд үйлчилгээ үзүүлэхэд анхаардаг
2024/10/01
МҮХАҮТ-ын удирдлагууд ахмад ажилчдаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ
МҮХАҮТ-ын удирдлагууд ахмад ажилчдаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ
2024/09/30
MNS ISO 7301:2024, ЦАГААН БУДАА. ТЕХНИКИЙН ШААРДЛАГА СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
MNS ISO 7301:2024, ЦАГААН БУДАА. ТЕХНИКИЙН ШААРДЛАГА СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2024/09/30
“Улаанбаатар түншлэл-2024” үзэсгэлэнд оролцсон гадаад болон дотоодын аж ахуй нэгжүүдийг хүлээн авч, шагнал гардууллаа
“Улаанбаатар түншлэл-2024” үзэсгэлэнд оролцсон гадаад болон дотоодын аж ахуй нэгжүүдийг хүлээн авч, шагнал гардууллаа
2024/09/27
МҮХАҮТ-д энэ долоо хоногт юу ӨРНӨВ
МҮХАҮТ-д энэ долоо хоногт юу ӨРНӨВ
2024/09/27
 
 "Монгол-Казахстаны бизнес форум" зохион байгуулах талаар санал солилцлоо
2024/09/27
“Улаанбаатар түншлэл-2024” олон улсын үзэсгэлэнг амжилттай нээж, олны хөл ихтэй байна
“Улаанбаатар түншлэл-2024” олон улсын үзэсгэлэнг амжилттай нээж, олны хөл ихтэй байна
2024/09/26
Манлайлагчдыг бэлтгэх
Манлайлагчдыг бэлтгэх "HARVARD ManageMentor” хөтөлбөр"-ийн бүртгэл үргэлжилж байна
2024/09/26