МҮХАҮТ-ын Өвөрхангай аймаг дахь салбар танхимын даргаар Б.Ууганбаяр улиран сонгогдлоо
МҮХАҮТ-ын Өвөрхангай аймаг дахь салбар танхимын бүх гишүүдийн ээлжит хурал боллоо. Хуралд тус аймгийн Засаг дарга А.Ишдорж, Аймгийн ИТХ-ын дарга О.Пүрэвдорж, МҮХАҮТ-ын Орлогч дарга Б.Намжилсүрэн, Гишүүнчлэлийн газрын дарга Ц.Магнайбаатар болон МҮХАҮТ-ын гишүүд оролцов. Хурлын эхэнд аймгийн удирдлагуудтай уулзалт хэлэлцүүлэг хийж, "Монгол Такс ТМЗ” ХХК-аас Бизнес эрхлэгчдэд зориулсан Татварын багц хуулийн хэрэгжилтийн талаар, тус аймгийн НДХ-ээс Нийгмийн даатгалын хууль тогтоомжийн өөрчлөлт, "Super jump" олон улсын сургалтын интелект трэйнер Т.Буяндэлгэр "Бизнесийн манлайлал ба багийн ажиллагаа" сэдвүүдээр сургалт зохион байгууллаа.
Мөн 2017-2022 оны Салбар танхимын үйл ажиллагаа, санхүүгийн тайлан, 2020-2022 оны Өвөрхангайд үйлдвэрлэв төвийн үйл ажиллагааны тайланг хэлэлцэж хангалттай гэж дүгнэв. Тус салбар танхимын бүх гишүүдийн хурлаар Б.Ууганбаярыг 100 хувийн саналаар танхимын даргаар дахин сонголоо.
![](/resource/mongolchamber/image/2022/09/12/hkj2tyjegq8uus2d/306116486_2.jpg)
![](/resource/mongolchamber/image/2022/09/12/dcfhmekmwpfocfqi/306116486_3.jpg)
![](/resource/mongolchamber/image/2022/09/12/2hb4itv00uj3yvke/306116486_4.jpg)
![](/resource/mongolchamber/image/2022/09/12/von44hpubk1ewdqn/306116486_5.jpg)
![](/resource/mongolchamber/image/2022/09/12/qyhx2dg5si6fv5zv/306116486_6.jpg)
![](/resource/mongolchamber/image/2022/09/12/2ab88xsg4p5u0hih/306116486_7.jpg)
![](/resource/mongolchamber/image/2022/09/12/wldggre0vds6up98/306116486_8.jpg)
![](/resource/mongolchamber/image/2022/09/12/cokkob5uygem3suh/306116486_9.jpg)