Бизнес Академи “Экспо Монголиа-2022”-д оролцож байна
“Экспо Монголиа-2022” олон улсын үзэсгэлэн “Мишээл экспо”-д хоёр дахь өдрөө үргэлжилж байна. МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнес академи “Хөрөнгө оруулалт ба эдийн засгийн таатай орчин” уриан дор болж буй энэ удаагийн үзэсгэлэнд сургалтын үйл ажиллагаагаа танилцуулж, эрхлэн хэвлүүлсэн ном, товхимлоо сурталчлан оролцож байна.
Бизнес академи нь Харвард Бизнес сургууль паблишны албан ёсны эрхтэйгээр "Харвард МенежМентор" хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байгаагийн зэрэгцээ Гадаад худалдааны менежер, Санхүүгийн менежер, Компанийн засаглалын гэрчилгээ олгох сургалтуудыг тогтмол зохион байгуулж буй.
7 орны 45 компанийн төлөөлөл оролцож, шинэ бүтээгдэхүүн техник, технологиo танилцуулж байгаа "Экспо Монголиа-2022" үзэсгэлэнгийн эхний өдөр МҮХАҮТ-ын Судалгааны институтын дарга О.Түмэн-Амар "Цар тахлын дараах бизнес, эдийн засгийн орчин"-ы талаар танилцуулсан юм.