(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Хуулийн төслүүдийн хэлэлцүүлэг боллоо

2022/11/01 0

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн төсөл болон Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийн нээлттэй хэлэлцүүлэг МҮХАҮТ-д боллоо. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг, Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг болон Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яамны холбогдох албаны хүмүүс оролцож, бизнес эрхлэгчдэд хуулийн төслүүдийг танилцуулж, санал авав.

Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн, хэлэлцэгдэж эхлэх гэж буй бол Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байгаа аж.

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл, үзэл баримтлалын талаар танилцуулав. Хууль батлагдсанаар ТХХТ-ийн оновчтой, зөв бодлогыг тодорхойлж, эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх ач холбогдолтой. Мөн цаашид “барих-шилжүүлэх” төрлийн богино хугацаатай, үр ашиг муутай концессын төслийг хэрэгжүүлэхгүй, урт хугацаанд үргэлжлэх, тогтвортой, харилцан ашигтай төслүүдэд ТХХТ-ийг хэрэгжүүлэхийг зорьж буй гэв.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн төсөл нь хүний оролцоог бууруулах, цаг хугацаа зардлыг хэмнэх, нээлттэй, ил тод байдлыг нэмэгдүүлэх, тендер шалгаруулалтыг шуурхай, хялбар болгох, хариуцлагыг нэмэгдүүлэхэд чиглэгдэж байгаа талаар Сангийн яамны Хууль, эрх зүйн газрын Худалдан авах ажиллагааны бодлогын хэлтсийн дарга Ц.Батзул танилцууллаа. 

Бизнес эрхлэгчдийн зүгээс:

  • дотооддоо үйлдвэрлэдэг бараа бүтээгдэхүүнийг тэргүүн ээлжинд худалдан авах,
  • үнэ, инфляцын өсөлттэй уялдуулан гэрээний үнийн дүнд тохируулга хийх, 
  • гэрээ байгуулсны дараа тодорхой хувийн урьдчилгааг шилжүүлэх, 
  • төрийн байгууллагын эрх, гүйцэтгэгч компанийн үүргийг илүү тодотгосон гэрээг өөрчилж, гэрээний талуудын эрх ашгийг хангах, 
  • гэрээний дагуу гүйцэтгэл дууссан ч санхүүжилт хугацаандаа ордоггүйгээс шалтгаалж бизнесийн байгууллага эрсдэл үүрдэг тул гэрээний гүйцэтгэлийн дагуу санхүүжилтийг хугацаа алдахгүй олгодог байх, санхүүжилтийн хуваарийг гэрээндээ тусгах
  • харьцуулалтын бичиг баримтыг цөөлөх, 
  • тендерийн баталгаа, гүйцэтгэлийн баталгаа, урьдчилгаа төлбөрийн баталгааг даатгалын байгууллагаар хангуулахтай холбоотой заалтыг хэрэгжүүлэх, 
  • ямар тохиолдол шууд гэрээ байгуулах, ямар тохиолдолд түргэвчилсэн байдлаар тендер шалгаруулалтыг явуулах талаар хуульд тодорхой тусгах,
  • үнэлгээний хорооны гишүүдийг хариуцлагажуулах зэрэг саналуудыг илэрхийллээ.

“Тулгуур стандарт” ХХК-ийн захирал Д.Ариунжаргал: “Тавантолгой түлш” ХХК-д бараа нийлүүлэх гэрээ байгуулж, гэрээнийхээ үүргийн дагуу ажлаа дуусгасан боловч, санхүүжилтээ авч чадахгүй байна. Санхүүжилтээ авах гэхээр шийдвэрлэж өгөхгүй, санхүүжилт байхгүй гэсэн хариултыг өгч байна. Санхүүжилтээ авч чадахгүй байгаа энэ хоёр сарын хугацааны зардал, алдагдсан боломжийг хэн хариуцах вэ? Хариуцлагын механизм байхгүй.

/Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн төсөл болон Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийн нээлттэй хэлэлцүүлэг/

“Дарханы Дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн Худалдан авах ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтэн С.Батжаргал: Хуулинд гэрээ шууд байгуулж болох ч юм шиг, болохгүй ч юм шиг хоёрдмол утга байгааг залруулж, гэрээ шууд байгуулах нөхцөлүүдийг тодорхой тусгах, нээлттэй тендер шалгаруулалтын хугацааг богиносгох, харьцуулалтын бичиг баримтыг өмнө байснаас нэмэгдүүлж, 50-60 хуудастай болгосныг эргэн харахыг хүсч байна. 

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг маш сайн хууль гэж үздэг. Нөгөө талаас олон нийтийн дунд муу нэртэй байдаг учраас хуулийг олон нийтэд танилцуулж, зөв ойлголт өгөх хэрэгтэй.

/Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн төсөл болон Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийн нээлттэй хэлэлцүүлэг/

"Барилгын Зөвлөх үйлчилгээ" ХХК-ийн захирал Б.Мөнхбаатар: "Техникийн тодорхойлолтыг боловсруулах талаар А3 сертификат олгох сургалтын хөтөлбөрт багтаах, эсхүл техникийн тодорхойлолтоо мэргэжлийн байгууллагад хянуулах зохицуулалтыг хуулинд тодорхой зааж өгмөөр байна. Захиалагч нар нь юу хийлгэх гээд байгаагаа техникийн тодорхойлолт дээрээ тодорхой тусгаагүйгээс шалтгаалж, маргаан үүсдэг.

Барилгын материалын үнийн өсөлтөөс шалтгаалж, үнийн тохируулга хийхгүй гэсэн заалтыг өөрчилж, үнийн тохируулга хийх нөхцөлийг хуулиар тодорхой зохицуулах хэрэгтэй байна. Гэрээ хоёр талын эрх ашгийг хамгаалсан байх ёстой.

Тендер хэзээ нээх, хэзээ хянах, маргах бүх хугацааг нарийн төлөвлөсөн ч гэрээ хэд хоногт байгуулах, санхүүжилтээ хэзээ шилжүүлэх асуудал орхигдсон. Тендер амжилттай шалгарлаа гэж байгаа боловч ялангуяа санхүүжилтийн асуудал шийдэгдэхгүй уддаг."

"Хөгжлийн төлөө барилгачдын нэгдэл" ТББ, Т.Санчир: “Барилгын салбар улирлын шинж чанартай, маш хурдтай ажлаа эхлэх ёстой байдаг. Тендерт 30 хувийн зээлжих эрхтэй оролцож, банкнаас зээлжих эрхээ авдаг ч бодит байдалд гэрээ байгуулах эрх авсны дараа банк дахин судалдаг. Үүнд маш их хугацаа алддаг. Шалгуур нөхцөлүүдээ бүрэн хангаад, шалгарч байгаа учраас барилгын ажлын тендерийн санхүүжилтийн тодорхой хувийг урьдчилгаа байдлаар шилжүүлвэл ажил хурдан эхлэх боломж бүрдэнэ.

Бид тендерт оролцохдоо тендерийн баталгаа, гүйцэтгэлийн баталгаа, чанарын баталгаа гээд төрөл бүрийн баталгаа банкинд байршуулдаг. Ажлаа явуулахын тулд банкнаас хүүтэй зээл авдаг. Үүний оронд тухайн ажлаа даатгуулаад, баталгаануудаа даатгал хэлбэрээр шийдэх санал байна."

Монголын даатгагчдын холбооны гүйцэтгэх захирал Ж.Батжаргал: "Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хуультай холбоотой хоёр санал хэлье. Чанарын баталгааг даатгалын гэрчилгээгээр хийнэ гэсэн заалт байгаа боловч хэрэгждэггүй. ААН-үүд энэ заалт хэрэгжихгүй байна гээд Сангийн яаманд очихоор бид хэрхэн хэрэгжүүлэхээ тодорхой болгоогүй байна гэдэг. Олон улсад даатгалын баталгаа, батлан даалт банктай адилхан нээлттэй. Үүнийг хэрэгжүүлэхэд анхаарч өгөхийг хүсч байна.

Даатгалын тендерийн бичиг баримтын боловсруулалтад мэргэжлийн хүмүүс оролцдоггүй. Захиалагч нь даатгалаа, санхүүгийн талаар ч сайн ойлголтгүй хүмүүс тендерийн бичиг баримтыг боловсруулдаг. Бичиг баримтаа зөв боловсруулахгүй бол үр дагаварт нь гэрээний маргаан үүсдэг. Мэргэжлийн байгууллагуудын оролцоог хангах хэрэгтэй."

"Амар даатгал" ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Батзул: "Таван хувийн баталгааг даатгалын компани гаргаж болно гэж хуульд заасан ч Сангийн яам энэ заалтыг хэрэгжүүлэх журам байхгүй гээд хэрэгжүүлдэггүй. Шинэ хуулинд энэ зохицуулалтыг оруулсан нь сайшаалтай боловч журам нь гарч хэрэгжих үү гэдэгт анхаарч ажиллахыг хүсч байна."

"Хангал системс" ХХК-ийн үүсгэн байгуулагч З.Цолмонбаяр: “Тендерийн үнэлгээний хорооны гишүүдийг хариуцлагажуулах шаардлагатай байна. Хар жагсаалтаас гадна цагаан жагсаалтыг зарлах хэрэгтэй. Ажлаа чанартай, сайн гүйцэтгэсэн компаниудаа цагаан жагсаалтад оруулъя.

Хувийн хэвшлийн санаачилсан төслүүдийг төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлнэ гэж зогсоодог байдлыг үгүй болгох хэрэгтэй."

"Энх соёмбо" ХХК-ийн захирал Д.Баасанжав: "Анх тендерийн ажил аваад, тооцоолол хийж байх үед түлш 2000 төгрөг байсан бол ажлын явцад 4000 төгрөг болчихсон. Яамнаас ажлаа гэрээний үнийн дүнгээрээ дуусга гэж шаарддаг. Үнийг дүнг инфляцитай уялдуулж, тохируулга хийдэг зохицуулалт хэрэгтэй байна.

Төрийн өмчит компаниуд өндөр үнийн дүнтэй шууд худалдан авалт хийх нь хэр оновчтой вэ? Хуулиндаа ямар тохиолдолд яаралтай, түргэвчилсэн худалдан авалт хийхийг тодорхой тусгана уу!"

"Ган хийц" ХХК-ийн ерөнхий захирал М.Даваасүрэн: "Тендерт бага үнэ биш, чанартай бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээг эх үүсвэр болгохоор тусгаж байгаа нь сайн хэрэг.

Төр өнгөрсөн 30 жилийн хугацаанд тендер шалгаруулахдаа зөвхөн бага үнийн дүнг харгалзаж ирсэн. Ингэснээр чанарыг орхигдуулж, бидний худалдах гээд байсан бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйлдвэр байгуулах үйл ажиллагааг дэмждэггүй.

Одоо хуулийн шинэчилсэн төсөлд энэ бүхнийг цэгцэлж буйг хувийн хэвшлийнхэн алга ташин хүлээн авах учиртай.

Монголын төр, засаг зөв үйл ажиллгаандаа орж байна. Цаашлаад гадаадаас, Монголд үйлдвэрлэдэггүй бараа, бүтээгдэхүүнийг импортоор авахын оронд эх орондоо хийж бүтээдэг боломжийг бизнес эрхлэгч нартаа олгох үндсэн эх үүсвэрийг энэ хуулийн төсөл хэмээн хүлээн авч байгаа.

Үндэсний компани, ААН-үүд юу хийж чаддагийг харуулсан төрийн мэдээллийн сантай болох гэж буйд талархаж байна.

Ингэснээр бид ч баахан цаас бүрдүүлж, өөрсдийгөө, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ таниулах шаардлагагүй болж байна. Төр нь ч хүнд суртал гаргаж цаг хугацаа алдах, илүү дутуу зардал гаргах хэрэггүй болно."

"Монголын эрчим хүчний зөвлөх инженерүүдийн холбоо" НҮТББ Л.Эрдэнэдалай: "Дэд бүтэц, бүтээн байгуулалтын чиглэлийн ажилд тухайн салбарын зөвлөх үйлчилгээ үзүүлдэг, хөндлөнгийн, хараат бус байгууллагуудыг хамтарч ажиллуулах талаар хуулинд зайлшгүй тусгавал илүү үр дүнтэй.

Салбар, салбарт тендер зарлах, шалгаруулах, гүйцэтгэх, хүлээн авах бүхий л шатанд мэргэжлийн, хөндлөнгийн, хараат бус зөвлөхийг ажиллуулдаг болгох хэрэгтэй."

"Монсертф" ХХК-ийн захирал Г.Билгүүн: "Бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, стандартын талаар хуульд тусгасан нь сайн хэрэг. Нөгөөтэйгүүр бүтээгдэхүүн баталгаажуулалтын жагсаалт гаргахаас илүү бүтээгдэхүүн нь хөндлөнгийн хараат бус, бүтээгдэхүүн тогтолцооны баталгаажилтаар баталгаажсан байна гээд стандартын шаардлагуудаа тодорхой болгочих хэрэгтэй."

"Буян" ХХК-ийн захирал Б.Жаргалсайхан: "Төсвийн нөхцөл байдал, гүйцэтгэл хүнд байгаа гэж ойлгож байгаа. Ирэх жил ч хүндэрнэ.

Тиймээс Сангийн яамнаас бизнес эрхлэгчидтэй уулзаж, эдийн засгийн нөхцөл байдлын талаар ил тод мэдээлэл өгөх, ирэх оны төсвийн хөрөнгөөр ямар ажлууд хийгдэх талаар дэлгэрэнгүй танилцуулах хэрэгтэй."

Монголын хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Ч.Доржгүнсмаа: "Эрүүл мэндийн салбарт анх удаа цахим тендер шалгаруулалт хийсэн боловч үр дүнгийн талаар маш олон гомдол ирсэн. Энэ талаар шат шатны байгууллагад хандсан. Цахим сонгон шалгаруулалтын процесст аудит хийж өгөхийг хүсч байна.

Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн 01 тоот тогтоолд иргэнийг хохироосон маш олон заалтууд орсон учраас бид Захиргааны хэргийн шүүхэд хандсан.

Хувийн хэвшлийн эмнэлгүүдэд 8 дугаар сарын эхний урьдчилгаанаас хойш санхүүжилт орж ирээгүй."

Арга Хэмжээ
20
07 сар
“ЖАНЧХҮҮГИЙН ӨРГӨН ЧӨЛӨӨ-ЭРТНИЙ ХУДАЛДААНЫ ЗАМ” МОНГОЛ УЛСЫН БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЗЭСГЭЛЭН
24
07 сар
БНСУ-ын Гоо сайхны салбарын томоохон үзэсгэлэн “INTERCHARM KOREA 2024” үзэх бизнес аяллын бүртгэл эхэллээ
26
07 сар
ДЭЛХИЙН БУРИАДЫН “АЛТАРГАНА-2024” XV ОЛОН УЛСЫН НААДАМ БУЛГАН АЙМАГТ
16
08 сар
Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын үзэсгэлэнд оролцохыг урьж байна
19
08 сар
Монгол-Япон Бизнес форум
04
09 сар
Канад улсад ноос, ноолууран бүтээгдэхүүнийн "Fibre Fest-2024" үзэсгэлэнд урьж байна
24
09 сар
MINEXPO INTERNATIONAL 2024 Олон улсын уул уурхайн үзэсгэлэн АНУ-ын Лас вегас хотноо болно
26
09 сар
49 дахь удаагийн “УЛААНБААТАР ТҮНШЛЭЛ – 2024” ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН ЯАРМАГИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
04
11 сар
FIHAV - 2024
05
11 сар
7 дахь удаагийн “Хятадын Олон Улсын Импортын Экспод” оролцохыг урьж байна
06
11 сар
ХБНГУ-ЫН БЕРЛИН ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ БАЗААР БЕРЛИН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
24
04 сар
INDIA STEEL 2025
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Монголын Эдийн Засгийн Форум 2024 -“Бизнесийн маргаан шийдвэрлэх шийдэл: Эвлэрүүлэн зуучлах” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Монголын Эдийн Засгийн Форум 2024 -“Бизнесийн маргаан шийдвэрлэх шийдэл: Эвлэрүүлэн зуучлах” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
2024/07/09
Үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэн Та бүхнийг бүтээгдэхүүн нийлүүлэх болон мерчандайзын гэрээ байгуулах чиглэлээр хамтран ажиллахыг урьж байна
Үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэн Та бүхнийг бүтээгдэхүүн нийлүүлэх болон мерчандайзын гэрээ байгуулах чиглэлээр хамтран ажиллахыг урьж байна
2024/07/05
МҮХАҮТ-ын Спонсор гишүүд гэрчилгээгээ гардаж авлаа
МҮХАҮТ-ын Спонсор гишүүд гэрчилгээгээ гардаж авлаа
2024/07/05
Монгол, Хятадын танхим Тяньжин боомтын чингэлэг тээврийн бөөгнөрлийг арилгах дээр хамтран ажиллахаар тогтлоо
Монгол, Хятадын танхим Тяньжин боомтын чингэлэг тээврийн бөөгнөрлийг арилгах дээр хамтран ажиллахаар тогтлоо
2024/06/27
“БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА ЦАХИМ УУЛЗАЛТ /2024.06.26/ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА ЦАХИМ УУЛЗАЛТ /2024.06.26/ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024/06/26
МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэн Япон Улсын Иточү корпарацийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэн Япон Улсын Иточү корпарацийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
2024/06/26
ШИНЭ ГИШҮҮДЭД ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛЛАА
ШИНЭ ГИШҮҮДЭД ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛЛАА
2024/06/26
Монгол - Узбекистаны бизнес форум, бизнес эрхлэгчдийн уулзалт зохион байгуулагдлаа.
Монгол - Узбекистаны бизнес форум, бизнес эрхлэгчдийн уулзалт зохион байгуулагдлаа.
2024/06/25
Стандарт, хэмжилзүйн газраас Ургамлын гаралтай хүнс, хүнсний шинжилгээ, мах, шувуу, загас, өндөг тэдгээрийн бүтээгдэхүүний стандартын төсөлд санал авч байна
Стандарт, хэмжилзүйн газраас Ургамлын гаралтай хүнс, хүнсний шинжилгээ, мах, шувуу, загас, өндөг тэдгээрийн бүтээгдэхүүний стандартын төсөлд санал авч байна
2024/06/24
М-Си-Эс Кока Кола ХХК-ийн үйлдвэртэй танилцах аялал зохион байгууллаа
М-Си-Эс Кока Кола ХХК-ийн үйлдвэртэй танилцах аялал зохион байгууллаа
2024/06/21
МҮХАҮТ-ын дэргэдэх “КНХ ба тогтвортой хөгжил“ зөвлөлийн ээлжит уулзалт боллоо
МҮХАҮТ-ын дэргэдэх “КНХ ба тогтвортой хөгжил“ зөвлөлийн ээлжит уулзалт боллоо
2024/06/21
МҮХАҮТ эрх барих намын эдийн засаг, бизнесийн хөтөлбөр, арга хэмжээний биелэлтийн гүйцэтгэлийг дүгнэх бүтэц байгуулан ажиллана
МҮХАҮТ эрх барих намын эдийн засаг, бизнесийн хөтөлбөр, арга хэмжээний биелэлтийн гүйцэтгэлийг дүгнэх бүтэц байгуулан ажиллана
2024/06/21
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн төлөөллүүд БНСУ-ын Ёосү хотын MICE аялал жуулчлалын хэлтэсийн төлөөллүүдтэй уулзлаа
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн төлөөллүүд БНСУ-ын Ёосү хотын MICE аялал жуулчлалын хэлтэсийн төлөөллүүдтэй уулзлаа
2024/06/20
Монгол - БНСУ-ын Бусан хотын бизнесүүд хоорондын B2B уулзалтыг зохион байгууллаа
Монгол - БНСУ-ын Бусан хотын бизнесүүд хоорондын B2B уулзалтыг зохион байгууллаа
2024/06/20
МҮХАҮТ Бусан хотын Эдийн засгийг дэмжих агентлагтай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
МҮХАҮТ Бусан хотын Эдийн засгийг дэмжих агентлагтай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2024/06/20
Бүгд Найрамдах Узбекистан улсын Уул уурхай, геологийн сайд Б.Ф.Исламов тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа
Бүгд Найрамдах Узбекистан улсын Уул уурхай, геологийн сайд Б.Ф.Исламов тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа
2024/06/18
БНХАУ-ын Олон улсын худалдааг дэмжих хорооны дэд дарга Жан Шиао Гантай уулзалт хийлээ
БНХАУ-ын Олон улсын худалдааг дэмжих хорооны дэд дарга Жан Шиао Гантай уулзалт хийлээ
2024/06/18
Бээжин хотноо МҮХАҮТ төлөөлөгчийн газраа албан ёсоор нээлээ
Бээжин хотноо МҮХАҮТ төлөөлөгчийн газраа албан ёсоор нээлээ
2024/06/18
Монгол-Лаосын Бизнес уулзалт боллоо
Монгол-Лаосын Бизнес уулзалт боллоо
2024/06/12
Бизнес Академи “Компанийн захирлын хөгжлийн хөтөлбөр” сургалтынхаа 3 дахь ээлжийн сургалтыг амжилттай зохион байгууллаа
Бизнес Академи “Компанийн захирлын хөгжлийн хөтөлбөр” сургалтынхаа 3 дахь ээлжийн сургалтыг амжилттай зохион байгууллаа
2024/06/11