МОНГОЛ-ХЯТАДЫН IV ЭКСПО-2023
4 дэх удаагийн “Монгол-Хятадын Экспо” нь 2023 оны 9 сарын 6-10-ний өдрүүдэд БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хотод зохион байгуулагдана.
Ерөнхий зохион байгуулагч:
- БНХАУ-ын Худалдааны Яам
- Монгол Улсын Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яам
- ӨМӨЗО-ы Ардын Засгийн Газар
Хамтран зохион байгуулагч:
- БНХАУ-ын Худалдааны Яамны Гадаад худалдаа, хөгжлийн газар
- ӨМӨЗО-ы Худалдааны Танхим
- ӨМӨЗО-ы Хөх хотын Ардын Засгийн Газар
- Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим
Тус Экспод бараа бүтээгдэхүүнээ сурталчлан борлуулж оролцох үндэсний үйлдвэрлэгч ААН-үүдийн бүртгэл хийгдэж байгаа тул бүртгүүлэх хүсэлтэй оролцогчид хавсралт бүртгэлийн хуудсыг бөглөн exhibition@mongolchamber.mn хаягт илгээнэ үү. Бүртгэл 2023 оны 8-р сарын 15-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Талбайн тоо хязгаартай тул бүртгэлийн дарааллаар хуваарилна.
Үзэсгэлэнгийн стандарт талбайн хэмжээ 9м2 (3*3).
Оролцогчдын бараа бүтээгдэхүүнийг нэгдсэн журмаар гаалийн бүрдүүлэлт хийнэ.
БҮРТГЭЛ ДУУССАН
Хавсралт: Зардлын урьдчилсан мэдээлэл
Зохион байгуулалтын хураамж:
- Гишүүн байгууллага 650,000 төгрөг
- Гишүүн бус байгууллага 750,000 төгрөг
МҮХАҮТ, Үзэсгэлэн яармагийн газар
Утас: 77277070 /4/,
И-мэйл: exhibition@mongolchamber.mn