Олон улсын универсал Орос-Монголын үзэсгэлэн яармаг
2023/04/14 0
ОХУ-ын Эрхүү хотноо 2023 оны 4-р сарын 26-29-ны өдрүүдэд зохион байгуулагдах "Байкал - Экспо" Орос - Монголын хамтарсан үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдахтай холбогдуулан Монголын бараа, бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих зорилгоор 2023 оны 4-р сарын 24-ны дотор бүртгэлээ баталгаажуулна уу.
-
Монголын оролцогчдын хувьд Монголоос Орос руу ямар ч тоогоор барааг тээвэрлэхэд ОХУ ногоон коридор зохион байгуулна.
-
ОХУ-ын хил дээрх татвар, гаалийн татварыг төлөхгүй. Үзэсгэлэнгийн дээж болгон бараагаа экспортлох болно.
-
Үзэсгэлэн худалдаанд бүтээгдэхүүнээ сурталчлах бүх талын нөхцлийг бүрдүүлэх
-
Та Оросоос шууд худалдааны түнш олох боломжтой
-
Урт хугацааны аливаа гэрээ, хэлцэл байгуулах боломжтой.
-
Та өөрийгөө болон компаниа бүхэл бүтэн ОХУ-д таниулах боломжтой болно
-
Үзэсгэлэнгийн үеэр бараагаа зарна.
Үзэсгэлэн худалдаанд оролцох ААН, хувь хүн багадаа 4м2 талбай түрээслэн дараах нэг төрлийн бүтээгдэхүүнийг борлуулалт хийх хүсэлтийг үзэсгэлэн зохион байгуулагч талаас хүссэн. Үүнд:
- Хоол хүнс, ундаа
- Бэлэг, бэлэг дурсгалын зүйл, ардын урлагийн гар урлал
- Хувцас, нэхмэл эдлэл, арьс шир, ноосон бүтээгдэхүүн
- Жуулчны байгууллага, аялал жуулчлалын агентлаг, тур операторууд
- Амралт, аялал жуулчлалын зориулалттай тоног төхөөрөмж
- Амралтын газар, сувилал, дотуур байр, зочид буудал, зуслангийн газар
- Барилгын технологи, материал
- Тавилга
- Эрүүл мэндийн төв, гоо сайхны үйлдвэр
- Эрүүл хүнс, хүнсний нэмэлт тэжээл
- Агаарын тээврийн компаниуд
- Үзвэр үйлчилгээ
- Мэргэшсэн хэвлэл, хөтөч
- Боловсролын байгууллага, боловсролын үйлчилгээ
- Мэдээллийн технологи, боловсролын үйлчилгээ гэх мэт
Үндсэн төлөвлөгөө:
- 2023.04.24 - Улаанбаатараас хөдөлнө, Улаан-Үд хотод хононо.
- 2023.04.25 - Улаан-Үдээс хөдөлж, үзэсгэлэнгийн стенд бэлтгэх, Эрхүү хотод суурьших
- 2023.04.26 - 2023.04.29 - Үзэсгэлэнд оролцох
- 2023.04.30 - Эрхүүгээс хөдөлж, Улаан-Үд хотод хононо.
- 2023.04.31 - Улаанбаатарт ирэх.
Хавсралт: Бүртгэлийн хуудас, Зардлын төсөв, Хөтөлбөр, Дэлгэрэнгүй мэдээлэл
Холбоо барих:
Утас: 94013003
Цахим шуудан: exhibition.ruszakaz@gmail.com
Арга Хэмжээ
20
07 сар
“ЖАНЧХҮҮГИЙН ӨРГӨН ЧӨЛӨӨ-ЭРТНИЙ ХУДАЛДААНЫ ЗАМ” МОНГОЛ УЛСЫН БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЗЭСГЭЛЭН
24
07 сар
БНСУ-ын Гоо сайхны салбарын томоохон үзэсгэлэн “INTERCHARM KOREA 2024” үзэх бизнес аяллын бүртгэл эхэллээ
26
07 сар
ДЭЛХИЙН БУРИАДЫН “АЛТАРГАНА-2024” XV ОЛОН УЛСЫН НААДАМ БУЛГАН АЙМАГТ
16
08 сар
Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын үзэсгэлэнд оролцохыг урьж байна
19
08 сар
Монгол-Япон Бизнес форум
04
09 сар
Канад улсад ноос, ноолууран бүтээгдэхүүнийн "Fibre Fest-2024" үзэсгэлэнд урьж байна
24
09 сар
MINEXPO INTERNATIONAL 2024 Олон улсын уул уурхайн үзэсгэлэн АНУ-ын Лас вегас хотноо болно
26
09 сар
49 дахь удаагийн “УЛААНБААТАР ТҮНШЛЭЛ – 2024” ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН ЯАРМАГИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
04
11 сар
FIHAV - 2024
05
11 сар
7 дахь удаагийн “Хятадын Олон Улсын Импортын Экспод” оролцохыг урьж байна
06
11 сар
ХБНГУ-ЫН БЕРЛИН ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ БАЗААР БЕРЛИН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
24
04 сар
INDIA STEEL 2025
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Видео мэдээ
Trademongolia.mn