Шинэ гишүүдэд гэрчилгээ гардууллаа
МҮХАҮТ-д 2022 оны 3-р улиралд шинээр элссэн компаниудад МҮХАҮТ-ын Гишүүнчлэлийн газрын дарга Ц.Магнайбаатар Гишүүний гэрчилгээг гардууллаа. МҮХАҮТ-ын гишүүн болсноор Танхимаас зохион байгуулж буй арга хэмжээнүүдэд оролцох, бизнесийн түншлэлээ өргөжүүлэх, ААН-үүдийн үндэсний хэмжээний мэдээллийн нэгдсэн сүлжээ www.trademongolia.mn -д мэдээлэл, үйл ажиллагаа, бүтээгдэхүүнээ байршуулж, сурталчлах боломжтой. Түүнчлэн гишүүнчлэлийн ангиллаас хамаарч, МҮХАҮТ-аас үзүүлдэг үйлчилгээнүүдэд хөнгөлөлт эдэлдэг.
Даймонд ангиллаар: “Гурван бухат трэйд” ХХК
Платинум ангиллаар: “Нью саппоро” ХХК, “Эко констракшн” ХХК, “Норд роуд” ХХК, “Кловер” ББСБ, "Классфлоор" ХХК, "Овоот толгой ресурс" ХХК, "Ант смарт системс" ХХК, "Дельфин партнерс" ХХК, "Морнинг стар лэнд" ХХК, "Нартын голомт" ХХК, "Ийст форест" ХХК
Гоулд ангиллаар: "Эверест оллайнсе транс" ХХК, Өмгөөллийн "Легал консалтанси энд рисерч тийм" ХХК, "Марис трейд" ХХК, "Эйрий фэлт" ХХК, "Говь күрүма" ХХК, "Айтүүлс" ХК
Стандарт ангиллаар: "Ашид буян" ХХК , "Женерал скай монголиа групп" ХХК, "Састайнабилити экселенс монголиа" ХХК, "Булган тойлогт" ХХК, "Натурал грасс ланд" ХХК, "Дайменшин" ХХК, "Сол инвиктус" ХХК, "Мандора" ХХК, "Мөнх ногоон ирээдүйн хөгжил" ТББ, "Сүкэ холдинг" ХХК, "Болор тойг" ХХК, "Инфосек интелиженс" ХХК, "Дэсишн ваес монголиа" ХХК, "Сэнжинбавуу" ХХК, "Гүүд көүч" ХХК, "Юнайтед повер" ХХК -ууд шинээр элссэн байна.
Мөн “Оюуны өмчийн ерөнхий ойлголт” болон “Бизнесийн ёс зүйн төв”-ийн талаар мэдээлэл танилцуулга хийлээ.
Шинээр элссэн гишүүдийнхээ бизнесийн үйл ажиллагаанд нь амжилт хүсье.