ИХ МОДУН ХХК-д спонсор гишүүний гэрчилгээ гардууллаа
2008 онд үүсгэн байгуулагдсан, барилга угсралт, бетон зуурмаг, зам гүүр, хайрга, харуул хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй "Их Модун" ХХК нь МҮХАҮТ-ын "Спонсор" гишүүнээр элсэж, гэрчилгээгээ гардан явлаа.
"Их Модун" ХХК 2013 онд Баянхонгор аймгийн Баянлиг, Бууцагаан суманд "Шинэ сум" төслийн бүтээн байгуулалтыг хийж гүйцэтгэсэн нь "Шилдэг бүтээн байгуулалт", мөн Дорнод аймгийн Халх гол суман дахь "Шинэ сум" төслийн бүтээн байгуулалт нь 2019 оны "Шилдэг барилга"-аар тус тус шалгарсан, цаашид барилга, хүнс хөдөө аж ахуйн салбарт бизнесийн цар хүрээгээ тэлэх зорилготой ажиллаж буй компани юм.
Спонсор гишүүний гэрчилгээг гардуулах үеэр МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин танхимын үйл ажиллагаа, хийж хэрэгжүүлж байгаа ажлуудын талаар танилцууллаа.
"Их Модун" ХХК-ийн хамт олонд бизнесийн өндөр амжилт хүсье!