"Увс түншлэл-2019" үзэсгэлэн худалдаа, Чацарганы баярын нээлт Улаангом хотын төв Гиваан баатрын талбайд нээгдлээ
"Увс түншлэл-2019" үзэсгэлэн худалдаа, Чацарганы баярын нээлт Улаангом хотын төв Гиваан баатрын талбайд болж, нээлтийн арга хэмжээнд Улаангомын Засаг даргын орлогч Д.Ганхуяг, Увс аймгийн ХАА-н газрын дарга Д.Төмөр-Очир, МҮХАҮТ-ын орлогч дарга Б.Намжилсүрэн, Увс аймаг дахь салбар танхимын дарга Б.Сэржим нар оролцож үг хэллээ.
МҮХАҮТ, Германы ХАҮТ-уудын холбоодтой хамтран Увс аймагт 4 дэх жилдээ хэрэгжүүлж буй Pro Value төслийн хүрээнд тус аймгийн 22 ААН-ийг хамруулсан Чацарганы кластер баг байгуулж, нийт 40 гаруй нэр төрлийн чацарганы бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.
Энэхүү төслийн дэмжлэгтэйгээр Увс дахь МҮХАҮТ-ын салбар танхим, Увс аймгийн ЗДТГ-тай хамтран чацарганы сортыг сайжруулах зорилгоор ОХУ-ын Барнаулиас 21 мянган суулгац авчран, тариалалт, судалгаа хийж байна.
2015 оноос хэрэгжсэн Pro Value төсөлд 2018 онд хөндлөнгийн мониторинг хийгдэж, орон нутагт жишиг болохуйц төсөл гэсэн үнэлгээ авснаар дахин 3 жил сунгагдан хэрэгжиж байна.
![](/resource/mongolchamber/image/2019/10/17/iynun3bfca8vk58f/72271690_2186856491418783_5535730519716659200_n.jpg)
![](/resource/mongolchamber/image/2019/10/17/xd1s2y2g2o9noaah/73226880_2186856114752154_6013965812342194176_n.jpg)
![](/resource/mongolchamber/image/2019/10/17/9uqwppgmkvpqht6g/72104936_2186855984752167_8053722875875557376_n.jpg)
![](/resource/mongolchamber/image/2019/10/17/8yu9bequ1sq5skk2/73017172_2186855878085511_625548113918033920_n.jpg)
![](/resource/mongolchamber/image/2019/10/17/4mqm492v67xaky9e/71593288_2186856341418798_6155209432528584704_n.jpg)