Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулсан “Багийн менежмент”, “Хүний нөөцийн менежмент” зөвлөгөө - сургалт боллоо
Азийн сангийн “Эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхыг бэхжүүлэх төсөл” нь эмэгтэйчүүдийн эрхийг чиглэлээ болгодог байгууллагуудыг чадавхжуулах, улмаар эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхыг бэхжүүлэхэд шаардлагатай цогц хамтын ажиллагааг бүрдүүлснээр Монгол Улсын эдийн засагт эмэгтэйчүүдийн оролцоо, эрх мэдэл, манлайллыг дээшлүүлэх зорилгоор олон үйл ажиллагааг МҮХАҮТ, Голомт банк, Ганабел институттэй хамтран хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд МҮХАҮТ-аас бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулан “Багийн менежмент”, “Хүний нөөцийн менежмент” зөвлөгөө-сургалтыг зохион байгуулж, 15 бизнес эрхлэгч хамрагдлаа.
Сургалтаар хүний нөөцийг зөв зохистой удирдан зохион байгуулах, бүтээмжээ өсгөх, бизнесийг амжилтад хүргэхэд шаардлагатай ур чадваруудыг бий болгох, зөв соёлыг түгээн дэлгэрүүлэх арга замын талаар хэлэлцүүлэг өрнүүлж, туршлага солилцов.
Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн Төв - WBC Mongolia- хуудаснаас сургалтуудын талаар мэдээлэл авч, бүртгүүлснээр сургалтад хамрагдах боломжтой.