“Улаанбаатар Түншлэл” эхэллээ
48 дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Улаанбаатар Түншлэл-2023” Олон улсын үзэсгэлэн өнөөдөр үүд хаалгаа нээлээ. МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин, Нийслэлийн Засаг даргын эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Ж.Сандагсүрэн, Нийслэлийн Бизнес инновац хөгжлийн газрын дарга Б.Бат-Өлзий, Монгол Улс дахь Дипломат төлөөлөгчийн 11 газрын тэргүүн болон төлөөлөл нээлтийн үйл ажиллагаанд оролцож үзэсгэлэнд оролцогч гадаад, дотоодын ААН-үүдийн бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцлаа.
Энэ удаагийн үзэсгэлэнд Бүгд Найрамдах Беларус улс, Оросын Холбооны улсаас 40 гаруй , БНХАУ-ын Ляонинь мужийн 30 гаруй бизнес эрхлэгч, дотоодын томоохон 40 гаруй ААН оролцож байна.
Үзэсгэлэнд дараах салбарын бүтээгдэхүүнүүд борлуулагдаж, өдөр бүр гадаад, дотоодын ААН-үүдийн нэрэмжит арга хэмжээ, уралдаан тоглоом зохион байгуулагдах юм. Үүнд:
- ХАА: Био бордоо, Органик хог хаягдлыг боловсруулах бэлдмэл, Ургац хураагч комбайнууд, Бүх төрлийн ХАА-н тоног төхөөрөмж, Ачааны, зорчигч тээврийн, чиргүүлийн, тусгай техник, микроавтобус, электробус;
- Барилга: Барилгын материал, Гипс хавтан, Фанер, Хөөс, Дамжуулах хоолойн эд анги, LED гэрэлтүүлгийн үйлдвэрлэл;
- Хүнс: Жимс, жимсгэнэ, түүгээр хийсэн бүтээгдэхүүн, Зөгийн үйлдвэрлэл, Зэрлэг ойн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн, Тосны ургамлын үр тариа (Маалинга, Рапс)-ны бүтээгдэхүүн, Өндөг, сүү, сүүн бүтээгдэхүүн, бяслаг, цөцгийн тос, мах, махан хагас боловсруулсан бүтээгдэхүүн, Чихэр;
- Хөнгөн үйлдвэр: Бугын үслэг эдлэлээр хийсэн гутал, Халуун хадгалах сав, Гэр ахуйн хэрэгсэл;
- Эрүүл мэнд: Мал эмнэлгийн эмийн сангийн сүлжээ, Байгаль нуурын давирхай;
Үзэсгэлэн 10 дугаар сарын 1-ний өдөр хүртэл 09.00-19.00 цагийн хооронд Мишээл Экспо төвд зохион байгуулагдана.
![](/resource/mongolchamber/image/2023/09/28/biqc1dcv567um57b/383338245_2.jpg)
![](/resource/mongolchamber/image/2023/09/28/r8ll5gkebl7tkqay/383338245_5.jpg)
![](/resource/mongolchamber/image/2023/09/28/mnrt2f86l6ycuf0x/383338245_6.jpg)
![](/resource/mongolchamber/image/2023/09/28/hzfqsdmp9nu7pb4g/383338245_7.jpg)
![](/resource/mongolchamber/image/2023/09/28/wkqylcwyd2trtxzp/383338245_8.jpg)
![](/resource/mongolchamber/image/2023/09/28/t3gdgclv9z1o73cj/383338245_9.jpg)
![](/resource/mongolchamber/image/2023/09/28/c6oj2gvmra8eki3m/383338245_10.jpg)
![](/resource/mongolchamber/image/2023/09/28/0xz0dzw3p9hu2klv/383338245_11.jpg)
![](/resource/mongolchamber/image/2023/09/28/0hvizpxzgumb4bn0/383338245_12.jpg)
![](/resource/mongolchamber/image/2023/09/28/3pjns780ee2h86gv/383338245_13.jpg)
![](/resource/mongolchamber/image/2023/09/28/fxiecuw1l8yuoh5s/383338245_14.jpg)
![](/resource/mongolchamber/image/2023/09/28/31iys2b3pbmt8oqn/383338245_15.jpg)
![](/resource/mongolchamber/image/2023/09/28/5y5xpr9zyln91opd/383338245_16.jpg)
![](/resource/mongolchamber/image/2023/09/28/gtjy6ut129tbg2lf/383338245_17.jpg)
![](/resource/mongolchamber/image/2023/09/28/qp9it465c1aibkvr/383338245_18.jpg)