(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

О.Амартүвшин: Экспортыг дэмжих институцийг бий болгох, санхүүжилтийг тогтолцоог хөгжүүлэх асуудлыг зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай байна

2022/10/28 0

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдаж буй “Экспортлогч үндэстэн-Шинэ сэргэлтийн бодлого” хэлэлцүүлэг МҮХАҮТ-ын Их танхимд эхэллээ.

Хэлэлцүүлгээр “Шинэ сэргэлтийн бодлого”, “Уул уурхайн бус экспортыг дэмжих нь: Өнөөгийн байдал, олон улсын туршлага, анхаарах асуудлууд”, “Экспортын санхүүжилтийн боломж, шийдвэрлэх асуудлууд”, “Экспортын замын зураг”, “Худалдааг хөнгөвчлөх бодлого ба цахим нэг цонхны үйлчилгээ” сэдвээр илтгэл сонсож, “Уул уурхайн бус экспорт, түүний тулгамдаж буй асуудлууд”, Экспортын санхүүжилтийн шийдвэрлэх асуудлууд, экспортын даатгал, баталгаа”, “Худалдааг хөнгөвчлөх бодлого ба цахим нэг цонхны үйлчилгээ” -ний талаар хэлэлцүүлэг өрнүүлнэ.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин хэлэлцүүлгийг нээлтэд хэлсэн үгийг хүргэж байна.

Экспортлогч үндэстэн-Шинэ сэргэлтийн бодлого чуулганд хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүд, сайд нар болон нийт зочид Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн чуулганд УИХ, Ерөнхийлөгчийн тамгын газар, Монголбанк, яам агентлагууд, олон улсын байгууллага, арилжааны банкууд, мэргэжлийн холбоодын болон аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл хүрэлцэн ирсэн. Мөн ITC-Олон улсын худалдааны төвөөс энэхүү арга хэмжээнд цахимаар оролцож байгаа бөгөөд 2023 онд Дэлхийн экспортыг дэмжих форумыг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болсныг энд хэлэхэд таатай байна.

Дэлхий дахины худалдаа эдийн засгийн харилцаа, ханган нийлүүлэлт, тээвэр логистикийн сүлжээ болон улс орнуудын эдийн засаг дах цар тахлын ул мөр арилаагүй байхад ОХУ ба Украйны дайнаас үүдэлтэй геополитикийн нөхцөл байдал нь эрчим хүчний үнийн өсөлт, түүхий эд материалын хомсдол, инфляц гэсэн олон таагүй үр дагаврыг нэмж бий болгоод байна.

Дэлхийн эдийн засгийн форумаас 2021 онд улс орнуудын харилцааны цаашдын төлөв байдал, үндэсний эдийн засгийн чиг хандлага, нийгэмд тэргүүлэх чиглэл, шийдвэр гаргах үйл явц цар тахлын улмаас өөрчлөгдөж байгааг зарлаад дэлхий нийтэд тулгараад буй нөхцөл байдлыг сайжруулахын тулд “The Great Reset” - Их сэргэлт санаачилгыг гаргасан. Монгол Улсын Засгийн газраас хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлүүдийг тэргүүлэх чиглэл болгон тодорхойлж, Шинэ сэргэлтийн бодлогыг гарган хэрэгжүүлж байна. Монгол Улсын нийгэм эдийн засгийн үзүүлэлтүүд ч энэ хэвээрээ цааш явж болохгүй нь гэсэн дохиог өгч, эрс шинэчлэх шаардлагатайг бидэнд хэлээд байна.

Эдийн засаг дан ганц уул уурхайн хараат байгаагаас өнөөдрийн олон томоохон сорилтууд тулгараад байгаа бөгөөд гаднын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, экспортыг төрөлжүүлэх буюу уул уурхайн бус экспорт, түүний дотор аялал жуулчлал, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх асуудал чухлаар тавигдаж байна. Монгол Улсын экспортын бүтцийг өнөөдрийн байдлаар харвал уул уурхайн салбар 93.6 хувь, уул уурхайн бус салбар 6.4 хувь, үүний дотор аж үйлдвэр 2 хувь, мал аж ахуйн салбар 4.4 хувийг бүрдүүлж байна.

Сүүлийн жилүүдэд Монгол Улс Япон Улстай Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулсан, APTA (Ази, номхон далайн худалдааны хэлэлцээр)-т нэгдсэн, Европын бүртгэгдсэн экспортлогчдын REX системийг нэвтрүүлсэн зэрэг нь экспортын боломжийг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлсэн гэж үзэж байна.

Жижиг дунд аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүнээ экспортлохын тулд нийлж нэгдэн кластерийн зохион байгуулалтад орж байж, экспортын эрэлт, зах зээлийн шаардлагыг хангаж чадах юм. МҮХАҮТ-аас донор орнуудын санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа экспортыг дэмжих төслүүдийн хүрээнд хөдөө ахуйн гаралтай бүтээгдэхүүний кластеруудыг байгуулж үйлдвэрлэл, нэмүү өртгийн сүлжээг дэмжихэд хамтран ажиллаж ирсэн. Үүнд: Европын Холбооны Монголын худалдааг дэмжих TRAM төслийн хүрээнд байгуулагдсан чацаргана, гоо сайхан, сарлагийн хөөвөр торомны ноос, арьс ширэн бүтээгдэхүүний кластер, “Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарын нэмүү өртгийн сүлжээний мастер төлөвлөгөө боловсруулах” MONMAP төслийн хүрээнд байгуулагдсан зөгийн балын кластерыг энд дурдаж болно. Дотоодын үйлдвэрлэгчдийн борлуулалтын чадавхыг сайжруулах, тогтолцоог боловсронгуй болгохын тулд экспортын эрэлтийг хангах нийлүүлэлтийн системийг бий болгох хэрэгтэй бөгөөд үүнд холбогдох төрийн байгууллагууд ба нэмүү өртгийн сүлжээнд оролцогч талуудын оролцоо, хамтын ажиллагаа чухал юм.

Экспортын хилийн доторх, хил дээрх ба хилийн гаднах асуудлыг цогцоор нь багтаасан стратегийг төр хувийн хэвшил хамтран гаргах, экспортын нэгдсэн бодлогыг хариуцан хэрэгжүүлэх экспортыг дэмжих институцийг бий болгох, экспортын батлан даалтын ба санхүүжилтийг тогтолцоог хөгжүүлэх гээд олон асуудлыг зайлшгүй шийдэх шаардлагатай байна.

Саяхан Монголбанк ба МҮХАҮТ харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан бөгөөд 2028 он хүртэл хэрэгжих уул уурхайн бус экспортын бүтээгдэхүүний боловсруулалтын шат ахиулж, экспортыг дэмжихэд чиглэсэн мэдээлэл солилцож, судалгаа хийн төлөвлөгөө боловсруулахын зэрэгцээ энэ төрлийн экспортын зориулалтаар түүхий эд бэлтгэн нийлүүлэхээс эхлээд нэмүү өртөг шингээж, эцсийн боловсруулалт хийж экспортлох, бэлэн болсон бүтээгдэхүүнийг олон улсын зах зээл хүргэх үе шат бүрийг хамарсан санхүүжилтийн тогтолцоог үе шаттай хөгжүүлэхийг зорьж байна.

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулж буй энэхүү арга хэмжээ нь эдийн засгийн хүнд нөхцөл байдлаас гарах зөв гарц шийдлийг нийтээрээ өмнөхөөс ч илүү эрэлхийлж буй үед цаг үеэ олсон арга хэмжээ болж байгаа бөгөөд эндээс төр хувийн хэвшил харилцан ойлголцож, цаашид экспортыг дэмжих бодит алхмуудыг авч хэрэгжүүлэх чиглэлээр тодорхой үр дүн гарна гэж найдаж байна.

Чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсье.

Арга Хэмжээ
20
07 сар
“ЖАНЧХҮҮГИЙН ӨРГӨН ЧӨЛӨӨ-ЭРТНИЙ ХУДАЛДААНЫ ЗАМ” МОНГОЛ УЛСЫН БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЗЭСГЭЛЭН
24
07 сар
БНСУ-ын Гоо сайхны салбарын томоохон үзэсгэлэн “INTERCHARM KOREA 2024” үзэх бизнес аяллын бүртгэл эхэллээ
26
07 сар
ДЭЛХИЙН БУРИАДЫН “АЛТАРГАНА-2024” XV ОЛОН УЛСЫН НААДАМ БУЛГАН АЙМАГТ
16
08 сар
Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын үзэсгэлэнд оролцохыг урьж байна
19
08 сар
Монгол-Япон Бизнес форум
04
09 сар
Канад улсад ноос, ноолууран бүтээгдэхүүнийн "Fibre Fest-2024" үзэсгэлэнд урьж байна
24
09 сар
MINEXPO INTERNATIONAL 2024 Олон улсын уул уурхайн үзэсгэлэн АНУ-ын Лас вегас хотноо болно
26
09 сар
49 дахь удаагийн “УЛААНБААТАР ТҮНШЛЭЛ – 2024” ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН ЯАРМАГИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
04
11 сар
FIHAV - 2024
05
11 сар
7 дахь удаагийн “Хятадын Олон Улсын Импортын Экспод” оролцохыг урьж байна
06
11 сар
ХБНГУ-ЫН БЕРЛИН ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ БАЗААР БЕРЛИН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
24
04 сар
INDIA STEEL 2025
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Монголын Эдийн Засгийн Форум 2024 -“Бизнесийн маргаан шийдвэрлэх шийдэл: Эвлэрүүлэн зуучлах” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Монголын Эдийн Засгийн Форум 2024 -“Бизнесийн маргаан шийдвэрлэх шийдэл: Эвлэрүүлэн зуучлах” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
2024/07/09
Үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэн Та бүхнийг бүтээгдэхүүн нийлүүлэх болон мерчандайзын гэрээ байгуулах чиглэлээр хамтран ажиллахыг урьж байна
Үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэн Та бүхнийг бүтээгдэхүүн нийлүүлэх болон мерчандайзын гэрээ байгуулах чиглэлээр хамтран ажиллахыг урьж байна
2024/07/05
МҮХАҮТ-ын Спонсор гишүүд гэрчилгээгээ гардаж авлаа
МҮХАҮТ-ын Спонсор гишүүд гэрчилгээгээ гардаж авлаа
2024/07/05
Монгол, Хятадын танхим Тяньжин боомтын чингэлэг тээврийн бөөгнөрлийг арилгах дээр хамтран ажиллахаар тогтлоо
Монгол, Хятадын танхим Тяньжин боомтын чингэлэг тээврийн бөөгнөрлийг арилгах дээр хамтран ажиллахаар тогтлоо
2024/06/27
“БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА ЦАХИМ УУЛЗАЛТ /2024.06.26/ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА ЦАХИМ УУЛЗАЛТ /2024.06.26/ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024/06/26
МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэн Япон Улсын Иточү корпарацийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэн Япон Улсын Иточү корпарацийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
2024/06/26
ШИНЭ ГИШҮҮДЭД ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛЛАА
ШИНЭ ГИШҮҮДЭД ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛЛАА
2024/06/26
Монгол - Узбекистаны бизнес форум, бизнес эрхлэгчдийн уулзалт зохион байгуулагдлаа.
Монгол - Узбекистаны бизнес форум, бизнес эрхлэгчдийн уулзалт зохион байгуулагдлаа.
2024/06/25
Стандарт, хэмжилзүйн газраас Ургамлын гаралтай хүнс, хүнсний шинжилгээ, мах, шувуу, загас, өндөг тэдгээрийн бүтээгдэхүүний стандартын төсөлд санал авч байна
Стандарт, хэмжилзүйн газраас Ургамлын гаралтай хүнс, хүнсний шинжилгээ, мах, шувуу, загас, өндөг тэдгээрийн бүтээгдэхүүний стандартын төсөлд санал авч байна
2024/06/24
М-Си-Эс Кока Кола ХХК-ийн үйлдвэртэй танилцах аялал зохион байгууллаа
М-Си-Эс Кока Кола ХХК-ийн үйлдвэртэй танилцах аялал зохион байгууллаа
2024/06/21
МҮХАҮТ-ын дэргэдэх “КНХ ба тогтвортой хөгжил“ зөвлөлийн ээлжит уулзалт боллоо
МҮХАҮТ-ын дэргэдэх “КНХ ба тогтвортой хөгжил“ зөвлөлийн ээлжит уулзалт боллоо
2024/06/21
МҮХАҮТ эрх барих намын эдийн засаг, бизнесийн хөтөлбөр, арга хэмжээний биелэлтийн гүйцэтгэлийг дүгнэх бүтэц байгуулан ажиллана
МҮХАҮТ эрх барих намын эдийн засаг, бизнесийн хөтөлбөр, арга хэмжээний биелэлтийн гүйцэтгэлийг дүгнэх бүтэц байгуулан ажиллана
2024/06/21
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн төлөөллүүд БНСУ-ын Ёосү хотын MICE аялал жуулчлалын хэлтэсийн төлөөллүүдтэй уулзлаа
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн төлөөллүүд БНСУ-ын Ёосү хотын MICE аялал жуулчлалын хэлтэсийн төлөөллүүдтэй уулзлаа
2024/06/20
Монгол - БНСУ-ын Бусан хотын бизнесүүд хоорондын B2B уулзалтыг зохион байгууллаа
Монгол - БНСУ-ын Бусан хотын бизнесүүд хоорондын B2B уулзалтыг зохион байгууллаа
2024/06/20
МҮХАҮТ Бусан хотын Эдийн засгийг дэмжих агентлагтай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
МҮХАҮТ Бусан хотын Эдийн засгийг дэмжих агентлагтай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2024/06/20
Бүгд Найрамдах Узбекистан улсын Уул уурхай, геологийн сайд Б.Ф.Исламов тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа
Бүгд Найрамдах Узбекистан улсын Уул уурхай, геологийн сайд Б.Ф.Исламов тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа
2024/06/18
БНХАУ-ын Олон улсын худалдааг дэмжих хорооны дэд дарга Жан Шиао Гантай уулзалт хийлээ
БНХАУ-ын Олон улсын худалдааг дэмжих хорооны дэд дарга Жан Шиао Гантай уулзалт хийлээ
2024/06/18
Бээжин хотноо МҮХАҮТ төлөөлөгчийн газраа албан ёсоор нээлээ
Бээжин хотноо МҮХАҮТ төлөөлөгчийн газраа албан ёсоор нээлээ
2024/06/18
Монгол-Лаосын Бизнес уулзалт боллоо
Монгол-Лаосын Бизнес уулзалт боллоо
2024/06/12
Бизнес Академи “Компанийн захирлын хөгжлийн хөтөлбөр” сургалтынхаа 3 дахь ээлжийн сургалтыг амжилттай зохион байгууллаа
Бизнес Академи “Компанийн захирлын хөгжлийн хөтөлбөр” сургалтынхаа 3 дахь ээлжийн сургалтыг амжилттай зохион байгууллаа
2024/06/11