ОХУ-ын Бүгд Найрамдах Саха (Якутын) Хөрөнгө оруулалт татах, экспортыг дэмжих төвтэй Санамж бичиг байгууллаа
МҮХАҮТ-ын Орлогч Дарга Б.Намжилсүрэн ОХУ-ын Бүгд Найрамдах Саха (Якут) Улсын Төрийн Хурлын нэгдүгээр Орлогч Дарга Садовников Дмитрий Дмитревич тэргүүнтэй төлөөллийг (2022.09. 22-нд) хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр ОХУ-ын Бүгд Найрамдах Саха (Якут) Улсын Эдийн засаг, аж үйлдвэрлэлийн талаар танилцуулж, Монгол-Якутын бизнесийн харилцааг эрчимжүүлэх тал дээр цаашид хамтран ажиллах боломжийн талаар хэлэлцлээ.
Мөн хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор ОХУ-ын Бүгд Найрамдах Саха Улсын Хөрөнгө оруулалт татах, экспортыг дэмжих төв, МҮХАҮТ хоорондын “Хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулав.
2021 онд Монгол-Якутын худалдаа 33,5 сая ам.долларт хүрчээ.
Якутын хөрөнгө оруулалт, эдийн засгийн мэдээллийг энд дарж үзнэ үү