(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

О.АМАРТҮВШИН: “БУЯН” ЖАГАА БА ШИНЭ ЗӨВШИЛЦӨЛ

2023/03/21 0

Сүүлийн хэдэн өдөр болсон томоохон үйл явдлын нэг нь Монгол улсын Хөгжлийн Банкны нээлттэй сонсгол байлаа. Чухал зөв асуудлуудыг хөндсөн. Ардчилсан улсад аливаа асуудлаар сонсгол хийх нь байх л зүйл мэт боловч манайхны хувьд анхны сонсгол болж, түүхэнд үлдэх бөгөөд тэр хэрээрээ шуугиантай үйл явдал байж чадаж байна. Сонсголд улстөрчид ирснээс гадна хамаг л бизнесийн томчуудыг, "атаман"-уудыг нь нэг, нэгээр нь “хуньж” байх юм. Тэдэн дундаа хаа явсан газраа дуулиан шуугиан үүсгэж явдаг Буян Жагаа ах өөрийн биеэр орж тайлбар өгөв. Бидний хүндэлдэг хамгийн томчууд нь хүртэл төртэй нийлж зээл авч, төлж, “хадгаламж” үүсгэж л аж төрдөг юм байна. Томчууд маань бүгд л төрийн хишгийг зүй бусаар ашиглаж, бусдын боломжийг хааж ирсэн аж. Жагаа ах бол сайн, муу олон зүйлтэй ч манай үеийнхний хувьд бизнесийн бэлгэ тэмдэг болсон, бараг богд шахуу болсон дүр, идол. Очиж очиж Жагаа ах ийм байхад бусад нь бүр хэрэг алга гээд энэ бүхэнд эгдүүцэж, бухимдах сэтгэл ч эхлээд төрлөө. Сошиалаар ч Монголын сүйрлийн буруутан нь бизнесийнхэн гэдэг төлбөртэй, төлбөргүй акц хөвөрч эхэлж байна. 

Тэр дунд Жагаа ахын нэг томьёолол анхаарал татлаа: “Хувийн бизнес хийх боломжийг төр олгодоггүй юм аа” гэж... Үнэн шүү дээ.

Энэ дээр харин бизнес эрхлэгчдээ өмөөрмөөр санагдав. Мэдээж тэдэн дунд сайн муу хүмүүс бий. Манай төр бизнес эрхлэгчдийн дансыг харуулж, нүүрийг улайлган нийтийн өмнө байцаадаг юм байж. Тэгвэл тэдний өгсөн татварын мөнгө, тодруулбал, сүүлийн 10 жил (АН 4 жил, МАН 6 жил) улсын төсвийн болон төрийн өмчит үйлдвэрүүдийн 187 их наядыг хэн нь хэрхэн зарцуулсныг хэн, хэзээ сонсгох вэ? Хамгийн түрүүнд сонсгол хийж асуух зүйл чинь энэ биш юм уу. Бизнесийнхэн ч яахав, зээлээ ядаж эргүүлээд төлчихсөн байна, төлөөгүй байгаагийнх нь хамаг хөрөнгө барьцаанд байгаа, аргаа ядахад төр тэр хөрөнгийг нь хураагаад л хохиролгүй болчихно. Бизнесийнхний зээл 0.87 их наяд ба төсвийнх 187.0 их наяд. Сагсны бөмбөг ба будааны ширхэг шиг хоёр зүйл. Шилжилтийн 30 жилд алдаа дутагдал байлгүй л яах вэ. Засаж залруулж, урагшаа хараад явах ёстой. Гэхдээ дүгнэлтээ өрөөсгөл дутуу, зөвхөн бизнесийнхэн дээр бүх алдааг тохож дуусгавал бид тэгээд өмнөх коммунизм руугаа буцаж “хувийн өмч, бизнес балиар” гэдэг рүүгээ л явах аюултай. Үүнийг бүгдээрээ бодох цаг болсон шүү.

Дараагийн нэг аюултай өнцөг хөндөгдсөн нь, ард түмний мөнгөөр хүүгийн зөрүүг төлсөн гэх тодорхойлолт. Ард түмнийг төлөөлж Төр хэлцэл хийж тэр зээлийг олгож, Төр хянадаг биз дээ? Төр нь ард түмэнтэйгээ хэлцэл хийж төлөөлөх эрхээ аваагүй байсан юм уу? Одоо яагаад ард түмэн бизнес хоёрыг хооронд нь нүүр тулган яс хаяж, талцуулаад байгаа билээ?! Монголын ард түмний 1 сая нь насанд хүрээгүй, хувийн хэвшилд 1 сая, бусад олон түмэн 1 сая. Улстөрч болон төрийн захиргааны албанд нийт 20 мянган хүн. Энэ 20 мянган хүн 187 их наядыг зарцуулсан. Гэтэл одоо яагаад тэр 20 мянган хүний яс хаялтаар ард түмэн 1-1 саяараа хуваагдаад хоорондоо талцах ёстой билээ? (Энд нэг зүйлийг онцлох ёстой нь Нээлттэй сонсголын гол нүүр болсон Б.Энхбаяр гишүүний хувь хүнд хандсан асуудал биш шүү.) 

Яагаад энэ нь аюултай, өрөөсгөл өнцөг вэ гэхээр “Онц байдал” тогтоож БЭТ томилдог жишиг бий болсон. Одоо ард түмэн хүүгийн зөрүүг төлсөн гэх нэрээр Таван Богд, Ханбогд Кашмир, М-Си-Эс, Буян гээд бүх компанид БЭТ томилбол ард түмэн уухайлан дэмжиж, төр хувийн хөрөнгөнд эзэн суух эхний алхам байж болно гэж хардлага төрөв. 

Төрийн мэдлийн төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг болохгүй юм байна гэдгийг яс махан дээрээ мэдрээд 1990 онд бид зах зээлийн эдийн засагт шилжиж түүхэн ЗӨВШИЛЦӨЛ хийсэн. Гэвч сүүлийн үеийн үйл явдлууд буцаад хуучин Социализм руугаа ухарч буй мэт санагдах боллоо. 60 км/ц хурдтай, нүүрстэй галт тэргэндээ сууцгаачихаад ухраад яваад байна уу гэлтэй. 

Энэ маш том уршигтай өрнөл. Учир нь бүхнийг төр хийх гэж дайрдаг болсон тул залуус дийлэнх нь улстөр рүү, нам төр рүү хошуурч энтрепренёр болж бизнес хийх хүсэлгүй боллоо. Бизнесийн айкон болсон Буян Жагаа ах “Би энэ бизнес гээчийг хийхээ больё” гэж шантрахыг цөхрөхийг бүгдээрээ харлаа. Явж явж Жагаа ах л сурсан барилаараа аанай л энгийн хар үгээр яг хэлж өглөө. Буян Жагаа шиг ах нар бидэнд бизнесийг зааж өгөөгүй бол өнөөдөр бид Туркменистан шиг байх байсан юм шүү.

Фрэнсис Фукуяма “Түүхийн төгсгөл” зохиолдоо “1990 оноор тасалбар болгон хүн төрөлхтөн Төвлөрсөн тогтолцоот Социалист эдийн засгийг үүрд халж, зах зээлийн чиг баримжаатай чөлөөт хувийн хэвшилд суурилсан эдийн засагт шилжлээ” хэмээн бичсэн байдаг. Төрийн үүрэг нь бизнес, капиталын үнэ цэнийг хамгаалж, хувийн хэвшлийг урамшуулахын зэрэгцээ татвараа хураах замаар олон нийтэд баялгийн тэгш, шударга хуваарилах. 

Ажлын байр бол зах зээлийн ЭДИЙН ЗАСГИЙН СУУРЬ ЗӨВШИЛЦӨЛ ЮМ. Ийм л учраас ажлын байрыг нэмэгдүүлэх үүргийг хувийн хэвшил хариуцаж, төрөөс ажлын байр ихээр бий болгох салбарыг дэмжих зохицуулалтыг л хийх учиртай.

Гэтэл одоо, төр энэ үндсэн үүргээ хэрэгжүүлэхийн оронд бизнесүүдийг ард түмний өмнөөс турхирах замаар Төр бүхнийг өөрөө хийхээр санаархах болсон нь, Төр бүхнийг удирдах далд ЗӨВШИЛЦӨЛ хаа нэгтээ хийгдсэн юм биш биз гэсэн хардлагыг төрүүлж байна. Байтал аа, 7 тэрбумын хэрэгтэй Батдөл гэх пацаан Буян Жагаа ахад бизнес хийхийг зааж өгнө гэсэн үг үү?!

Хувийн хэвшлээс гардаг аливаа дэвшилтэт саналыг Төр өөртөө нааж аваад л нэг Зөвлөл, эсвэл ТӨҮГ болгочихдог жишиг хаа сайгүй болсон. Жишээ нь, төрийн хийж амжихааргүй чухал төслүүдийг бизнесийнхэн нь мөнгө гаргаад хийчихье гэхээр, төр өөрөө хийнэ гээд “Хурдасгуур” ТӨҮГ байгуулчихаж байгаа юм. Махны экспортоо хөгжүүлье гээд 30,000 хонины саналыг гаргаад өгөхөөр малыг нэмүү өртөггүйгээр гаргах тусгаарлах хашааны төсөл болгон хувиргачихаж байгаа юм. Өөрөө ч хийсэн юмгүй, бизнес эрхлэгчдээр ч хийлгэхгүй. Төр нөгөө ажлын байр бий болгох үүргээ биелүүлэхийн оронд одоо эсрэгээрээ ажлын байраа устгадаг болж эхэллээ. Зах зээлийн эдийн засгийн мөхлийн эхлэл энэ биш гэж үү? Фукуяма авгайтан юу гэж уулга алдах бол?

Сүүлдээ бүр зүгээр байсан хөрөнгийг бизнесийн хэд нь мэхэлж аваад УЛСЫГ ядууруулсан, дампууруулсан мангас болгож хувиргалаа. Уучлаарай, дахин хэлье, тэд чинь муу ч сайн ч зээлээ төлсөн шүү. Гэтэл зохион байгуулсан этгээдүүд нь хааччихсан бэ? Тэд хэлцлийн ширээний нөгөө талд гараад, хуруугаа чичилж арьсаа хаацайлаад, сошиалаар тролл хөлсөлж аваад шүлэнгэтэж суух нь зөв үү? Яг үнэндээ, нийгмийг баахан тамлаж тарчлааж байгаад, ёстой л нөгөө уулан дээрээс толь тусгаж бизнесүүдийн нүдийг гялбуулж байгаад уралдуулж, мацуулж тэр зээлийг олгож ашгийг нь хувааж хүртсэн биз дээ?! Индиануудыг өнгийн гялгар шилээр хуурдаг шиг, тарвага хошхируулдаг шиг даллаж уралдуулж олгочихоод, одоо “Жетон авсан нь л буруу шт” гэдэг шиг урхи болгон буруутгах нь утгагүй юм. Нөгөө талаас, бизнес эрхлэгчид маань том нь томоороо байж, жижиг дундчуулаа хамтдаа дэмжиж орон зайгаа хамтдаа яс хаягч нараас хамгаалах цаг нь ирсэн.

Ард түмнээс мөнгө авна, ард түмний нэрээр мөнгө босгоно, хувийн хэвшлийнхнийг хойноосоо гүйлгэж зээл өгнө. Эцэст нь ард түмэн бизнес эрхлэгчдийг "алалцуулна", талцуулна. Энэ нь Төрийн хүсээд байгаа шийдэл мөн үү?

Энэ бүхэн чинь яг ард түмний хүсэл мөн юм уу. Ард түмэнтэй хийсэн хэлцэл мөн юм уу. Бидний нийгэм ингэж амь зууна шүү гэж хамтдаа тохиролцсон бил үү? Тийм биш бол нөхцөл байдлаа тэнцвэртэй дүгнээд ШИНЭ ЗӨВШИЛЦӨЛ хийе. Хамтран орших дүрмээ шинээр тогтооё. Гэхдээ энэ удаад Төрийн ганцаарчилсан зохиомол тоглолт биш, Ард түмэн + Төр + Бизнес хамтдаа нэг ширээний ард суугаад NEW DEAL хийе. Тэгэхийн тулд одоо нэн тэргүүнд Ард Түмний 187 их наядыг хэрхэн зарцуулсныг Сонсгол хийе. Сүүлийн 10 жилд АН, МАН-аас шийдвэр гаргасан бүх тушаалтныг Ард Түмний Сонгсолд дуудъя. Шинэ ЗӨВШИЛЦӨЛ-ийг улстөржүүлж хэрхэвч болохгүй. Бүгд булингартай, оролцсон. Тиймээс, зах зээлийн эдийн засгийн сүүлчийн хана болсон Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим дээрээ урьж байгаад Сонсъё. Тэгээд дэнсэлье. Социализм руу ухарч биш Урагшаа! харж ирээдүйгээ тодорхойлъё.

2023.03.21

Арга Хэмжээ
20
07 сар
“ЖАНЧХҮҮГИЙН ӨРГӨН ЧӨЛӨӨ-ЭРТНИЙ ХУДАЛДААНЫ ЗАМ” МОНГОЛ УЛСЫН БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЗЭСГЭЛЭН
24
07 сар
БНСУ-ын Гоо сайхны салбарын томоохон үзэсгэлэн “INTERCHARM KOREA 2024” үзэх бизнес аяллын бүртгэл эхэллээ
26
07 сар
ДЭЛХИЙН БУРИАДЫН “АЛТАРГАНА-2024” XV ОЛОН УЛСЫН НААДАМ БУЛГАН АЙМАГТ
16
08 сар
Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын үзэсгэлэнд оролцохыг урьж байна
19
08 сар
Монгол-Япон Бизнес форум
04
09 сар
Канад улсад ноос, ноолууран бүтээгдэхүүнийн "Fibre Fest-2024" үзэсгэлэнд урьж байна
24
09 сар
MINEXPO INTERNATIONAL 2024 Олон улсын уул уурхайн үзэсгэлэн АНУ-ын Лас вегас хотноо болно
26
09 сар
49 дахь удаагийн “УЛААНБААТАР ТҮНШЛЭЛ – 2024” ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН ЯАРМАГИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
04
11 сар
FIHAV - 2024
05
11 сар
7 дахь удаагийн “Хятадын Олон Улсын Импортын Экспод” оролцохыг урьж байна
06
11 сар
ХБНГУ-ЫН БЕРЛИН ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ БАЗААР БЕРЛИН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
24
04 сар
INDIA STEEL 2025
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Монголын Эдийн Засгийн Форум 2024 -“Бизнесийн маргаан шийдвэрлэх шийдэл: Эвлэрүүлэн зуучлах” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Монголын Эдийн Засгийн Форум 2024 -“Бизнесийн маргаан шийдвэрлэх шийдэл: Эвлэрүүлэн зуучлах” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
2024/07/09
Үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэн Та бүхнийг бүтээгдэхүүн нийлүүлэх болон мерчандайзын гэрээ байгуулах чиглэлээр хамтран ажиллахыг урьж байна
Үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэн Та бүхнийг бүтээгдэхүүн нийлүүлэх болон мерчандайзын гэрээ байгуулах чиглэлээр хамтран ажиллахыг урьж байна
2024/07/05
МҮХАҮТ-ын Спонсор гишүүд гэрчилгээгээ гардаж авлаа
МҮХАҮТ-ын Спонсор гишүүд гэрчилгээгээ гардаж авлаа
2024/07/05
Монгол, Хятадын танхим Тяньжин боомтын чингэлэг тээврийн бөөгнөрлийг арилгах дээр хамтран ажиллахаар тогтлоо
Монгол, Хятадын танхим Тяньжин боомтын чингэлэг тээврийн бөөгнөрлийг арилгах дээр хамтран ажиллахаар тогтлоо
2024/06/27
“БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА ЦАХИМ УУЛЗАЛТ /2024.06.26/ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА ЦАХИМ УУЛЗАЛТ /2024.06.26/ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024/06/26
МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэн Япон Улсын Иточү корпарацийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэн Япон Улсын Иточү корпарацийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
2024/06/26
ШИНЭ ГИШҮҮДЭД ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛЛАА
ШИНЭ ГИШҮҮДЭД ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛЛАА
2024/06/26
Монгол - Узбекистаны бизнес форум, бизнес эрхлэгчдийн уулзалт зохион байгуулагдлаа.
Монгол - Узбекистаны бизнес форум, бизнес эрхлэгчдийн уулзалт зохион байгуулагдлаа.
2024/06/25
Стандарт, хэмжилзүйн газраас Ургамлын гаралтай хүнс, хүнсний шинжилгээ, мах, шувуу, загас, өндөг тэдгээрийн бүтээгдэхүүний стандартын төсөлд санал авч байна
Стандарт, хэмжилзүйн газраас Ургамлын гаралтай хүнс, хүнсний шинжилгээ, мах, шувуу, загас, өндөг тэдгээрийн бүтээгдэхүүний стандартын төсөлд санал авч байна
2024/06/24
М-Си-Эс Кока Кола ХХК-ийн үйлдвэртэй танилцах аялал зохион байгууллаа
М-Си-Эс Кока Кола ХХК-ийн үйлдвэртэй танилцах аялал зохион байгууллаа
2024/06/21
МҮХАҮТ-ын дэргэдэх “КНХ ба тогтвортой хөгжил“ зөвлөлийн ээлжит уулзалт боллоо
МҮХАҮТ-ын дэргэдэх “КНХ ба тогтвортой хөгжил“ зөвлөлийн ээлжит уулзалт боллоо
2024/06/21
МҮХАҮТ эрх барих намын эдийн засаг, бизнесийн хөтөлбөр, арга хэмжээний биелэлтийн гүйцэтгэлийг дүгнэх бүтэц байгуулан ажиллана
МҮХАҮТ эрх барих намын эдийн засаг, бизнесийн хөтөлбөр, арга хэмжээний биелэлтийн гүйцэтгэлийг дүгнэх бүтэц байгуулан ажиллана
2024/06/21
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн төлөөллүүд БНСУ-ын Ёосү хотын MICE аялал жуулчлалын хэлтэсийн төлөөллүүдтэй уулзлаа
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн төлөөллүүд БНСУ-ын Ёосү хотын MICE аялал жуулчлалын хэлтэсийн төлөөллүүдтэй уулзлаа
2024/06/20
Монгол - БНСУ-ын Бусан хотын бизнесүүд хоорондын B2B уулзалтыг зохион байгууллаа
Монгол - БНСУ-ын Бусан хотын бизнесүүд хоорондын B2B уулзалтыг зохион байгууллаа
2024/06/20
МҮХАҮТ Бусан хотын Эдийн засгийг дэмжих агентлагтай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
МҮХАҮТ Бусан хотын Эдийн засгийг дэмжих агентлагтай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2024/06/20
Бүгд Найрамдах Узбекистан улсын Уул уурхай, геологийн сайд Б.Ф.Исламов тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа
Бүгд Найрамдах Узбекистан улсын Уул уурхай, геологийн сайд Б.Ф.Исламов тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа
2024/06/18
БНХАУ-ын Олон улсын худалдааг дэмжих хорооны дэд дарга Жан Шиао Гантай уулзалт хийлээ
БНХАУ-ын Олон улсын худалдааг дэмжих хорооны дэд дарга Жан Шиао Гантай уулзалт хийлээ
2024/06/18
Бээжин хотноо МҮХАҮТ төлөөлөгчийн газраа албан ёсоор нээлээ
Бээжин хотноо МҮХАҮТ төлөөлөгчийн газраа албан ёсоор нээлээ
2024/06/18
Монгол-Лаосын Бизнес уулзалт боллоо
Монгол-Лаосын Бизнес уулзалт боллоо
2024/06/12
Бизнес Академи “Компанийн захирлын хөгжлийн хөтөлбөр” сургалтынхаа 3 дахь ээлжийн сургалтыг амжилттай зохион байгууллаа
Бизнес Академи “Компанийн захирлын хөгжлийн хөтөлбөр” сургалтынхаа 3 дахь ээлжийн сургалтыг амжилттай зохион байгууллаа
2024/06/11